| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 111/2023/0041/З |
| Дугаар | 111/ШШ2023/0047 |
| Огноо | 2023-05-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 111/ШШ2023/0047
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдох 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдсэний дагуу Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* прокурорын дүгнэлттэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна.
Баянхонгор аймгийн хяналтын улсын байцаагч ******* би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн ******* нь хүү ******* /*******/-ийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 16 нас хүрэхэд нь биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд хуулийн хугацаанд бүртгүүлээгүй нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр ******* дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч О.Оюун-Эрдэнийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн.
Хяналтын прокурор *******н 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар дүгнэлтэд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3. дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдох 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.
Хариуцагч ******* өөрийн үйлдсэн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 0144847 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдох 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0144847 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН