| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00070/И |
| Дугаар | 312/шш2025/00151 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 312/шш2025/00151
2025 01 23 312/ШШ2025/00151
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ******* ******* 7 давхар ******* тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг ******* тоотод оршин суух, *******гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 514,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ББСБ ХХК нь Д.тай 2024.02.05-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 300,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000151392 тоот зээлийг Төрийн банк дахь 313101849707 тоот дансанд, дээрх зээлийг зээлдэгч Д. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.12.09-ний өдрийн байдлаар: z000151392 тоот зээл 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 307 хоногийн хүү 211,830 төгрөг + шимтгэл 3,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 211,830, Нийт дүн 514,830 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...******* ******* ББСБ ХХК-иас Д.аас зээлийн гэрээний үүрэгт 514,830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага 514,830 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 514,830 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэг 514,830 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,095 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 8,047.5 төгрөгийг, төрийн сангаас 8,047.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.ад холбогдох зээлийн гэрээний үүрэг 514,830 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,095 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 8,047.5 төгрөгийг, төрийн сангаас 8,047.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ