Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-д холбогдох эрүүгийн 1702000030015 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Ж.А, гэрч П.Б, Г.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ж.А нь “А” ХХК-ийн нэрээр 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Гаалийн газраар “Wool detergent” гэсэн шошготой химийн хорт бодис синтетик лав агуулсан гадаргуун идэвхит бэлдмэл 16.000 кг шингэн саванг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, мөн 5400 кг шингэн саванг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр өөрийн компаний түрээсийн байранд хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

1. Шүүгдэгч Ж.А-гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...А ХХК-ийг 2009 оноос Б гэдэг нэртэй Хятад улсын иргэн эмэгтэй ажиллуулж байгаад 2011 онд нутаг буцах болж уг үйлдвэрийн газрыг би худалдаж авсан юм. Би 2012 оноос А ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн ба уг компаний 51 хувийн хувьцааг эзэмшдэг. Манай компани нь гадаадын хөрөнгө оруулалтай компани бөгөөд ноос угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай “А” ХХК 200 гаруй тонн ноос угаах хүчин чадалтай. 2014 онд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаад 2015 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон юм. Манай компаний үйлдвэрлэл үйл ажиллагаанд бидний хэлж заншсанаар ноос ноолуур угаах зориулалттай шингэн саванг байнга ашигладаг юм. А ХХК нь 2013 онд 40 тонн шингэн саван импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл авсан байсан. Уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 3 дугаар сард дууссан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах гэж хөөцөлдсөн боловч 2015 онд Байгаль орчны яамнаас нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж ир гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед нь компани мөнгө санхүүгийн гачигдалтай байснаас үйлдэрлэлэийн төлвөлөгөө нарийвчилсан үнэлгээний төлбөрт шаардлагатай мөнгийг төлөх санхүүгийн боломжгүй, хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж тусгай зөвшөөрлийг дахин авч чадаагүй.

Хятад дахь дахь түншүүдэд үйлдвэрлэлд хэрэгтэй шингэн саван дуусч байгаа талаар хэлж байсан. Түнш Хятадууд захиалга өгч ачуулсан байх. Манай компанийн нэрээр гааль дээр ачаа ирсэн талаар Гаалийн байгууллагаас мэдэгдсэн тул туслах ажилтан Бүдээг гаалиас авхуулахаар томилж ажиллуулсан. Тээвэр, гаалийн бүрдүүлэлт хариуцсан жуучлагч компаниар гаалийн бүрдүүлэлт хийсэн. Тухайн үед гааль дээр тусгай зөвшөөрөл шаардаагүй, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай компанийн нэр дээр ирсэн 16,000 кг шингэн саван нь “Wool detergent” гэсэн шошготой байсан. Хөх хот дахь химийн үйлдвэрээс авдаг. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан ба гаалийн байцаагч тусгай зөвшөөрөл шаардаагүй юм. Дээрхи бэлдмэлээс 10,600 кг шингэн саванг би өөр хүнд дамжуулж өгөөгүй, худалдан борлуулаагүй, зориулалтын бусаар ашиглаагүй, өөрийнхөө үйлдвэрт зориулалтын дагуу ноос, ноолуур угаах ажилдаа хэрэглэсэн. Үлдсэн 5,400 кг шингэн саван компаний агуулахад байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай үйлдвэрт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт ирж, тусгай зөвшөөрлийг шалгасан. Тус шалгалт ирэх үед үйлдвэрийн байрны агуулахад 5.400 кг шингэн саван байсан. Манай “А” ХХК нь одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулахгүй, цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн байгаа.  байгаа. Миний хувьд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Би алдаа дутагдлаа засаж 2017 оны 10 сарын 05-нд Байгаль орчны яамнаас 3 жилийн хугацаагаар химийн хортой болон аюултай бодисыг импортлох, ажиглах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг “А” ХХК шинээр авсан байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Гэрч Г.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би 2015 оны 07 дугаар сард “А.элс” ХХК-д гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сард ажлаасаа гарсан. Одоо Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомт дээр Гаалийн газрын “А.Л” ХХК-д гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр ажиллаж байна. Миний хувьд “А.элс” ХХК-д гаалийн бүрдүүлэлтийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа бичиг баримтын цөөн хэдэн бүрдүүлэлт хийсэн байдаг. Гаалийн бүрдүүлэлт хийхэд үйлчилгээ авч буй компани, хувь хүнээс 7000 төгрөгийн хураамж төлдөг. Би 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “А” ХХК-ийн гаалийн импортын барааны бүрдүүлэлтийг хийсэн байна. Бүрдүүлэлт хийхэд шаардагдах бичиг баримтад Гаальд мэдүүлэг өгч байгаа Аж ахуйн нэгж байгууллага нь тухайн барааг худалдан авч байгаа байгууллагатай хийсэн худалдах худалдан авах гэрээ, гадаад төлбөрийн нэхэмжлэх, Аж ахуй нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар гэх мэт бичиг баримт нь бүрэн байгаа эсэхийг шалгаж, материалыг нь гаалийн байцаагчид шилжүүлдэг. Материал хүлээн авсан гаалийн байцаагч нь Аж ахуй нэгж байгууллагын импортолсон бараанаас нь дээж авахуулан ажлын цагаас өмнө Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж, дээжийг нь Гаалийн төв лаборатори руу явуулж, дүгнэлт гаргуулдаг. Би бичиг баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нь Гаалийн мэдүүлэг хийхэд дагалдах материалыг бүрдүүлдэг. Би хуудас тус бүрд өөрийн хувийн дугаар бүхий компаний тэмдэг дардаг. Хавтаст хэрэгт авагдсан Гаалийн мэдүүлгийг бүрдүүлэлтэд би 10 хуудас материал бүрдүүлсэн харагдаж байгаа боловч эхний 1 гэж тэмдэглэсэн хуудас байхгүй байгаа тул компанитай холбоотой нэг баримтын хуулбар дутуу байна. Тухайн үед миний бүрдүүлсэн баримтыг шалгаад Гаалийн байцаагч надаас тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл нэхээгүй учраас бичиг баримтыг бүрэн бүрдүүлсэн байна гэж бодсон. Би бичиг баримтаа бүрдүүлээд үнэлгээний байцаагчид өгч үнэлүүлдэг. Дараа нь хяналт шалгалтын байцаагчид, дараа нь Гаалийн ахлах байцаагч шалгаж зөвшөөрөл өгдөг. Дүгнэлт гарч, дээж аваад миний ажил дуусна. Тухайн үед “А” ХХК нь надад тусгай зөвшөөрлийг өгсөн үгүйг би одоо санахгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. .Гэрч П.Б-гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би 20 гаруй жил Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна. 2015 оны 08 дугаар сард Улаанбаатар хотын Гаалийн газарт гаалийн улсын байцаагч буюу бичиг баримт хариуцсан улсын байцаагч хийж байсан. Одоо Улс хоорондын шуудан илгээмжийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна. Өмнө нь ноос ноолуур угаадаг шингэн саванд хяналт шалгалт хийж байгаагүй. Би бичиг баримтын улсын байцаагч, бичиг баримттай харилцана гэсэн үг. Би 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “А” ХХК-ийн оруулж ирсэн импортын бараанд хяналт шалгалт хийгээгүй. Мэргэжлийн хяналтын мэдэгдэл, Гаалийн төв лабораторийн дүгнэлт зэргийг үндэслэсэн учраас бичиг баримтын бүрдүүлэлтэнд хяналт бүрэн тавьсан гэж үзэж байгаа. Тухайн үед “А” ХХК-ийн тусгай зөвшөөрөл байгаагүй. Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасны дагуу зөвшөөрөл лицензийг шаардлагатай бол шалгах үүрэгтэй. Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан болон Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолыг үндэслэж Гаалийн төв лабораториос ирсэн 340290 дугаартай барааны код нь байхгүй байсан учраас “А” ХХК-иас тусгай зөвшөөрөл шаардаагүй. Барааны кодыг Гаалийн төв лаборатори кодолж өгдөг. Би барааг үнэлээгүй, барааг үнэлэхээс өмнө хяналтын байцаагч дээж авч Гаалийн төв лаборатори руу явуулдаг байгаа. Тухайн барааны дүгнэлт ирэх үед нь би бараагаа үнэлж бүрдүүлэлтээ хийнэ гэсэн үг. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 334/104 дугаар хамтарсан тушаал, “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ыг мэднэ. Ахуйн хэрэглээний шингэн саванд лиценз шаардахгүй. Хамгийн гол нь их хэмжээгээр тусгай саванд савлагдаж ирсэн байгаа учир лабораторийн дүгнэлт заавал гаргуулдаг. Ийм учир дээж авч Гаалийн төв лабораторд шинжилгээ хийлгэсэн.

Миний хувьд “А” ХХК-ийн оруулж ирсэн импортын бараанд гаалийн хяналт шалгалт хийгээгүй, харин бичиг баримтын бүрдүүлэлтэнд хяналт тавьсан. Биечлэн үзэх хяналт шалгалтыг хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч хийдэг. Харин хяналт шалгалтын улсын байцаагчид 200 литрийн савалгаатай байна, гаалийн төв лабораторид шинжилгээ хийлгэх шаардлагатай юм байна шүү гэж хэлсэн. Тусгай зөвшөөрөл дууссан гээд байгаа нь олон улсын барааны нэршил нь таарахгүй байсан. Химийн бодис мөн үү, үгүй гэдгийг тодорхойлсон нэршил таарахгүй байна гэсэн үг.

Гаалийн төв лаборатори нь тухайн бодисыг хортой юу, үгүй юу гэдгийг тогтоодог. “А” ХХК оруулж ирсэн нэршилтэй бараа улсын хилээр өөр орж ирсэн үгүйг мэдэхгүй байна. Ер нь барааны ангиллын кодыг буруу зөв тогтоох тохиолдол гардаггүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1702000030015 дугаартай хэргээс:

 

  1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 6-12х/,

            2. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол, битүүмжилсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас  14-14х, 20х/,

 

3. Хохирогч Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгч  О.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Тухайн аж ахуйн нэгж нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдах, худалдан авах, ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөл авалгүй хууль бусаар ашиглаж, хадгалсан үйлдэлдээ зохих хариуцлага хүлээх ёстой. Зөвшөөрөлгүйгээр химийн бодисыг ашиглаж байгаа үйлдэл нь тухайн химийн бодисыг хяналтгүй болгож байна. Тиймээс одоогийн байдлаар байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан талаар тогтоогдсон зүйл байхгүй байна.

Химийн бодис бүр хортой гэж ойлгож болно. Учир нь гар угаах шингэн саванг хүн уусан тохиолдолд хордоно. Тиймээс хоргүй бодис гэж байхгүй. Тухайн ноос, ноолуур угаах шингэн савангийн хувьд малын бохирдол, тоос шороо, гүн хир толбыг арилгах хүчин чадалтай гэж үзэхээр энгийн шингэн саванг бодвол хэд дахин хортой гэж ойлгож болно. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тухайн бодиыг ашиглах тусгай зөвшөөрөл зайлшгүй авах шаардлагатай. Дээр дурьдагдсан “Wool detergent” гэсэн нэрээрээ бол байхгүй. Химийн мэргэжлийн байгууллагын нарийн шинжилгээгээр бодист орсон найрлагыг авч үзвэл химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ордог бодисын элемент агуулагдсан байдаг гэж ойлгож болно. Үндсэн нэрнээсээ илүү доторх найрлага нь илүү чухал. Мэргэжлийн химийн чиглэлээр ажиллаж байгаа судалгааны байгууллага, тэдгээрт холбогдох мэргэжилтэнгүүд химийн бодист нарийн шинжилгээг гаргах байх.

Усанд задардаггүй болон хүний нүдэнд сөргөөр нөлөөлдөг тухай хор аюулын лавлах мэдээлэлд тусгасан байгаа бол дээрх бодисыг химийн хорт болон аюултай бодис гэж үзнэ. Тухайн үйлдэл нь одоогоор байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан талаар тогтоогүй боловч цаашид зөвшөөрөлгүйгээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулсаар байвал тухайн химийн бодис нь хяналтгүй болж байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирах аюултай гэж үзэж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Хууль журмын хүрээнд тухайн бодисыг Байгаль орчин аялал жуулчлалын яам хортой гэж үзэн тусгай зөвшөөрөл олгож байгаа нь тухайн бодисыг хорт болон аюултай бодис гэдгийг нотолж байна гэж болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 27-29х/,

 

4. Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Монгол Улсад ашиглаж болох Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт гэж байдаггүй. 2009 оны 334/104 дугаартай “Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын 2.1.4-т “Доорхи төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдахад энэ журам хамаарахгүй” гэсэн жагсаалт байдаг.

Үүнийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн МУ-ын Засгийн газрын “Монгол улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 379 дүгээр тогтоолоор зааж өгсөн. Уг тогтоолд “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах” зөвшөөрөл авах шаардлагагүй бодисын жагсаалтад орсон бодисоос бусад химийн бодисыг Монгол Улсын хилээр гаргах, оруулах, хил дамжуулан тээвэрлэхэд Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага лиценз олгоно гэж заасан.

Иймд дээр дурьдсан журмын зөвшөөрөл авахгүй бодисын жагсаалтад “Wool detergent” буюу ноос, ноолуур угаах шингэн саван гэх химийн бодис ороогүй учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг бодист химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл олгож байна. Монгол Улсад ашиглаж болох химийн хорт болон аюултай бодисын жагсаалт гэж албан ёсоор байдаггүй. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулинд тусгай зөвшөөрөл олгох химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг батлах тухай заалт байхгүй. Иймд Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад ороогүй химийн бодис, химийн хорт болон аюултай бодис экспортлох импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журамд зөвшөөрөл авахгүйгээр заагдсан бодисоос бусдад нь химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл одоогоор олгож байна. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журамд зөвшөөрөл авахгүйгээр заагдсан бодисын жагсаалтад ороогүй, уг жагсаалтад ороогүй учраас Засгийн Газрын 379 дүгээр тогтоолоор Монгол Улсын хилээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэхэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл буюу лиценз олгох шаардлагатай гэж заасан байдаг учир тусгай зөвшөөрөл олгодог.

Дээр дурьдсан эрх зүйн актуудыг үндэслээд химийн хорт болон аюултай бодис гэж үзэж байна. Химийн хортой аюултай гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тогтоох үйл ажиллагаа хийдэггүй. Харин тодорхой багаж тоног төхөөрөмжтэй мэргэжлийн боловсон хүчинтэй шинжилгээ, судалгааны хүрээлэн лаборатори тогтооно.

Одоогийн дагаж мөрдөж байгаа хууль журмаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл л олгодог. Өөр химийн бодистой холбоотой ямар нэгэн тусгай зөвшөөрөл, зохицуулалт байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад ороогүй химийн бодис, химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.1.4-т Доорхи төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдахад энэ журам хамаарахгүй гэсэн жагсаалтад ороогүй химийн бодис, химийн бүтээгдэхүүнд химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийг олгож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 34-36х/,

 

5. Гэрч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “А” ХХК-ийн оруулж ирсэн импортын бараанд хяналт шалгалт хийгээгүй. Бичиг баримтын бүрдүүлэлтэнд хяналт тавьсан. Бичлэг үзэх хяналт шалгалтыг хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч хийдэг. Тусгай зөвшөөрлийг би шалгаагүй. Харин хяналт, шалгалтын улсын байцаагчид “200 литрийн савлагаатай юм байна гаалийн төв лабораторид шинжилгээ хийлгэх шаардлагатай юм байна” гэдгийг нь хэлсэн. Гаалийн төв лабораторийн дүгнэлтийн дагуу бичиг баримтын бүрдүүлэлтийг хийсэн.

Шингэн саванг химийн хорт бодис эсэхийг би мэдэхгүй Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд хэрвээ тусгай зөвшөөрөл шаардагдах бол дүгнэлтэнд тусгадаг. Энэ шингэн савангийн талаар түүнийг импортлоход тусгай зөвшөөрөл шаардагдана гэж бичигдээгүй байсан. Гаалийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлд хилээр импортолж байгаа бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтэнд шалгах бичиг баримтуудыг заасан байдаг. Үүнд:Аж ахуйн нэгж байгууллагын барааны үнийг нэхэмжлэх баглаа боодлын жагсаалт, шаардлагатай бусад бичиг баримтыг шалгана гэсэн байдаг. Бусад бичиг баримт гэдэгт мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэр, Гаалийн төв лабораторийн дүгнэлт зэрэг нь ордог. Шингэн саван байсан учраас Гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслээд бичиг баримтын бүрдүүлэлт хийсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэр, Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хийсэн. Надад одоогоор нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 136-138х/,

 

6. Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Химийн хорт болон аюултай бодис хилээр орж ирж байгаа тохиолдолд Толгойтын ойролцоо байдаг гаалийн Абтима-2 буюу химийн гаралтай тусгай зөвшөөрөл, лиценз шаардагдах онцгой талбайд буудаг. Энэ талбайд импортолж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс эздийг нь байлцуулж байгаад дээж аваад гаалийн төв лаборатори руу явуулж дүгнэлт гаргуулдаг. Гаалийн лабораториас тусгай зөвшөөрөл шаардагдах эсэх нь гарч ирдэг. Тэгээд гаалийн талбайгаас гарах зөвшөөрөл олгож тамга дарагддаг. 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаалийн төв лабораторийн дүгнэлтээр “Шинжилгээний дүгнэлтээс үзэхэд тус компанийн импортолж буй бараа нь арьс, ширний үйлдвэрийн зориулалттай гадаргуугийн идэвхит бэлдмэл бүхий шингэн саван байна” гэсэн дүгнэлтийг надад өгсөн.

Хэрвээ энэ дүгнэлтэд “химийн хорт бодис байна импортлоход тусгай зөвшөөрөл шаардагдана” гэсэн бол бид мэдүүлэг гаргагчаас тусгай зөвшөөрлийг шаардах байсан. Ийм зүйл бичигдээгүй учраас тусгай зөвшөөрлийг шалгаагүй. Бид нарт тухайн үед өгсөн дүгнэлтэнд тусгай зөвшөөрөл шаардагдах талаар тусгагдаагүй учир шалгаагүй. Хонины ноос угаах шингэн саван л гэж дүгнэсэн байсан. Дүгнэлтэнд тусгагдаагүй учраас аж ахуй нэгж байгууллагаас бид тусгай зөвшөөрөл шаардах эрхгүй. Гаалийн төв лаборатори тусгай зөвшөөрөл хамаарагдах талаар тусгаагүй учраас шалгаагүй юм. Химийн бараа бүтээгдэхүүн учир заавал лабораторийн дүгнэлт гаргуулдаг. Дүгнэлтэнд хортой тусгай зөвшөөрөл шаардлагатай гэж тусгаагүй байсан учраас бид шалгах шаардлагагүй байсан. Би дүгнэлтийг барьж ажилласан. Би 2015 оны 08 дугаар сарын 08өдөр хийсэн гаалийн бүрдүүлэлтийн материалыг архиваас хуулбарлаад аваад ирсэн, энэ материалыг хавтаст хэрэгт хавсаргуулмаар байна. Мөн би өөрийн ажил үүргийн хуваарийг хавтаст хэрэгт хавсаргуулъя. ...Би өөрөө аж ахуйн нэгжийн төлөөлөгчийг оролцуулж байгаад авсан. Баримтыг харахад Т.Бүдээ гэх хүн мэдүүлэгчийн талаас байлцаж гарын үсгээ зурсан, гар утасныхаа дугаарыг бичүүлсэн байна. Баримтыг харахад 500 граммын хуванцар саванд дээж авсан байна. Авсан дээжээ битүүмжлээд хувийн тэмдгээ дараад Гаалийн төв лаборатори руу хүргүүлдэг. Хэрвээ гаалийн улсын байцаагчийн битүүмжлэл, хувийн тэмдэг дарагдаагүй бол гаалийн төв лаборатори хүлээж авдаггүй юм. Гаалийн төв лаборатори ачааллаас шалтгаалан дүгнэлт гаргаж хариуг ирүүлдэг. Би дээжийг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр авч Төв лаборатори руу хүргэсэн. Шинжилгээний дүгнэлт 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр надад ирүүлсэн байна. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг нь хамгийн эцсийн шатанд зөвшөөрөл олгогдсон тохиолдолд бичигдэж гардаг баримт бичиг юм. Аж ахуй нэгж байгууллага гаалийн байгууллагад мэдүүлэг өгснөөс эхлээд гаалийн байгууллага болон аж ахуй нэгж байгууллагын хооронд харилцаа үүсдэг. Компьютероор бичиг баримтын улсын байцаагч болон хяналт шалгалтын улсын байцаагч нар автоматаар томилогддог. Дэлхийн гаалийн байгууллагад элсэн орсон улс бүхэн “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем”-ийг мөрддөг. Бүх бараа өөрийн гэсэн кодтой байдаг.

Мөн Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаар тогтоолд гаалийн хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтыг шинэчилж гаргасан бөгөөд “А” компаний оруулж ирсэн барааны код нь 3402.90.00 гэсэн кодтой байна. Дээрхи код нь жагсаалтанд хамрагдаагүй байсан тул тусгай зөвшөөрлийг шаардаагүй гэж үзсэн. “А” ХХК-ийн барааг гаалийн талбайгаас ямар хүнд хүлээлгэн өгсөн гэдгээ санахгүй байна. Мэдүүлэгт хүлээн авагчаар “А” ХХК хүлээн авагчаар бүртгүүлсэн байгаа тул тухайн компаний төлөөлөгчид нь хүлээлгэж өгсөн гэж бодож байна. Учир нь байгууллагын төлөөлөгчөөс өөр хүнд хүлээлгэн өгч болохгүй талаар хуулинд хүртэл заасан байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 111-116х/,

 

7. Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2015 оны 08 дугаар сраны 07-ны өдөр “А” ХХК-ийн гаалийн импортын барааны мэдүүлгийг хийсэн. Тухайн үед би шинээр ажилд орсон байсан бөгөөд уг компаний байранд ажил багатай байдаг байсан бөгөөд яг ямар хүн мэдүүлэг хийлгэхээр ирснийг нь одоо санахгүй байна. Миний санаж байгаагаар нэг 40 орчим насны махлагдуу хүн байсан гэж санаад байна. Энэ хүний нэрийг нь санахгүй байна. 2 жил өнгөрсөн болохоор одоо энэ хүнийг би хараад танихгүй. Би тэр талбай дээр удаан ажлаагүй болохоор санахгүй байна. Гэхдээ гаалийн бүрдүүлэлтэд тухайн компаний ажилтан, эсвэл менежер, захирал зэрэг хамаарал бүхий хүмүүс нь ирж бүрдүүлэлтээ хийлгэдэг. Тийм болохоор “А” ХХК-ийн хамраалтай хүн л байсан байх.

Тэр үед компаний итгэмжлэх шаардадгүй байсан юм. Гаальд мэдүүлэг өгч байгаа аж ахуй нэгж байгууллага нь тухайн барааг худалдах, худалдан авч байгаа байгууллагатай хийсэн гэрээ, гадаад төлбөрийн нэхэмжлэл, аж ахуй нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар, хилээс тухайн бараатай холбоотой Invoice буюу үнийн нэхэмжлэх, Packing list буюу сав баглаа боодлын жагсаалт, certificate of inspection буюу гарал үүслийн гэрчилгээ, ачааны манефест, рентген зургийн хамт дугтуйнд хийж ирдэг. Гаальд мэдүүлсний дараа аж ахуй нэгж байгууллага гаалийн улсын байцаагчтай уулзаж бараанаас дээж авхуулан Гаалийн төв лабораториор шинжилгээ хийлгэх бараа бүтээгдэхүүнүүд буудаг юм.

Гаалийн мэдүүлэг хийхэд дагалдах материалыг би бүрдүүлдэг бөгөөд хуудас тус бүр дээр би өөрийн хувийн дугаар бүхий компаний тэмдгийг дардаг. Хавтаст хэрэгт байгаа гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтэнд би 10 хуудас материал бүрдүүлсэн нь харагдаж байгаа боловч хамгийн эхний 1/10 гэж тэмдэглэсэн хуудас байхгүй байна. Мөн миний мэдүүлгийн дагалдах баримтууд дунд импортын лиценз гэж бичигдсэн байна. Тэгэхээр энэ компанитай холбоотой нэг бичиг баримтын хуулбар дутуу байна. Компаний гэрчилгээ, гадаад мөнгөн дүнгийн хуулбар, эсвэл импортын лиценз нь дутуу байх шиг байна. Энэ компани урд нь бараа бүтээгдэхүүн гаалийн хилээр оруулж ирж байсан бол гэрчилгээний хуулбарыг нь регистрийн дугаараар нь татаад оруулчихдаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 144-146х/,

8. Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Бичичг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нь ...аж ахуй нэгж байгууллагын гаргаж өгч байгаа бичиг баримт нь хуулийн дагуу байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих ёстой. Гаалийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлд заасан бичиг баримтыг шаардах эрхтэй. Дээрхи бичиг баримтууд нь бүрэн эсэх, хилээс дагалдаж ирсэн бичиг баримтууд нь бүрэн байгаа эсэх, сүлжээнд бичсэн баримтуудтай тохирч байгаа эсэхэд хяналт тавих л үүрэгтэй.

Гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч нь бараа бүтээгдэхүүн бичиг баримтын дагуу бүрэн бүтэн биет байдлаараа байгаа эсэхэд шалгалт хийдэг. Тоо, ширхэг, шинж чанар, зориулалт, хөнгөлөлттэй бараанд хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Гаалийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгж байгууллага гаалийн байгууллагатай храилцаа үүсгэж импортын барааг улсын хилээр оруулж ирэхдээ дагуу гадаад худалдааны гэрээ эсхүл үнийн нэхэмжлэх, тээврийн бичиг баримт, тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз, мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт зэргийг гаргаж өгөх ёстой. Хэрвээ дээрхи бичиг баримтуудыг гаргаж өгөхгүй, эсхүл дутуу бүрдүүлж өгсөн бол гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх эрх нь улсын байцаагч нарт байдаг.

Гаалийн улсын байцаагч нарын компьютерт сүлжээгээр тухайн аж ахуй нэгж байгууллага урд нь гаалийн улсын хилээр бараа нэвтрүүлж байсан байна, зөрчилтэй гаргаж байсан гэдэг нь харагддаг болохоос доторхи бүрдүүлэлтийн мэдүүлэг ньхарагддаггүй. Анх оруулж ирсэн 252 дугаартай улсын байцаагч, 679 дугаартай улсын байцаагч нарт өөрсдөд нь харагдана уу гэхээс бусад байцаагч нар мэдээллийг харах боломжгүй, харагдахгүй.

“А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг бичиг баримт бүрдүүлэлтийн байцаагч шаардах ёстой байсан. Зөвшөөрлийн хугацаа дууссан бол аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж ирэх, эсхүл шинээр дахин авч ирэх хүртэл, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээгээр импортолж ирсэн бол зөвшөөрлийг нэмж ирэх хүртэл, илүү гарсан хэмжээг гааль дээр саатуулах ёстой.

Гаалийн зуучлагч байгууллагын ажилтан нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний курс төгссөн хүн байдаг. Тийм болохоор тухайн зуучлагч нь мэдүүлэгчийн бичиг баримтыг сүлжээнд шивж өгдөг хүн. Зуучлагч нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлтэй орж ирэх эсэхийг мэдэж байх ёстой. Дагалдах баримт гэдэг нь зуучлагч болон мэдүүлэгчээс гаалийн бичиг баримтыг улсын байцаагчид хүлээлгэн өгөөгүй байна. Дээрхи мэдүүлэг нь компьютер дээр шивэгдсэн бланк тул хэвлэхэд импортын лиценз гэсэн бичвэр нь гарч ирнэ гэсэн үг. Гаалийн төв лабораториос гаргаж байгаа дүгнэлт нь Олон улсын бараа ангилах кодыг ангилж өгөх ёстой. Тухайн барааны кодтой бараа мөн эсэхэд, хэрвээ биш бол тайлбартаа энэ кодонд ангилагдахгүй гэдгийг гаргаж өгдөг. Шинжээч бол кодыг л ангилж өгнө, тэрнээс биш тусгай зөвшөөрөл шаардагдах эсэхийг дүгнэлтэнд тусгах ёсгүй. Бичиг баримтын бүрдүүлэлтийн улсын байцаагч л тухайн кодыг нь хараад тусгай зөвшөөрөл шаардагдах эсэхийг нь мэдэж байх ёстой.Гаалийн лабораторийн дүгнэлтэнд “арьс ширний саван” гэж тодорхой тусгаж өгсөн байна. Ийм тохиолдолд гаалийн байцаагч нар бичиг баримтын болон хяналт, шалгалтын байцаагчийн аль аль нь тусгай зөвшөөрлийг шалгах ёстой байсан. Эдгээр байцаагч нар буруутай байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 148-150х/,

 

9. Шинжээч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“2017 оны 07 сарын 26-ны өдрийн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн дээрх бодисыг /“Wool detergent” буюу ноос, ноолуур угаах шингэн саван/ гадаргуун идэвхит бодис гэж тодорхойлсон. Синтетик лавын өндөр агууламжтай, бусад төрлийн шингэн саванг бодвол тос ус хоёрын холилдуулах чадвар нь өндөр юм.

2009 оны Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд, Гадаад харилцааны сайд нарын 334/104 дугаартай хамтарсан “Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдах журам”-ын 2.1.4-т энэ журамд хамаарахгүй барааны жагсаалт гэж байдаг. Түүнд гадаргуун идэвхит бодисны талаар тусгаагүй тул зөвшөөрөл авах эрх зүйн үндэслэл болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох худалдах, ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхийг тогтооход дээрх журмыг баримтална. Харин хортой болон аюултай бодисыг тогтоохдоо дан ганц тухайн журмыг үндэслэдэггүй. Тухайн бодисын шинж чанар, найрлагыг үндэслэн тогтоодог.

Миний тухайн бодист хийсэн шинжилгээгээр тухайн бодисын найрлагыг синтетик лав агуулсан гадаргуун идэвхит бэлдмэл гэж тогтоосон. Гаалийн тухай хуульд гаалийн лабораторийн чиг үүргийг “Гаалийн зорилгоор шинжилгээ хийнэ” гэж заасан байдаг. Гаалийн зорилгоор гэдэг нь “барааны ангиллын код”-/татварын код/-ыг тогтоохын тулд шинжилгээ хийхийг хэлнэ.

Тиймээс хуульд заасан эрх, үүргийн дагуу тухайн бодисыг хортой болон аюултай гэх дүгнэлтийг манай байгууллага гаргах боломжгүй. Харин MNS JIS 0117:2003 Стандартын дагуу нил улаан туяаны спектротер /FTIR/ багажаар тухайн барааны найрлагыг тодорхойлох зорилгоор чанарын шинжилгээ хийсэн. Тухайн бодисыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны химийн бодисын экспорт, импортын хэлтэс тодорхойлох ёстой. Химич мэргэжилтэй хүний хувьд гадаргуугийн идэвхит бодис хөрсөнд шингэдэггүй байдлыг үндэслэн “байгаль орчинд хортой бодис” гэж хэлнэ. 

 ...“Wool Detergent” нэртэй бодист өмнө шинжилгээ хийгдэж байсан. Тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэж үзсэн. Тухайн бодисыг шинжилгээнд оруулж ирсэн аж ахуй нэгжүүд бүгд химийн хорт аюултай бодисын экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй байсан. Уг бодис химийн хорт болон аюултай бодисын аль нь болох талаар тогтоож байгаагүй. Яагаад гэвэл бид гаалийн зорилгоор шинжилгээ хийдэг учраас тухайн хяналтыг хийж байгаа хяналтын гаалийн улсын байцаагчид тухайн барааг үнэн зөв мэдүүлсэн эсэх, барааны ангилалын код тогтоох, тарифын болон тарифын бус хязгаарлалт байгаа эсэх талаар гэсэн 3 төрлийн мэдээллийг тусгасан дүгнэлт гаргадаг.

Тиймээс хортой болон аюултай эсэх талаар нь дүгнэлт гаргаж байгаагүй. Тухайн зөвшөөрлийн хувьд миний хэлсэн 2009 оны Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд, Гадаад харилцааны сайд нарын 334/104 дугаартай хамтарсан “Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдах журам”-ын 2.1.4-т энэ журамд хамаарахгүй 11 барааны жагсаалтад ороогүй учраас тусгай зөвшөөрөл шаардлагатай гэж үздэг. Надад нэмж ярих зүйл байхгүй, манай байгууллагын хариулаагүй 4 дэх асуултад Байгаль орчин аялал жуулчлалын яам хариулах ёстой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44-46х/,

 

10. Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 07/1074 дугаартай албан бичигт:

“ Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор ирүүлсэн 3 ширхэг дээжид MNS  JIS 0117:2003 стандартын дагуу нил ягаан туяаны сектрометр багажаар чанарын шинжилгээ хийж, үр дүнг № 0019586 тоот сорилын дүнгээр хүргүүлэв. Шинжилгээний дүнгээс үзэхэд уг дээжүүд нь синтетик лав агуулсан гадаргуугийн идэвхит бэлдмэл байна. Эдгээр барааг импортлоход БОАЖЯ-ны химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл шаардлагатай.” гэсэн болон итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын №0019586 дугаартай дүн

 

 

 

   Мэдүүлсэн дээж сорьц

 

Шинжилгээний аргачлал

 

Үзүүлэлт

 

Хэмжих нэгж

 

Шинжилгээний үр дүн

Нэр төрөл

Тоо хэмжээ

Төлөв байдал

 

 

 

 

 

1

 

Дээж-1

 

500 мл

 

Өнгөгүй өтгөвтөр шингэн /шаргал туяатай/

 

 

 

 

Crodapear Liquid

Chem.Desc:

Sodium Laureth Sulfateand and Clycol MIPA Stearate 848.08

O-Brite-O

Chem.Desc:

Synthetik Wax

583.21

 

2

 

Дээж-2

 

500 мл

 

Өнгөгүй өтгөвтөр шингэн /шаргал туяатай

 

MNS JIS

0117:2003

 

Химийн нэршил

 

ИК шингээлтийн спектрээр

 

Varonic L230

Chem.Desc:

Ethoxylated Soya Amine

734.39

O-Brite-O

Chem.Desc:

Synthetik Wax

722.26

 

 

 

 

2

 

Дээж-2

 

500 мл

Өнгөгүй өтгөвтөр шингэн /шаргал туяатай

 

 

 

Varonic L230

Chem.Desc:

Ethoxylated Soya Amine

678.08

O-Brite-O

Chem.Desc:

Synthetik Wax

732.24

 

 

 

/хэргийн 1-р хавтас 52-53х/,

 

11. “...Монгол улсад импортолж, ашиглаж болох химийн хорт болон аюултай бодисын батлагдсан жагсаалт байхгүй бөгөөд үүнийг батлах хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд зааснаар хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газар баталдаг. Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг 2 дугаар хамсралтаар баталсан байдаг. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 334/104 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.1.4-т химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл шаардахгүй химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан, мөрдөгдөж байна. Монгол улсын хилээр лицензитэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтад нэмэлт өөрчлөлт  оруулах тухай Засгийн газрын 2014 оны 379 дүгээр тогтоолд “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах” журмаар зөвшөөрөл авах шаардлагагүй бодисын жагсаалтад орсон бодисоос бусад химийн бодис, химийн бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, хил дамуулан тээвэрлэхэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны Төв байгууллага тусгай зөвшөөрөл олгож байхаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу тус яамнаас “Химийн хортой болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах” журамд тусгай зөвшөөрөл авахгүйгээр заагдсанаас бусад химийн бодис, химийн гаралтай бүдээгдэхүүнийг химийн хорт болон аюултай бодис гэж үзэж тусгай зөвшөөрөл олгож байгаа болно.” гэсэн  мэдээлэл хүргүүлэх тухай Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06/5097 дугаартай албан баримт /хэргийн 1-р хавтас 89х/,

 

12. Шинжлэн ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/332 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот баримтад “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ноос, ноолуур угаагч шингэн саван буюу чанарын шинжилгээгээр синтетик лав агуулсан гадаргуугийн идэвхт бэлдмэл гэж тогтоогдсон Ethoxylated Soya Amine”, “Synthetik Wax” гэсэн бодисууд нь доорхи үндэслэлээр химийн хортой бодист хамаарна. Үүнд:

            1. Химийн хорт болон аюултай бодисын хуулийн 4.1-д химийн бодисыг “хортой” ба “аюултай” гэсэн үндсэн 2 ангилалд хуваадаг. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тушаалаар химийн хорт болон аюултай бодисууд нь дэд ангилалуудад хуваагддаг.

            2. Хавсралтаар ирүүлсэн ноос угаагч бодисын Хор аюулын лавлах мэдээлэлд /ХАЛМ/ уг бодисыг 6.1E - онцгой хортой бодисын 5, 8.3А – Нүдний эдийн гэмтэл, ноцтой харааны муудалт гэсэн ангилалд хамааруулсан байна. /БОАЖСайд, ЭМС-ын 2009 оны 04/04 тушаалаар батлагдсан химийн хорт болон аюултай бодисын ангилал 2015 онд шинэчлэгдэж хүчингүй болсон./

            3. 2015 оны А/356/396 тушаалаар шинэчлэгдэн батлагдсан химийн хорт болон аюултай бодисын ангилалаар дээрх бодис нь “Онцгой хортой бодисын 5 дугаар зэрэглэл”, “Нүд хүчтэй гэмтээгч ба цочроогч бодисын 1 дүгээр зэрэглэл” гэсэн ангилалад тус тус хамаарна” гэсэн танилцуулга баримт /хэргийн 1-р хавтас 97-104х/,  

            13. “А” ХХК-ийн 2014-2017 оны 06 сарын 20-ны хугацаанд импортолсон ноос угаах шингэн савангийн импортын мэдээлэл” бүхий Гаалийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/2684 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 1-р хавтас 143-144х/,

14. Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 73-80х/,

 

15. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “А” ХХК-д 2017 оны 10 сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 сарын 05-ныг хүртэлх хугацаанд “Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, импортлох” аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /№0000833/, Ноос ноолуур угаах үйлдвэр төслийн байгаль орчны үнэлгээний тайлан баримт /хэргийн 2-р хавтас 82-100х/,

 

16. “А” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0000300 дугаартай тусгай зөвшөөрөл эх баримтаар, уг тусгай зөвшөөрлийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 2-р хавтас 106-107х/,

 

17. Хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хилийн мэргэжлийн хяналтын албаны шийдвэр, Магадлан шинжилгээ авах тухай шийдвэр, Дээж, сорьц авсан тухай баримт, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0016900 тоот дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0013949 дугаартай сорилтын дүн /хэргийн 2-р хавтас 121-122х, 129-131х, 163-165х, 172-175х/,

 

18. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцаанч сайдын 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 334/104 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам” /хэргийн 1-р хавтас 134-138х/,

 

19. Шүүгдэгч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Энэ хэргийн талаар би өөрийн мэдэх зүйлийн талаар урд нь мэдүүлэг өгсөн учраас одоо надад нэмж яриад байх зүйл байхгүй. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр улсын хилээр оруулж ирсэн 16,000 кг химийн хорт бодис болох “Wool detergent” буюу синтетик лав агуулсан гадаргуун идэвхит бэлдмэлээс 5,400 кг үлдсэн байна. Үлдсэн 10,600 кг шингэн саванг би өөр хүнд дамжуулж өгөөгүй, худалдаж борлуулаагүй, зориулалтын бусаар ашиглаагүй. Би 10.600 кг шингэн саванг өөрийнхөө үйлдвэрт зориулалтын дагуу ноос угаах ажилдаа хэрэглээд л дуусгасан байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 220х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хх 65х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Энэ хэргийн шүүгдэгч Ж.А нь сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хонины ноос угааж самнах, ямааны ноолуур, тэмээний ноос угааж самнах, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах Монгол-Хятадын хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай “А” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэдсэн, уг компанийн гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд ажилладаг, тус компани нь Хан уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “Монгол гар хивс” компанийн байранд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан “А” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, түүнд холбогдох бусад баримтуудаар тогтоогдсон /хэргийн 1-р хавтас 177-250х/ ба “тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах;” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3-т заасан журмын дагуу тус “А” ХХК нь “химийн хортой, аюултай бодис импортлох, ашиглах” аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх 2013/Б-40 дугаартай тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2013 оны 03 сарын 15-наас 2014 оны 03 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд олгосон баримттай байна. /хэргийн 2-р хавтас 106х/

 

Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд “А” ХХК нь 40 тн “Шингэн саван” (Washing agent) Замын-үүд боомтоор импортлох, ашиглах эрхтэйгээс тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд /2013.03.15-2014.03.15/ тус компани нь 35000 кг /35тн/ ноос ноолуур угаах зориулалт бүхий шингэн саванг БНХАУ-аас импортлож, тусгай зөвшөөлийн хугацаа дуусгавар болсон 2015 оны 08 сарын 07-ны өдөр ноос угаах зориулалттай гэх “Wool detergent” нэртэй /барааны шошго дээрх нэр/ 16000 кг шингэн саван импортлон оруулж ирснээс 10.600 кг-ыг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн байдлаар үйлдвэрлэлийн байрны агуулахад 5400 кг ноос ноолуур угаах шингэн савангийн үлдэгдэлтэй байсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 6-12х/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол, битүүмжилсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас  14-14х, 20х/,  “А” ХХК-ийн 40 тн “Шингэн саван”-г (Washing agent) Замын-үүд боомтоор импортлох, ашиглах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, импортолсон барааны хэмжээг зөвшөөрөлд тэмдэглэсэн гаалийн байцаагчийн тэмдэглэгээ /хэргийн 2-р хавтас 106х/, “А” ХХК-ийн 2014-2017 оны 06 сарын 20-ны хугацаанд импортолсон ноос угаах шингэн савангийн импортын мэдээлэл” бүхий Гаалийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/2684 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 1-р хавтас 143-144х/, Хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хилийн мэргэжлийн хяналтын албаны шийдвэр, Магадлан шинжилгээ авах тухай шийдвэр, Дээж, сорьц авсан тухай баримт, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0016900 тоот дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0013949 дугаартай сорилтын дүн /хэргийн 2-р хавтас 121-122х, 129-131х, 163-165х, 172-175х/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 73-80х/, “А” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0000300 дугаартай тусгай зөвшөөрөл эх баримтаар, уг тусгай зөвшөөрлийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 2-р хавтас 106-107х/, шүүгдэгч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 

“А” компанийн нэрээр, 2015 оны 08 сарын 07-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн ноос ноолуур угаах зориулалттай гэх “Wool detergent” нэртэй /барааны шошго дээрх нэр/ 16.000 кг шингэн савангаас 10.600 кг-г үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн байдлаар үйлдвэрлэлийн байрны агуулахад үлдсэн 5400 кг шингэн савангаас дээж авч, дээжийг Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн лабораториар шинжлүүлэхэд /хэргийн 1-р хавтас 52-53х/ уг бодис нь  Ethoxylated Soya Amine”, “Synthetik Wax” бүхий химийн элементийн найрлагатай синтетик лав агуулсан гадаргуугийн идэвхит бэлдмэл бодис болох нь, мөн тус синтетик лав агуулсан гадаргуугийн идэвхит бэлдмэл бодисын найрлага  дахь Ethoxylated Soya Amine”, “Synthetik Wax” химийн бодис нь 6.1E - онцгой хортой бодисын 5, 8.3А – Нүдний эдийн гэмтэл, ноцтой харааны муудалт гэсэн ангилалд хамаарах, БОАЖСайд, ЭМС-ын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-ын “Онцгой хортой бодисын 5 дугаар зэрэглэл”, “Нүд хүчтэй гэмтээгч ба цочроогч бодисын 1 дүгээр зэрэглэл” гэсэн ангилалд хамаарах, эрх бүхий төрийн захирагааны төв байгууллага болох БОАЖЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу импортлох, ашиглах химийн хортой болон аюултай бодис болох нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 07/1074 дугаартай албан бичиг, итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын №0019586 дугаартай дүгнэлт, Шинжлэн ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/332 дугаартай лавлагаа /хор аюулын лавлах мэдээлэл/ мэдээлэл баримт /хэргийн 1-р хавтас 96-97х, 103-104х/, шинжээч Б.М, хохирогч Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгч О.Б, гэрч Ц.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1, 4.1.2-т зааснаар Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь хортой, аюултай гэсэн ангилалд хамаатуулж, Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг химийн хорт бодис” гэж, 3.1.2-т “тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг химийн аюултай бодис“ гэж тус тус тодорхойлсон бөгөөд Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны Төв байгууллага олгохоор хуульчилан тогтоосон.  

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “А” ХХК-д 2013 оны 03 сарын 15-наас 2014 оны 03 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Химийн хортой, аюултай бодис импортлох, ашиглах” аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх 2013/Б-40 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон ба уг зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байхад шүүгдэгч Ж.А нь өөрийн хувь эзэмших “А” ХХК-ийн нэрээр 2015 оны 08 сарын 07-ны өдөр ноос, ноолуур угаах зориулалттай гэх “Wool detergent” нэртэй /барааны шошго дээрх нэр/ гадаргуугийн идэвхит бэлдмэл 16000 кг шингэн саванг импортлон оруулж ирж, улмаар  10.600 кг-ыг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн байдлаар компанийн үйлдвэрийн байрны агуулахад 5400 кг ноос ноолуур угаах шингэн савангийн үлдэгдэлтэй байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчиж эрх бүхий байгууллагаас олгосон зохих тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг импортлосон, ашигласан гэмт үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байна.  

 

Дээрх гэмт үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан “химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр импортлосон, ашигласан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.    

 

Нийслэлийн Прокурорын газраас “А” ХХК-ийн хувьцааны 51 хувийг эзэмшигч бөгөөд хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч Ж.Аг “А” ХХК-ийн нэрээр 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Гаалийн газраар “Wool detergent” гэсэн шошготой химийн хорт бодис синтетик лав агуулсан гадаргуун идэвхит бэлдмэл 16.000 кг шингэн саванг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, мөн 5400 кг шингэн саванг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр өөрийн компаний түрээсийн байранд хууль бусаар хадгалсан гэж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай, зохих тусгай зөвшөөрөлгүй импортолж, ашигласанаас үлдсэн 5400 кг /шингэн саван/ химийн хортой болон аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэж дүгнэсэн учир дутагдалтай бөгөөд шүүгдэгчийн хувьд тухайн химийн хорт болон аюултай бодисыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглах зориулалтайгаар импортолж, ашигласан санаа зорилготой гэж үзэхээр  байна.

 

Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.А нь “А” ХХК-ийн нэрээр 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Гаалийн газраар “Wool detergent” гэсэн шошготой химийн хорт бодис синтетик лав агуулсан гадаргуун идэвхит бэлдмэл 16.000 кг шингэн саванг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, мөн 5400 кг шингэн саванг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр өөрийн компаний түрээсийн байранд хууль бусаар хадгалсан” хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ж.А нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ж.А-г Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчиж химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр импортлосон, ашигласан гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хэрэгт хохирогчоор тогтоогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хохирол нэхэмжилсэн шаардлага гаргаагүй, одоогоор байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан талаар тогтоогдоогүй боловч ч цаашид зөвшөөрөлгүйгээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулсаар байвал тухайн хиймийн бодис хяналтгүй болж байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохирол учирах аюултай хэмээн мэдүүлсэн зэргээс шүүгдэгийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон гаргуулвал зорих баримт бүхий хохирол төлбөргүй гэж дүгнэхээр байна.          

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч “А” ХХК-ийн захирал Ж.А нь химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчиж химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр импортлосон, ашигласан гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэг заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.   

 

Шүүгдэгч Ж.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 65х/ байгаа нь тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл ба энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл  байдалд тооцогдоно.     

 

Шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд төлөх төлбөргүй болон тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзлээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 10 сарын 05-ны өдөр “А” ХХК-д 2017 оны 10 сарын 05-наас 2020 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд химийн хортой, аюултай бодисыг ашиглах, импортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг /№0000833/ олгосон /хэргийн 2 дугаар хавтас 82х/ байх эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн  “Wool detergent” шошготой, 200 орчим литрийн багтаамж бүхий 27 ширхэг хуванцар савтай 5600 кг шингэн саван гэх бодисыг шүүгдэгчид буцаан олгож, №2013/Б-040 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл баримтыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй болохыг тус тус   дурьдах нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Нийслэлийн Прокурорын газраас Ж.А-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

           

            2. Ж.А-г химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

           

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар Ж.А-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.А-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

           

            5. Энэ хэрэгт Ж.А цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн “Wool detergent” шошготой, 200 орчим литрийн багтаамж бүхий 27 ширхэг хуванцар савтай 5600 кг шингэн саван гэх бодисыг шүүгдэгч Ж.А-д /“А” ХХК/ буцаан олгож, №2013/Б-040 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл баримтыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           

            7. Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дүгээр зүйлд тус тус зааснаар Ж.А-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүнд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэсвгэрийг харъяалах Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгуулагад хариуцуулсугай.  

           

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

            9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД