| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00338/И |
| Дугаар | 312/шш2025/00288 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 312/шш2025/00288
2025 02 18 312/ШШ2025/00288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 107 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******, утас:*******/-ний хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Э.*******, гэрч Г.*******, Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний бие Э.******* нь Орхон аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөн бөгөөд сургуулиа төгсөөд Орхон аймгийн Цагдаагийн газарт 1998 оны 06 дугаар сарын 15-наас эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Цагдаагийн хэсэгт тухайн үед туслах ажилтанаар одоогийн дадлагажих ажилтнаар ажиллаж эхэлсэн. Дадлагажих ажилтнаар ажиллаж байх хугацаанд хууль эрх зүйн болон цагдаагийн ажилтны мэдлэг, дадлага сурч, Цагдаагийн албан хаагчийн ёс зүй, Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм журам зэрэг хэм хэмжээг дагаж мөрдөн ажиллаж цагдаагийн албан хаагчийг дагалдан суралцаж, мэдлэг, дадлага эзэмшсэн. Намайг анх ажиллаж эхэлсэн тухайн цаг хугацааны тушаал, шийдвэр одоо цагдаагийн газрын архиваас гарч ирэхгүй байгаа бөгөөд миний хувийн хэргээс 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 45 тоот тушаалаар туслах ажилтнаар авахаар шийдвэрлэж байсан бичилт хийсэн санал авах хуудас гэх нэртэй баримт байдаг. Гэвч Орхон аймгийн Цагдаагийн газрын архиваас 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 45 тоот тушаал нь гарч ирэхгүй байгаа болно. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сард хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн дагуу намайг Орхон аймгийн Цагдаагийн газарт 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ 1998 оны 06 дугаар сараас ажиллаж байсан талаараа дурьдсан боловч нэхэмжлэлийн шаардлага хэсэгтээ 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл гэж бичсэний улмаас 1998 оны 06 дугаар сараас хойшхи хугацааг орхигдуулж шийдвэрлүүлсэн байдаг. 1998 оны 06 дугаар сараас намайг Орхон аймгийн Цагдаагийн газрын Хүрэнбулаг багийн цагдаагийн хэсэгт ажиллаж байсныг надтай хамт ажиллаж байсан Х.*******, Т.******* нар сайн мэдэх бөгөөд энэ талаар тодорхойлолт гаргасан байдаг. Иймд намайг Орхон аймгийн Цагдаагийн газарт 1998 оны 06 дугаар сарын 15-наас 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдаагийн дадлагажих ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.
2. Гэрч Т.******* шүүх хуралдаанд: ...Миний бие нь 1998 оны 03 сард Орхон аймгийн Цагдаагийн газарт туслах ажилтан одоогийнхоор дадлагажих ажилтнаар орж, 2022 оны 10 сар хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан. Намайг 1998 оны 03 сард ажиллаж байхад Э.******* 1, 2 сарын дараа орж ирж ажиллаж байсан шиг санагдаж байна. Бид эргүүл болон эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар хамт ажиллаж байсан... гэв.
3. Гэрч Х.******* шүүх хуралдаанд: ...Би 1997 онд 8 дугаар 10 жилийн сургуулийг төгсөөд Орхон аймгийн Цагдаагийн газарт туслах ажилтнаар орж ажилласан, одоогийн дадлагажих ажилтан. Намайг туслах ажилтнаар ажиллаж байхад Э.******* 1998 оны 06 сараас орж бид хамт эргүүлд гардаг байсан. Бид хоёр 2000 оны эхээр цуг цагдаагийн курсэд явсан тэрнээс хойш 2022 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл цуг ажилласан. Би 2022 оны 09 сарын 30-ны өдөр тэтгэвэрт гарсан... гэв.
4. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 42/01-339 дугаартай албан бичиг, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар магадлал, Г.*******, Х.Мөнх-ялалт нарын хамт ажиллаж байсан талаараа бичсэн тодорхойлолт, Цагдаагийн академийн 2000.06.01-ний өдрийн 987 дугаартай цагдаагийн мэргэжил эзэмшсэн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7-д Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно. гэж,
91 дүгээр зүйлийн 91.7-д Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцсан, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цагдаагийн цолтойгоор ажилласан, цэргийн жинхэнэ алба хаасан, цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан болон хуульд заасан бусад хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцно. гэж тус тус заажээ.
Хүсэлт гаргагч Э.******* нь Орхон аймгийн Цагдаагийн газарт 1998 оны 06 сарын 15-ны өдрөөс 1999 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан болох нь:
Орхон аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 42/01-339 дугаартай албан бичиг,
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар магадлал,
Г.*******, Х.Мөнх-ялалт нарын хамт ажиллаж байсан талаараа бичсэн тодорхойлолт,
Цагдаагийн академийн 2000.06.01-ний өдрийн 987 дугаартай цагдаагийн мэргэжил эзэмшсэн гэрчилгээний хуулбар,
Гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх цагдаагийн газрын туслах ажилтан албан тушаал нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно., 70.2-т Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ. гэж заасантай адилтгах ажил, албан тушаал мөн байна гэж дүгнэлээ.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, түүнийг Орхон аймгийн Цагдаагийн газарт 1998 оны 06 сарын 15-ны өдрөөс 1999 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /*******/-ийг 1998 оны 06 сарын 15-ны өдрөөс 1999 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.Оргил-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ