| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2023/00698/И |
| Дугаар | 312/шш2025/00120 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 312/шш2025/00120
2025 01 21 312/ШШ2025/00120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоот тоот оршин суух, ******* овогт *******ын /РД:, /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.*******ыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.*******д шилжүүлэн өгөхийг Ж.д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Н.*******, Ж. нарын хооронд байгуулсан 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 0766 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээнээс Н.******* татгалзсаныг баталж, Н.*******ын хууль бус эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж, Н.*******аас түрээсийн төлбөрт 2,050,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ганзориг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Мэндбаяр
Хариуцагч: Ж.,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баасанжав
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь 2021 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн танил М.Лхамсүрэнгээс урьдчилгаа мөнгө өгөөд хувь зээлээр ******* тоотод байрлах 1 өрөө байр зарах хүн байгаа гэж сонсоод улмаар М.Лхамсүрэн гуайтай хамт Ж.тай уулзсан юм. Гэтэл Ж. нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн ******* тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 55.000.000 төгрөгөөр худалдах хүсэлтэй байгаа тухай хэлсэн ба миний хувьд 20.000.000 төгрөг бэлэн байгаа тухай хэлэхэд, тэрээр Ж. нь 20.000.000 төгрөгөө урьчилаад өгчих, үлдэгдэл мөнгийг 2 жилийн хугацаанд багтаагаад төлж болно гэсэн. Энэ яриа хэлцэл болж байх үед биднийг танилцуулсан М.Лхамсүрэн гуай хамт байсан бөгөөд сонсож байсан юм. Ийнхүү тохиролцоод урьдчилгаа 20,000,000 /хорин сая/ төгрөг шилжүүлсэнээс 2 хоногийн дараа Ж. утсаар холбогддон 60,000,000 /жаран сая/ төгрөг болголоо гэж хэлсэн. Би М.Лхамсүрэн эгчтэй хамт дахин Ж.Дугармаатай уулзаж, ярилцсаны эцэст 58,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд багтаан төлөхөөр болсон. 2021.07.02-ны өдөр түүний эзэмшлийн хаанбанкны 5094100248 дугаартай дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2021.07.07-ны өдөр Ж.тай уулзаж бид 2 харилцан тохирлцсоны дагуу бичгээр байр худалдан авах тухай хэлцэл" хийхээр болж Ж. нь өөрийн гараар уг хэлцлийг бичсэн. Ингэхдээ уг хэлцлээр ....Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ******* тоот орон сууцыг нийт 58.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж үүний 20.000.000 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл 38.000.000 төгрөгийг 2023.07 сард багтааж 2 жилийн хугацаанд төлөх үүргийг миний бие хүлээсэн. Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу миний бие тус орон сууцанд ээж, хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдарч эхэлсэн, одоо ч энэ байрандаа амьдарч байна. Тус орон сууцанд анх нүүж ороход хун амьдрахааргүй байсан тул би 4,000,000 /дөрвөн сая/ орчим төгрөгөөр засвар хийж нүүж орсон байдаг. Харин дээрх 2 жилийн хугацаанд миний бие байрны болон тогны үнийг төлж байхаар болсон юм. Мөн миний бие 2021 оны гаргаж өгөхөөр 2023.04 дүгээр сард харилцан тохиролцож улсын бүртгэл дээр өмчлөх эрхээ шилжүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд миний бие тохиролцооны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхөөр банкны зээл хөөцөлдөж эхэлсэн ба зээлээ банкнаас авах болоход Ж. нь байрны үнээ нэмж байна 83 сая төгрөгөөр л зарна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Орон сууцны үнийг нэмнэ гэж ярьж эхэлсэнээс болж миний бие зээл ч авах боломжгүй, байраа ч шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Иймд Ж.тай бичгээр байгуулсан 2021.07.07-ны өдрийн "Байр худалдан авах тухай хэлцэл-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Н.*******ын нэхэмжлэлтэй, Ж.д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2023.04.13-ны өдөр олгосон 399 дугаартай итгэмжлэлийн дагуу түүнийг бүрэн төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2021.07.07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцэл-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шижлүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.******* нь талуудын хэлэлцэн тохиролцож байгуулсан хэлцэл, түүний үндсэн дээр орон сууцны нийт үнийг 63.000.000 төгрөгөөр тооцож хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн 2023.04.03-ны дрийн 0766 бүртгэлийн дугаартай "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, хүдалдан авах гэрээ"-г байгуулсан байдаг. Үүний дагуу худалдан авагч Н.******* нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч болох боломжтой болсон. Иймээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Н.*******, Ж. нарын хооронд 2021.07.07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцлийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжлүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106.1, 243 дугаар 243.1 -д тус тус зааснаар улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.*******ыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.*******д шилжүүлэн өгөхийг Ж.д даалгаж өгнө үү" гэж өөрчилж байна. Нэхэмжлэгчийн хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70.200 төгрөг 2 удаа улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд уг өөрчилсөн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн болно. Гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: .. гэв.
Хариуцагч Ж. шүүх ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Уурхайчин багийн ******* тоот миний өмчлөлийн орон сууцыг М.Лхамсүрэн гэдэг эмэгтэй хүүхдүүддээ хөлсөлж байсан. 2021 оны зуны эхэн сар байсан. М.Лхамсүрэн над дээр ******* гэдэг эмэгтэйг дагуулж ирсэн. Энэ эмэгтэй төрөөд удаагүй байгаа юм, айлын байр түрээсэлж байсан чинь тухайн айл нь хөөгөөд түрээсийн байр олдохгүй байна гэнэ гээд уулзсан. Тухайн үед ******* гэгч нь би хөлсөлж сууна, та ер нь байраа зарах уу гэж байсан. Би байраа зарж магадгүй гэхэд, би таньд урьдчилгаа 20 сая төгрөг өгье. 2 жилийн дараа банкнаас зээл аваад 38 сая төгрөг өгье гэж гуйсан. Сар бүр 150,000 төгрөгний түрээсийн төлбөр авна харин өөрийн хэрэглэж буй ус дулаан цахилгаанаа ******* төлнө гэж тохирсон. 2021 оны 08-р сараас гэр бүлийн маань хүн хорт хавдар өвчин илэрч бид 2 олон шинжилгээ эмчилгээ гэж явж 2022.01.11-нд миний нөхөр нас барж, миний амьдралд хүнд цохилт, хүнд байдал үүссэн. Нөхөр маань ажил хийж, гэр бүлээ тэжээж байсан. Нөхөр нас бараад амьдралын маань байдал хэцүү болж ирсэн. *******д энэ байдлаа байнга мэдэгдэж, ҮХЭХ-ийн үнэ өсч байгаагаа хэлсэн. ******* ч үүнийг ойлгоод надад нэмэх үнээ хэлчих. Би одоо ажилдаа ороод зээл авах боломжтой гэсэн. Ингээд 2023.04.03-нд 17 цаг өнгөрч байхад намайг нотариат дээр хүрээд ир гэсэн. Нотариат одоо ажиллаж байгаа юм уу гэхэд 4-20-р байранд байдаг нотариат ажилладаг юм байна гэсэн. Ингээд нотариат дээр очиж, бид ******* тоот байрыг худалдах, худалдан авах гэрээг хийж, үнийг 63 сая төгрөгөөр худалдан авч ******* банкны зээл авч 63 сая төгрөгийг 2023.04.28-нд төлнө гэж тохирч гэрээ хийсэн. Тэрнээс хойш урьд нь урьдчилгаанд өгсөн 20 сая төгрөгөө хасаад 43 сая төгрөг төлнө гэдэг тохироо хийгээгүй. ҮХЭХ-ийн үнэ ханш өссөн тул урд нь тохирсон үнээ нэмэх талаар би түүнд мэдэгдэж байсан юм. Өөрөө ч үүнийг зөвшөөрч байсан юм. Ингээд гэрээ хийсэн 2-3 хоногийн дараа би буруу гэрээ хийлээ гэсэн юм ярьж, дахин нотариат дээр ир гэсэн. Яагаад гэтэл 20 сая төгрөгөө хасуулаад 38 сая төгрөг төлөхөөр хийнэ гэсэн юм хэлэхээр нь ийм юм байхгүй, би зах зээлийн ханшаар нэмэх талаар хэлэхэд зөвшөөрөөд байсан биз дээ. Тийм нөхцөлөөр би хийхгүй шүү дээ. Хэрэв үүнийгээ үгүйсгээд зөвшөөрөхгүй бол би түрээсийн мөнгийг чинь 20 сая төгрөгнөөс зөрүүг нь тооцоод өгье гэхэд намайг луйварчин дээрэмчин гэж баахан доромжилсон. Еи анх түүний өөрийнхөө хүнд байдлыг яриад хөлс нь гоожсон төрөөд удаагүй нялх биетэй гээд гуйж байх үед хоорондоо амаар тохирсон тохироогоо нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас мөн түүнд өөрийнхөө байр байдал болон ҮХЭХ-н үнэ өссөн талаар саналаа хэлж, тэрээр зөвшөөрсний үндсэн дээр гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан гэж үзэж байгаа. Аливаа гэрээ хэлцэл хийж байгаа хүмүүс харилцан санал солилцож байж тохиролцоонд хүрдэг. Тэгэхээд 2023.04.03-ны өдөр хийсэн гэрээгээ үгүйсгэж байгаа бол би уг гэрээнээсээ татгалзаад түүний өгсөн 20 сая төгрөгнөөс түрээсийн зөрүүгээ хасч тооцоод буцааж хөрөнгөө авъя. Байр үнэд орсон тул зах зээлийнх нь ханш 1 өрөө байр 90-95 сая төгрөгтэй тул би заавал *******ын хүсэл зоригоор хөрөнгөө түүнд зарах албагүй. ******* ҮХЭХ өссөн нөхцөл байдлыг ашиглан 38 сая төгрөг шүүхээр төл гэсэн шийдвэр гаргуудж дундаас нь ашиг олж зарах бодолтой байгаа юм байна гэж үзэж байна. Иймд Уурхайчин багийн ******* тоот орон сууцыг 38 сая төгрөг төлсөний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргана гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ж. нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.*******ын надтай байгуулсан ******* тоот ҮХЭХ худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул ******* тоот 1 өрөө орон сууцыг Н.*******ын эзэмшлээс суллуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Н.*******ын нэхэмжлэлтэй, Ж.д холбогдох бичгээр байгуулсан 2021.07.07-ны өдрийн Байр худаддан авах тухай хэлцэл-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт хариуцагчаас гаргасан ... ******* тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул ******* тоот 1 өрөө орон сууцыг Н.*******ын эзэмшлээс суллуулах... гэх шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Ж. нь өөрийн өмчлөлийн ******* тоот 1 өрөө орон сууцыг худалдах санал гаргасныг Н.******* нь хүлээн зөвшөөрч, улмаар талуудын бичгээр 2021.07.07-ны өдөр хүсэл тодорхой илэрхийлж, 20.000.000 төгрөг Ж.д төлж үлдэгдэл 38.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Уг төлбөрөө төлөхөөр банкнаас орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаад ирвэл зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд уг гэрээгээ бичгээр байгуулахыг Н.******* хүсэхэд Ж. нь нийт үнийг 63.000.000 төгрөг болгож, урьдчилж төлсөн 20.000.000 төгрөг дээр нэмж 43.000.000 сая төгрөг төлбөл гэрээ бичгээр байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу талууд дахин 2023.04.03-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү Ж. нь 2021 онд бичгээр байгуулсан хэлцлийнхээ хүрээнд Н.*******аас 2021.07.02-нд 20.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сараас хойш 2023 оны 04 сар хүртэлх хугацаанд сар бүр 150.000-250.000 төгрөг, нийт 3.550.000 төгрөгийг хүлээн авсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёр. Ж.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй буюу хэзээний ямар гэрээнээс татгалзаад байгаа нь ойтгомжгүй байна. Тодруулбал талуудын хооронд 2021.07.07-нд Ж. нь өөрөө гараараа бичсэн гэх "Байр худалдан авах тухай хэлцэл-ийг хийсэн, мөн 2023.04.03-нд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг бөгөөд эдгээрийн алинаас нь татгалзаад байгаа нь тодорхойгүй байна.
Гурав. Ж.гийн хувьд аль ч хэлцлээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэрээ байгуулах, хэлцэл хийх замаар талуудад үүрэг үүсдэг бөгөөд гэрээ байгуулах үе шатанд ч үүрэг үүсдэг бөгөөд уг үүргээ биелүүлэхээс татгалзах хууль заасан үндэслэлгүй байхгүй юм. Иймээс Ж.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Ж. би 2021 оны 07 сарын 01-ний өдөр Н.*******аас 20,000,000 төгрөг аваад Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоот нэг өрөө орон сууцандаа оруулсан. Тухайн үед үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд цувуулж өгөөд 2023 оны 07 сарын 01-ний өдөр гэхэд төлбөрөө бүрэн барагдуулахаар тохиролцсон ба 2 жилийн хугацаанд сар бүр түрээсийн төлбөрт 150,000 төгрөг төлөхөөр болж бичгээр гэрээ үйлдсэн. Н.******* нь түрээсийн төлбөрийг 2021 оны 8 сар, 2022 оны 03 сард тус тус 150,000 төгрөг төлөөгүй, 2023 оны 04 сараас хойш өнөөдрийг хүртэл 7 сарын хугацаанд 250,000 төгрөгийг сар бүр төлөөгүй ба нийтдээ 2,050,000 төгрөгийг түрээсэнд төлөх үүрэгтэй. Одоогийн байдлаар Эрдэнэт хотод 1 өрөө орон сууцыг 400,000-500,000 төгрөгийн хооронд түрээслэж байгаа боловч би тохирсон тохирооны дагуу сард 250,000 төгрөгөөр тооцож түрээсэнд нэхэмжлэж байна. Н.******* нь 2 жилийн хугацаанд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, хэрэв цувуулаад 38,000,000 төгрөгөө төлсөн байсан бол өнөөдөр маргаан үүсэхгүй байх байсан, сүүлийн үед мөнгөний ханш хэлбэлзэж төгрөгний доллартай харьцуулах ханш огцом өссөнөөр орон сууцны үнэ нэмэгдсэн. 2 жилийн өмнө 58,000,000 саяар зарах байсан 1 өрөө орон сууц 80,000,000-95,000,000 төгрөг болтлоо өссөн болохыг бид нар бүгд л мэдэж байгаа, үүнийг шинжээчийн дүгнэлт хүртэл баталсан. Тийм учраас би Н.*******д орон сууцаа зарахаа больсон, чи 2 жилийн хугацаанд надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй тул би 20,000,000 төгрөгийг чинь буцаагаад өгье, манай байрыг суллаж өгөхийг шаардсан, гэтэл Н.******* нь байрныхаа үнийг нэмсэн үнээр чинь тооцоод авья гэдэг саналаа надад хэлсний дагуу 83,000,000 төгрөгт зарна чи 20,000,000 төгрөг надад өгчихсөн байгаа одоо үлдэгдэл 63,000,000 төгрөгний зээл аваад өгчихөөд байр авбал ав гэж хэлсний дагуу намайг ажил тарах гэж байхад нотариат дээр хүрээд ир гэж хэлсэн. Би нотариат дээр очоод надад урд нь 20,000,000 төгрөг өгчихсөн байгаа одоо үлдэгдэл 63,000,000 төгрөг дээр гэрээ хийнэ гэж хэлээд нотариатаар худалдах худалдан авах 0766 тоот гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.*******тай байгуулсан. Гэтэл Н.******* надад орон сууц худалдаж авсан төлбөрөө 2023 оны 04 сарын 28-ны дотор банкнаас зээл авч өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч уг хугацаандаа төлбөрөө төлөөгүй мөртлөө манай байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохоо тогтоолгоно, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Миний хувьд Н.******* 83,000,000 төгрөгөө гүйцээгээд төлчихвөл 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрчилгээг шилжүүлэхэд бэлэн байсан гэтэл Н.******* өөрөө хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй мөнгө төлбөрөө өгөөгүй, тэгсэн мөртлөө шүүхэд нэхэмжлэл үндэслэлгүй гаргасан байсан. H.******* өөрөө хэлцлийнхээ дагуу үүргээ биелүүлээгүй байж шүүх яаж түүнд миний эд хөрөнгийг эзэмших эрхтэй гэж тогтооно гэж бодсон бэ, яагаад хүний эд хөрөнгөнд өөрийн дураар эзэн сууна гэж бодсон бэ гэдэг нь сонин байгаа юм. Иймд би урд гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.
1. Н.*******, Ж. нарын хооронд хийсэн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 0766 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээнээс Н.******* татгалзсаныг баталж, Н.*******ын хууль бус эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү.
2. Н.*******аас түрээсийн төлбөрт 2,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Н.******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хэлцлээр тохирсоны дагуу сар бүр түрээсийн төлбөр гэх 150.000 төгрөгийг Ж.д тасралтгүй төлж байсан. Ж. нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа мөртлөө нэхэмжлэгч Н.*******ыг тус хэлцлийн дагуу 150,000 төгрөг сар бүр төлбөр /түрээс/ төлөх гэж үзэж байгаа нь тус хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаагийн илэрхийлэл юм. Н.******* нь гэрээнээс огт татгалзаагүй төдийгүй татгалзах хүсэлгүй байгаа. Зохигчдын хооронд байгуулсан өмнөх бүх хэлцлүүд нь Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр хэлцлүүд бөгөөд нэгэнт хэлцлээр хүлээсэн үүргээ Н.Оттонзул бүрэн биелүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож огнө үү гэжээ.
Хариуцагч Ж. сөрөг нэхэмжлэлийн нэмэлт тайлбартаа: Хариуцагч Ж. би нэхэмжпэгч Н.*******тай анх 2021 оны 06 дугаар сард уулзаж тус сумын уурхайчин багийн 0******* тоотод байрлалтай 1 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр худалдах, 20,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хувааж төлөхөөр бичгээр хэлцэл хийж харилцан тохиролцсон боловч Н.******* нь үлдэгдэл төлбөрөөс огт хийгдээгүй. Энэ хугацаанд манай нөхрийн бие хавдраар өвдөж эмчилгээ хийлгэсэн ч нас барсан, тэр огт мөнгө төлөөгүй, тэгээд 2023 оны 04 сарын 03-ны өдөр дахин уулзаж / үл хөдлөх эд хөрөнгө/ худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж, улмаар орон сууцны үнэ 63,000,000 төгрөгийг 2023.04.28-ны өдөр банкны зээлээр төлнө, уг гэрээг төлбөрийг төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг шилжүүлж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулсан. Энэ үед бидний хооронд байрны үнэ өссөн тул 63,000,000 төгрөгөөр худалдахаар тохирохдоо өмнө өгсөн 20,000,000 төгрөгийг 63,000,000 төгрөгөнд оруулж тооцно гэж огт яригдаагүй, хэрвээ тэгэж ярьсан бол би түүнд 93,000,000 төгрөгөөр үнэлэгдэж зарагдах байраа тийм үнээр зарахгүй бас 63,000,000 төгрөгөөр банкны зээлээр төлнө гэж тодорхой гэрээнд бичихгүй шүү дээ. Тэгээд ч гэрээ хийсний 2 хоногийн дараа Н.******* над руу залгаж би гэрээгээ буруу хийсэн байна гэж утсаар ярьсан, би ч учрыг нь олоогүй. Гэтэл шүүхэд хандаж 43,000,000 төгрөг өгөөд орон сууцыг 63,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцохдоо өмнө өгсөн 20,000,000 төгрөгийг оруулж тооцсон гэж илтэд худал гүтгэж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн байсан. Бидний хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй, гэрээний гол нөхцөл болох орон сууцны үнэ, төлбөрийг хэзээ төлөх талаар тодорхой бичигдсэн байгаа болно. Энэ бүх нөхцөл байдлаас болон Н.*******ын шүүхэд гаргасан нэхэмжпэлээс харахад түүний бодол санаа анхнаасаа надад 43,000,000 төгрөг өгөөд байрыг авах санаатай байсан нь мөнгөө ч өгөөгүй байж шүүхэд хандсанаар харагдаж байна. Дээрх бүх байдлаас харахад нэхэмжлэгч, хариуцагч бидний хувьд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах- худалдан авах гэрээг байгуулах үед Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д заасны дагуу "хэлцэл хийгч этгээд хүссэн зүйлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэхээр байна. Хариуцагч би Н.*******тай утсаар ярьж байрны үлдэгдэл мөнгөө өгөөд шүүхээр шийдвэрлүүлэхгүй асуудлаа дуусгамаар байна гэхэд өмгөөлөгчтэйгээ уулзаад хариу өгнө гэсэн боловч дахин надтай яриагүй учраас 2024.12.30 өдөр би 63,000,000 төгрөгийн нь түүний дансруу шилжүүлсэн. Гэтэл буцаагаад миний дансруу уг мөнгийг шилжүүлсэн байсан. Иймд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж дараах сөрөг нэхэмжпэлийг гаргаж байна. Бидний хооронд 2023.04.03-ны өдөр байгуулсан худалдах- худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Н.*******ын хууль бус эзэмшлээс дугаартай, 18м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсөн төлбөр 2,050,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Жич: Сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа УТХ-нд 690.900 төгрөг тушаасан болно. Гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн нэмэлт тайлбарт гаргасан хариу тайлбартаа: Н.*******ын нэхэмжлэлтэй, Ж.д холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалтай, 18 мкв талбай бухий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Отгнзулыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243,1-т зааснаар тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг Н.*******д шилжүүлэн өгөхийг Ж.д даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2023.04.13-ны өдөр олгосон 399 дугаартай 3 жилийн хугацаатай итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийг төлөөлж оролцөж байгаа ба тус хэрэгт хариуцагч Ж.гаас гаргасан, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг гаргаж аваад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үунд:
Нэгдүгээрт: Худалдах. худалдан авах гэрээг хучин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:
1.1 Н.******* нь 2021 оны 6 дугаар сард өөрийн танил М.Лхамсүрэнгээс урьдчилтаа мөнгө өгөөд хувь зээлээр 1 өрөө байр зарах хүн байгаа гэж сонсоод улмаар М.Лхамсүрэн гуайтай хамт Ж.тай уулзаж, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хорооллын 13 дугаар байрны 53 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг худалдах гэсний дагуу орон сууцыг үзэж, худалдан авахаар ярилцаж эхэлсэн ба орон сууцны үнийг 2021.07.07-ны өдрийн байдлаар Ж. нь өөрөө 58.000.000 гэж тогтоож, улмаар бичгээр байр худалдан авах хэлцэл"-ийг байгуулж, худалдан авагч Н.******* нь орон сууцны үнээс 20,000,000 төгрөгийг Ж.д төлж, харин үлдэгдэл 38,000.000 төгрөгийг 2 жилийн дотор буюу 2023 оны 07 дугаар сар гэхэд төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Уг хэлцлийн дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй байхад хариуцагч Ж. нь орон сууцны үнийг нэмнэ гэж тулгаж улмаар 2023 оны 04 дүгээр еарын 03-ны өдөр бичгээр гэрээ байгуулах болсон ба энэ үедээ дээрх 58.000.000 төгрөгийг 63.000.000 төгрөг болгож өөрчилж талууд гэрээ байгуулсан. Уг гэрээ нь ямар нэг салаа утгагүй төдийгүй, орон сууцны үнийг 83.000.000 гэж тогтоогоогүй, харин ч 58.000.000 төгрөгийн үнийг даруй 5.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 63.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж гэрээний 3.1-д заасан байдаг. Уг гэрээг байгуулж байх үед орон сууцны унийг 83.000.000 төгрөг ярилцсан, тохиролцсон удаа огт байхгүй бөгөөд тэрээр Ж. нь уг гэрээг байгуулснаасаа хойш гэнэт уг 83.000.000 гэдгийг зохиож ярьж эхэлсэн тул нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд хандах болсон байдаг.
Ийнхүү огт ярилцаж тохиролцоогүй үнийн талаар хариуцагч Ж. төөрөгдсөн гэдэг нь илт худал байх тул хэлцлийг хүчин төгөддөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
1.2. Ж.гийн хувьд хэлцлийнхээ агуулгын талаар төөрөгдсөн гэж Н.*******д огт мэдэгдээгүй бөгөөд харин үнийг байн байн нэмж байгаа тухай мсж илгээж байсан гэдэг. Тодруулбал, ноцтой төөрөгдөж хэлцэл хийсэн тухай энэхүү нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа дурьдсан болохоос бусдаар гэрээний худаддан авагч тал болох Н.*******д мэдэгдэж байгаагүй болно.
1.3. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх. үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 40.2-т Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тус тус заасан байх ба Ж. нь анх орон сууцаа 58 сая төгрөгөөр худалдах санал гаргасныг Н.******* хүлээн авснаар хүчин төгөлдөр болж, улмаар үнэ нэмэх боллоо гэж 63.000.000 төгрөг болгосныг мөн л хүлээн авч хуульд заасан хэлбэрээр гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
1.4. Хариуцагч Ж. нь 2021 оны 06 дугаар сараас эхлэн орон сууц хөлслөх бус харин орон сууц худалдах санал гаргаж, улмаар талууд байр худалдах авах хэлцэл-ийг 2021.07.07-ны өдөр бичгээр, 2023.04.03-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тухай 766 дугаартай гэрээг бичгээр байгуулсан ба 2021.07.01-нд 20.000.000 төгрөг, 2021 оноос эхлэн 2023 оны 5 сар хүртлэх хугацаанд сар бүр 150.000 төгрөгийг нэхэж авсаар нийт 3.550.000 төгрөгийг, 2023,10,13-нд орон сууцны үлдэгдэл үнэ 43.000.000 төгрөгийг бөөнөөр нь зээл авч төлснөөр нийт Н.******* нь 66.550.000 төгрөгийг төлсөн болно. Гэтэл мөнгөн хөрөнгийг одоог хүртэл ломбард нэрээр мөнгө хүүлэх үйл ажиллагаандаа ашиглаж байгаад 2024.12.31-ны өдөр 58,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг тус тус Н.*******д шилжүүлсэн байх ба тэр даруйд нь уг мөнгийг буцаан Ж.д шилжүүлсэн болно. Уг мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлснээр Ж.гийн бичгээр байгуулсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдохгүй бөгөөд энэ үйлдлээрээ орон сууцны үнийг гэрээ хэлцэлд зааснаас давуулан авч удаан хугацаанд ашиглаж өсгөснийхөө дараа ийнхүү буцаан шилжүүлсэнг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй тул буцаасан болно.
Иймээс хариуцагч Ж.гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ тодруулж, өөрчилсөн шаардлага болох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хоёрдугаарт, Ж.гийн орон сууц хөлсөлсөн төлбөр 2.050.000 төгрөг гаргуулах тухайд: Ж. нь 2021 оны 06 дугаар сард өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах хүсэл зоригтой байгаа тухай хэлсэн байх ба талууд орон сууц хөлслөх бус харин орон сууцны үнийн зарим хэсгийг гэрээ байгуулахаас өмнө төлөх, зарим хэсгийг дараа төлөх нөхцөлтэйгээр хэлцэл хийсэн байдаг. Энэ хэлцлийн гол нөхцөл нь байр худалдах, худалдах авах тохиролцоо байсан бөгөөд талууд ч энэ хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, ашиглалтын зардлыг худалдан авагч тал болох Н.******* хариуцан төлж, харин Ж. ямар ч ус, дулаан, цахилгаан эрчим хүчний зардлыг төлөлгүй иржээ. Гэтэл орон сууц хөлслөх зорилгогүй байсан атлаа орон сууц хөлсөлсөн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
Гуравдугаарт, Үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлөх тухай: Н.******* нь уг орон сууцыг хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ, хэлцлийн үндсэн дээр өөрийн эзэшилд шилжүүлж авсан ба Ж. ч өөрийн өмчлөх эрхээ шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллээ хангалттай тодорхой илэрхийлсний үндсэн дээр өөрөө бичиж, өөрөө гарын үсэг зурж баталгаажуулж. улмаар орон сууцны үнийг гэрээнд зааснаас давуулан авсан. Нэгэнт гэрээ хэлцэл хуульд заасны дагуу байгуулж, үнийг нь төлж худалдан авсан худалдаж авсан төдийгүй, хариуцагч Ж. өөрөө хүсэж эзэмшлийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлж өгсөн атлаа одоо Н.*******ын эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндэслэлгүй болно. Дашрамд дурьдахад, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно... гэж хүний үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах эрхийг тунхагласан ба Ж.гийн сөрөг нэхэмжлэл нь худал хэлж, хулгай хийж авсан мэт худал үндэслэлийг тодорхойлж гаргасан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн Голомт банкны 400504184 дугаартай дансанд 63.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг хавсаргав- 2 хуудас эх хувь гэжээ.
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-3/, , ******* нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ /1хх-4/, төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-5/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх-6/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-10-32/, голомт банкны орлогын мэдүүлгийн баримт /1хх-102/, улсын тэмдэгтийн хуурамж төлсөн баримт /1хх-103/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээний нотратаар баталгаажуулсан хуулбар /1хх-50/, гаргаж өгсөн.
Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтууд: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 05 дугаар гарын 29-ний өдрийн 03/867 тоот албан бичиг, хавсралтын хамт, шинжээчийн дүгнэлт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан гаргасан Ү-1101009476 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг ******* тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.*******ыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг Н.*******д шилжүүлэн өгөхийг Ж.д даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардпагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасны дагуу хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч талаас үл хөдпөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн танил М.Лхамсүрэнгээр дамжуулан Ж.тай уулзаж, түүний өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, урьдчилгаа төлбөрийг 2021.07.02-ны өдөр түүний эзэмшлийн Хаанбанкны 5094100248 дугаартай дансанд 20,000,000 төгрөг шилжүүлэн, үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд багтаан төлөхөөр харилцан тохиролцож, 2021.07.07-ны өдөр байр худалдан авах тухай хэлцэл хийсэн.
Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу миний бие тус орон сууцанд ээж, хүүхдүүдийн хамт амьдарч эхэлсэн бөгөөд, тус орон сууцанд анх нүүж ороход хүн амьдрахааргүй байсан тул 4,000,000 орчим төгрөгийн засвар хийж нүүж орсон.
Мөн 2 жилийн хугацаанд орон сууцны ашиглалтын зардлыг төлж байхаар болсон юм.
2023.04 дүгээр сард харилцан тохиролцож улсын бүртгэл дээр өмчлөх эрхээ шилжүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд миний бие тохиролцооны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхөөр банкны зээл хөөцөлдөж эхэлсэн ба зээлээ банкнаас авах болоход Ж. нь байрны үнээ нэмж байна 83 сая төгрөгөөр л зарна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Орон сууцны үнийг нэмнэ гэж ярьж эхэлсэнээс болж миний бие зээл ч авах боломжгүй, байраа ч шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна гэсэн агуулгаар,
Хариуцагч талаас тухайн үед ******* манай байрыг хөлсөлж суухаар болж, надаас сайраа зарах эсэхийг асуухад нь зарна гэж хэлтэл урьдчилгаа 20 сая төгрөг өгье, 2 жилийн дараа банкнаас зээл аваад 38 сая төгрөг өгье гэж гуйсан, би зөвшөөрч, сар бүр 150,000 төгрөгийн түрээсийн төлбөр авна, харин хэрэглэж буй ус, дулаан цахилгаанаа Н.******* төлнө гэж тохиролцсон. 2023.04.03-нд нотариат дээр очиж ******* тоот байрыг 63 сая төгрөгөөр худалдахаар худалдах-худалдан авах гэрээ хийж Н.******* банкны зээл авч 63 сая төгрөгийг 2023.04.28-нд төлнө гэж тохирч гэрээ хийсэн, тэрнээс хойш урьд нь урьдчилгаанд өгсөн 20 сая төгрөгөө хасаад 43 сая төгрөг төлнө гэж тохиролцоогүй гэсэн агуулгаар тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.
3.Хэрэгт цугларсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтууд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу хэргийн оролцогчийн үнэн зөв тайлбар гаргах үүрэг, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 -д заасан тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх шаардлагын хүрээнд гаргасан талуудын тайлбар зэргийг судпан үзэхэд доорх уйл баримт болон түүний эрх зүйн үндэслэл тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын сүүлээр хариуцагч Ж.тай харилцан тохиролцож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ******* тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны 5094100248 тоот дансанд урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сард төлж барагдуулахаар хэлцэл байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан хэлцэл, мөнгөн шилжүүлэгийн маягт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Дээрхи хэлцлийн дагуу хариуцагч Ж. нь үл хөдпөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Н.*******ын эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд маргаан бүхий орон сууцанд 2 жилийн хугацаанд сарын 150,000 болон 250,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж амьдарч байгаа, орон сууцны өмчлөгч хариуцагч болох нь 000502812 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдох ба энэ талаар талууд маргаагүй.
5.2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ******* тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг нийт 63,000,000 төгрөгөөр худалдах, үнийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд, гэрээний 3.3 дугаар зүйлд төлбөрийг төлж дуусахаас өмнө гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, 3.4-т төлбөр төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээнд нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигдахгүй тул гэрээ хүчин төгөлдөр юм. Харин өмчлөх эрх шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагад нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хүргүүлэх учиртай.
6.Дээрхи үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, төлбөр бүрэн төлөхөөс өмнө гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдпөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжпэгчийн нэр дээр гарсны дараа зээл авч, төлбөрийг бүрэн төлөх үүрэг бүхий гэрээ байгуулсан байх хэдий ч гэрээний үнийн дүнг зөрүүтэй ойлгосноор талуудын хооронд маргаан гарсан байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдпөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.
Гэвч хариуцагч нь гэрээний 3.3 дугаар зүйлд заасан төлбөрийг төлж дуусахаас өмнө гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч худалдан авч буй орон сууцны өмчлөгч болж чадаагүй байна.
7.Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхээ олж авахаар улсын бүртгэлд хүсэлт гаргах, мөн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжихтэй холбоотойгоор уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх замаар өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулах эорилготой байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 43,000,000 төгрөг нийт 63,000,000 төгрөгийг бүрэн төлсөн байх тул орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзнэ.
Иймд хариуцагч Ж.д холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 000502812 тоот гэрчилгээний дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ******* тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.*******ыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Н.*******ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тус үл хөдпөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч Ж.д даалгах нь зүйтэй.
8.Сөрөг нэхэмжпэлийн хувьд: Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хууль болон хэлбэрийн шаардлага зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй юм.
Харин Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Н.******* нь 2021 оны 07 дугаар сараас эхлэн маргаан бүхий орон сууцыг худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаанд сарын 150,000 төгрөгөөр харилцан тохиролцсон, 2021 оны 07 дугаар сараас эхлэн амьдарч байгаа болох нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хэлцэл, дансны хуулга, талуудын тайлбар зэрэг үйл баримт тогтоогдож байх бөгөөд, 2021 оны 08 дугаар сар, 2022 оны 03 сар, 2023 оны 04 сарааас хойших түрээсийн төлбөрөө төлөөгүй байна.
9.Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сараас 150,000 төгрөгөөр, 2023 оны 01 дүгээр сараас 250,000 төгрөгөөр тус тус түрээсийн төлбөр төлж байсан болох нь нэхэмжлэгч Н.*******ын эзэмшлийн Хаан банкны дипозит дансны хуулгаар нотлогдож байна.
. сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн ..заасныг баримтлан Нэхэмжлэгч Н.*******ыг улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 000502812 тоот гэрчилгээний дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ******* тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Н.*******д шилжүүлэн өгөхийг Ж.д даалгасугай.
2.
3.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ