| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00007/И |
| Дугаар | 305/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 305/ШШ2025/00107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: С.З-н нэхэмжлэлтэй
цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 016 /197/ дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1961 оны 09 сарын 17-нд ***** сумын эмнэлэгт төрсөн. Ээж маань **** сумын иргэн Д гэдэг хүнтэй 1963 оноос сууж байсан. 1980 оны 06 сард ***** сумаас цэрэгт татагдаж, 1983 оны 06 сард цэргээс халагдаж ирээд иргэний үнэмлэх, бичиг баримтаа авах гэсэн чинь төрсөн газар ***** сумаас төрсний гэрчилгээгээ авахад С.З нэрээр авч байсан. Одоо тэтгэвэрт гарсан. Цэргийн батлах дээр Д.С гэж хойд ааваар овоглож гарч ирсэн, овог нэр зөрүүтэй байгаа. Иймд 1980 оны 06 сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд ардын армийн 016 /197/ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-Д.З-н ****** дугаар цэргийн батлах
-***** аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын 2013 оны 06 дугаар сарын 27-ны 0/310 дугаар тодорхойлолт,
-Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03-04/6102 дугаар лавлагаа.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15/106 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн С.З, Д.Б нарын төрсний бүртгэл болон төрөл садангийн лавлагаа,
-***** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар албан бичиг.
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15/28 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн ИУБ-31 маягт, ХААТР-1 маягт, хаягийн хуудас №7, ХААТР-21 (2001, 2008 он) маягтууд.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.З нь 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 016 /197/ дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3.1. С.З нь 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 016 /197/ дугаар ангид цэргийн алба хаасан болох нь:
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд “Д.З БХЯ-ны сайдын 1980.06.02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар **** аймгаас 1980.06.26-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 016 (197) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983.06.27-ны өдөр ****** дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэж,
-Д.З-н ******* дугаар цэргийн батлахад “төрсөн 1961 он, ***** аймаг ***** сум, цэргийн албанаас ангийн захирагчийн 1983 оны 06 сарын 20 өдрийн 169 тоот тушаалаар бэлтгэлээр халж ****** аймагт явуулав, 197-р ангийн захирагч х/ч Б.Б” гэж,
-******** аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын 2013 оны 06 дугаар сарын 27-ны 0/310 дугаар тодорхойлолтод “**** аймгийн ***** сумын харьяат Д.З нь 1980 оны 06 дугаар сарын 26-нд хугацаат цэргийн албанд татагдан АА-ийн 197 дугаар ангид алба хааж байгаад 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр халагдсан нь үнэн болно” гэж,
-Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03-04/6102 дугаар лавлагаанд “1989 ны ***** аймгийн **** сумын хүн ам, орон сууцны тооллогод С.З тэргүүлэгч өөрөө 27 настай, эрэгтэй, Х.Н эхнэр, 25 настай эмэгтэй, З.А охин, 2 настай эмэгтэй, З.А охин 0 настай, эмэгтэй” гэж,
-***** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15/28 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн ХААТР-1 маягтад “***** аймаг ***** сум С.З регистрийн дугаар ******, төрсөн ***** аймаг **** сум, эцэг Ц.С, эх Б.Л” гэж,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн CVL******* дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд “эцгийн овог нэр Ц.С, эхийн овог нэр Б.Л, хүүхдийн овог нэр С.С эрэгтэй, 1961 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрснийг ***** аймгийн ***** сумын 79-рт 1961 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн. С нэрийг өөрчилж З болгосон бүртгэл ИУБМС-д бүртгэгдээгүй байгаа болно” гэж,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн CVL****** дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд “эцгийн овог нэр Д.Д, эхийн овог нэр Б.Л, хүүхдийн овог нэр Д.Б эмэгтэй, 1966 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрснийг ***** аймгийн ***** сумын 26-рт 1966 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн” гэж,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн CVL******* дугаар төрөл садангийн лавлагаанд “****** регистрийн дугаартай Х овгийн С.З нь ******** регистрийн дугаартай Д овгийн Д.Б-н ах” гэж бүртгэсэн зэргээр тогтоогдож байна.
3.2. Нэхэмжлэгч С.З-н Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний бүртгэлийн мэдээллүүдэд эцэг Ц.С, эх Б.Л гэж,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн CVL2******* дугаар төрөл садангийн лавлагаанд нэхэмжлэгч С.З нь Д овгийн Д.Б-н ах гэж,
-Д.Б-н төрсний бүртгэлийн лавлагаанд “эцгийн овог нэр Д.Д, эхийн овог нэр Б.Л гэж бүртгэгдсэн зэрэг нь нэхэмжлэгчийн “Ээж маань **** сумын иргэн Д гэдэг хүнтэй 1963 оноос сууж байсан. …Цэргийн батлах дээр Д.З гэж хойд ааваар овоглож гарч ирсэн, овог нэр зөрүүтэй байгаа…” гэх тайлбартай тохирч байгаа болон бусад бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
4. Иймд Х овгийн .З-г 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 016 /197/ дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Х овгийн С.З-г 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 016 /197/ дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА