| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00215/И |
| Дугаар | 312/шш2025/00311 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 312/шш2025/00311
2025 02 20 312/ШШ2025/00311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах, ******* банк ХК-ний Орхон салбарын хүсэлттэй,
******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* банк ХК-ний Орхон салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч ******* овогтой ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* банкны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 694 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан Орхон аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн 1 жил ашиглалтад байхгүй байна. Зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч ******* овогтой ******* нарыг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд: ...Зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч ******* овогтой ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* банкны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 15.6 хувийн сарын 1:3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар, цалингаа барьцаалан зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 694 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан Орхон аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн 1 жил ашиглалтад байхгүй байна. Иймд зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч ******* овогтой ******* нарыг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* банк ХК-ний Орхон салбар нь Б.*******, С.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Б.*******, С.******* нар нь ******* банк ХК-ийн Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс 2018 оны 11 сарын 30-нд тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийг авсан байна. Зээлдэгч Б.*******, С.******* нар нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй банктай байгуулсан гэрээгээ зөрчсөний улмаас банк зээлийн төлбөрийг шаардах гэтэл зээлдэгч нарын хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд хандах боломжгүй болсон байна.
Б.*******, С.******* нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2018 оны 11 сарын 30-ны өдрийн, тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.
******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
******* ******* овогт *******ын ******* //, ******* овогт *******ын ******* // нар нь тус банкнаас зээл авахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг Цагаанчулуут 17 гудамж 5 тоотод оршин суух хаягтай байсан нь зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* банк ХК-ний Орхон салбарын хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* овогт *******ын ******* //, ******* овогт *******ын ******* // нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.*******, С.******* нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч ******* банк ХК-ний Орхон салбарт нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* банк ХК-ний Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ