Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/шш2025/00159

 

 

 

2025 01 27 312/ШШ2025/00159

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, ******* *******, өөрийн байранд байрлах, ******* банк ХК /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын /РД:, утас: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 10,494,231 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдөр № МN900030003095014160 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 9,339,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Б.гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,494,231 төгрөгийг гаргуулж ******* банкийг хохиролгүй болгож өгнө үү.... гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Г. ******* банк ХК-иас 9,339,000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлж чадаагүй хугацаа алдсан нь үнэн. ******* банк ХК-ийн нэхэмжилж байгаа 10,494,231 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 10,494,231 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 10,494,231 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,857 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 91,428.5 төгрөгийг, төрийн сангаас 91,428.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 10,494,231 төгрөгийг хариуцагч Г. нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,857 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 91,428.5 төгрөгийг, төрийн сангаас 91,428.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ