| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2306005550450 |
| Дугаар | 2023/ДШМ/929 |
| Огноо | 2023-09-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2023/ДШМ/929
2023 9 14 2023/ДШМ/929
Л.Ү-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Чанцалдулам
шүүгдэгч Л.Ү, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/942 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Үын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2306005550450 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;
Шүүгдэгч Л.Ү нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан фейсбүүк орчинд “Infinity Light” гэх хаягаас ногоон тэжээл зарна гэж зар нийтлэн, зарын дагуу холбогдсон хохирогч Т.Маас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь өвс худалдахаар тохирч 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хохирогч Т.Бг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь ногоон тэжээл худалдахаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ж.Мыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь ногоон тэжээл худалдахаар тохирч 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
хохирогч Д.Гийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ногоон тэжээл худалдахаар тохирч 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Аг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Дг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь ногоон тэжээл худалдахаар тохирч 2.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч У.Гээс 3.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Л.Быг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багт байх иргэн А.Нт “ногоон тэжээл зарж байна, хүргэлтээр хүргэж өгнө” гэж 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр хохирогч С.Ог Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 3.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Аийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 1.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч С.Гыг Төв аймгийн нутаг дэвсгэрт гэртээ байхад нь 5.250.000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Н.Эийг Сүхбаатар дүүргийн 8 нутаг дэвсгэрт байхад нь 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.Аг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5064339306 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Л.Гыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч М.Аг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 8,000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-иас тэжээлийн урьдчилгаанд 900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хохирогч А.Хыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Д.Дг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Т.Быг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 5.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч А.Цгээс 6.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Г.Оыг Ховд аймагт байхад нь 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Н.Баас 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Гыг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Цыг Булган аймгийн нутаг дэвсгэрт байхад нь 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Н.Цийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 1.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Л.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.6 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Борлууд овогт Лхайсүрэнгийн Үүрцайхыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 138 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Үаас нийт 94.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Мт 7.000.000 төгрөгийг, хохирогч Т.Бд 3.000.000 төгрөгийг, хохирогч Ж.Мд 1.000.000 төгрөгийг, хохирогч Д.Ггт 200.000 төгрөгийг,
Г.Ат 2.500.000 төгрөгийг, Б.Дд 2.400.000 төгрөгийг, хохирогч У.Гд 3.050.000 төгрөгийг, хохирогч Л.Бд 6.000.000 төгрөгийг, хохирогч А.Нт 4.500.000 төгрөгийг, хохирогч С.Од 3.150.000 төгрөгийг, хохирогч Б.Ад 1.300.000 төгрөгийг, хохирогч С.Гд 5.250.000 төгрөгийг, хохирогч Н.Эт 3.200.000 төгрөгийг, хохирогч С.Ад 2.000.000 төгрөгийг, хохирогч Л.Гт 20.000.000 төгрөгийг, хохирогч М.Ад 8.000.000 төгрөгийг, хохирогч Н.Мт 900.000 төгрөгийг, хохирогч Н.Хт 2.050.000 төгрөгийг, хохирогч Д.Дд 700.000 төгрөгийг, хохирогч Т.Бд 5.000.000 төгрөгийг, хохирогч А.Цт 6.400.000 төгрөгийг, хохирогч Г.От 1.000.000 төгрөгийг, хохирогч Н.Бд 3.000.000 төгрөгийг, хохирогч Г.Г 450.000 төгрөгийг, хохирогч Б.Цд 800.000 төгрөгийг, хохирогч Н.Цд 1.750.000 төгрөгийг тус тус олгож, Л.Үад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 22 настай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Миний бие хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа ч хэт өндөр зүйлчлэлээр ял оноосонд гомдолтой байна. Уг гэмт хэргийн орлогоос олсон мөнгөөр амьдрал, амжиргааг залгуулж ашиг олох байдлаар зарцуулаагүй, “Royal poker” нэртэй тоглоомд хэт донтсоноос тоглоом тоглож бусдад алдсан байдлыг бодитоор тогтоолгүй хүндрүүлэн үзэж, эрх зүйн байдлыг дордуулж цаашид сурч боловсрох, ажиллаж амьдрах боломжийг олголгүй олон жилийн хорих ял оноосныг хянан үзнэ үү. Анх удаа сонирхолдоо хэт автан буруу замаар хүмүүсийн нөлөөнд орж, гэмт хэрэг үйлдсэн байдлыг минь ганц удаа уучилж, бусдад учруулсан хохирлоо арилгаж, зөв замаар сурч, ажиллаж, ажил хөдөлмөр хийж, хохирлоо төлөхөө илэрхийлж байгааг, мөн бага насны хүүхэдтэйг минь харгалзан үзэж ялыг хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Үын өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шүүгдэгч Л.Үын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүх Улсын Дээд Шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг дурдсан байдаг. Харин хэргийн хувьд шүүгдэгч Л.Ү нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 50 хоногийн хугацаанд 26 удаагийн үйлдлээр бусдыг залилсан. Дээрх 50 хоногийн хугацааг Улсын Дээд Шүүхийн тогтоолд тайлбарласнаар харьцангуй удаан хугацаа гэж дүгнээгүй. 1 жил орчим хугацаанд үйлдсэн бол амьдралын эх үүсвэр болгосон гэж үзнэ гэсэн. Гэтэл 50 хоногийн хугацаа нь харьцангуй удаан хугацаа гэсэнд хамаарах эсэх дээр анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй. Өөрийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулсан гэдэг нь эргэлзээтэй. 2023 оны 2 дугаар сарын 10-наас 16-ны өдрийн хооронд 6 хоногийн хугацаанд зарцуулагдсан мөнгө нь 2 сая төгрөгт ч хүрэхгүй байдаг. Дийлэнх мөнгийг онлайн тоглоомын дансанд шилжүүлсэн байдаг. Хамаарал бүхий хүмүүсийг тэжээн тэтгэж амьдралын эх үүсвэр болгосон нь тодорхойгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Чанцалдулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...шүүгдэгч Л.Ү нь 2022 оны 12 дугаар сард анх 2 үйлдэлтэй шалгагдаж байхдаа алга болоод эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр олж яллагдагчаар татсан. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд 26 удаагийн үйлдлээр 94.600.000 төгрөгийн хохирлыг бусдад учруулж залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэргийн арга, тоо, гэмт хэргийн давтамж, шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого, амьдралын эх үүсвэр болгосон нөхцөл байдлыг харгалзаад амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Гэр бүлийн гишүүнд мөнгийг зарцуулаагүй, 3 сарын хугацаанд зөвхөн мөрийтэй тоглоом тоглоход ашигласан гэж байна. Мөрийтэй тоглоомыг өөрөө тоглосон. Энэ нь амьдралын эх үүсвэр болгосон шинж. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ц.Үүрцайхад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Үыг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд “ногоон тэжээл зарна” гэж 26 удаагийн үйлдлээр бусдыг цахим хэрэгсэл ашиглан хуурч,бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 26 иргэнд 94.600.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Л.Үад холбогдох хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2023/ЕШЗ/1158 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Х.Санжидмаа, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч Э.Оюунтунгалаг нарыг томилсон шийдвэрийг албажуулсан /5хх 40/ атлаа 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Мөнхтуяа нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Л.Үын “...ял шийтгэлийг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, Л.Үад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/942 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Л.Үад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН