Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 312/шш2025/00324

 

 

 

2025 02 24 312/ШШ2025/00324

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багт байрлах ******* банк ХК-ийн Орхон салбар Наран тооцооны төв /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* ******* хотхон 10-р байр 81 тоотод оршин суух, ******* овогт *******ы э /РД:, утас:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 5,602,428.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Орхон салбар Наран тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой э нь ******* банкны Орхон салбарын Наран тооцооны төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тоот зээлийн гэрээгээр таван сая төгрөгийн цалингийн зээл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тоот зээлийн гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 7,613,092.33 төгрөгийн зээлийн тус тус авсан. 2023 оны 02 сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Үндсэн зээл 3,951,702.67 төгрөг, зээлийн хүү 1,548,228.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,497.32 төгрөг нийт 5,602,428.96 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ц.э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой э нь ******* банкнаас цалингийн зээл авсан нь үнэн болно. Иймээс ******* банкны нэхэмжилсэн 5,602,428.96 төгрөгийг бүрэн төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Орхон салбар Наран тооцооны төв нь хариуцагч Ц.эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5,602,428.96 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.э нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Орхон салбар Наран тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 5,602,428.96 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,588.86 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 52,294.43 төгрөгийг, төрийн сангаас 52,294.43 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Орхон салбар Наран тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 5,602,428.96 төгрөгийг хариуцагч Ц.э нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,588.86 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.ээс 52,294.43 төгрөгийг, төрийн сангаас 52,294.43 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Орхон салбар Наран тооцооны төвд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ