Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 312/шш2025/00152

 

 

 

2025 01 23 312/ШШ2025/00152

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-******* сум ******* баг ******* ******* 15 дугаар байр ******* тоотод оршин суух хаягтай, ******* ******* овогт *******ын ******* /РД:*******, утас:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-******* сум Найрамдал байг Их хаадын цуваа хотхон тоотод оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох

 

1,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... З.******* би 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 10:00 цагийн орчим Орхон аймгийн Баян-******* сум ******* баг байрны ард талын төв зам дээр хариуцагч Г.гийн жолоодож явсан улсын дугаартай ford маркын автомашинд явган хүний гарцан дээр мөргүүлж улмаар хөлний тахилзуур ясны хугарал оноштойгоор хүндэвтэр гэмтэл авсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг осолтой холбоотойгоор хариуцагч Г.г Эрүүгийн хуулийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон ба эмчилгээний зардал, сэтгэл санаанд учирсан гэм хор, авах ёстой байсан цалин хөлс зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийтгэх тогтоолд уг хэргийн хохирогч миний осолд орох үедээ өмсөж явсан цааны арьсан гуталны үнэ 650,000 төгрөг national geographic өвлийн куртикны үнэ 1,450,000 төгрөг нийт 2,100,000 төгрөг гаргуулах иргэний нэхэмжпэлийг зах зээлийн үнэлгээ тодорхойгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг тогтоолд өмгөөлөгчийн хамт давж заалдах гомдол гаргаж улмаар Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 65 дугаартай магадлалаар давж заалдах гомдлыг хангаж, дээрх хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэж шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулсан болно. Үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд цааны арьсан гуталны үнэ 850,000 төгрөг; national geographic брэндийн өвлийн куртикны үнэ 550,000 төгрөг болсон бөгөөд үнэлгээний төлбөрт 80,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Г.гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цааны арьсан гуталны үнэ 850,000 төгрөг, national geographic брэндийн өвлийн куртикны үнэ 550,000 төгрөг, үнэлгээний төлбөр 80,000 төгрөг нийТ 1,480,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,480,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн санхүүгийн боломжоос хамаарч 2025 оны 03 дугаар сард багтаан төлнө. Нэхэмжлэгчтэй энэ талаар эвлэрэн хэлэлцэх боломжтой... гэжээ

 

Нэхэмжлэгч З.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г.гийн тайлбартай танилцлаа, 2025 оны 03 сард багтаж төлөх хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Г.д холбогдуулан 1,480,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь 1,480,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч З.******* нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч З.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 19,315 төгрөг гаргуулан төрийн санд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г. нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,480,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Нэхэмжлэгч З.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 19,315 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ