| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00305/И |
| Дугаар | 312/шш2025/00286 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 312/шш2025/00286
2025 02 17 312/ШШ2025/00286
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, бага тойруу 6, 07 тоотод байрлах, ******* лизинг ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ******* тоотод оршин суух хаягтай, ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,652,595.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлдэгч Э.******* 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тоот, барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,897,405 төгрөгийн зээлийг нэг сарын 2,55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай гэрээ байгуулан зээл авсан. Гэвч зээлдэгч Э.******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 876 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Э.*******тэй байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 4,652,595.82 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь Хэрэглэээний лизинг ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн дүн болох 4,652,595.82 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүрэн дүнгээр нь хүлээн зөвшөөрч байна. Иймд уг мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд 2 хувааж барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* лизинг ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,652,595.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 4,652,595.82 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 89,392 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 44,696 төгрөгийг, төрийн сангаас 44,696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4,652,595.82 төгрөгийг хариуцагч Э.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,392 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гээс 44,696 төгрөгийг, төрийн сангаас 44,696 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* лизинг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ