| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2109015550375 |
| Дугаар | 2023/ДШМ/936 |
| Огноо | 2023-09-20 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/936
2023 9 20 2023/ДШМ/936
Н.Д, М.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Дамбадаржаа,
шүүгдэгч Н.Д, М.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням,
хохирогч Т.Тын хууль ёсны төлөөлөгч Т.Хосбаяр,
хохирогч Х.Б-ийн өмгөөлөгч Г.Ичинхорол,
хохирогч “Л” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Х.Ургаа,
хохирогч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Б,
хохирогч Н.Н-ийн өмгөөлөгч Э.Батжаргал
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Д, М.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хохирогч Х.Б-ийн өмгөөлөгч Г.Ичинхорол нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Д, М.М нарт холбогдох эрүүгийн 2109015550375 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Н.Д-,
2. М.М-,
Шүүгдэгч Н.Д- нь ганцаараа “Банк бус санхүүгийн байгууллага байгуулна, хурдан хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж:
1. Т.Т-аас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 27.000 америк доллар, 71.366.940 төгрөг, нийт 96.366.940 төгрөгийг,
2. М.Н-гаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад 8.000.000 төгрөгийг,
3. Б.А-ээс 2019 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд нийт 29.810.000 төгрөгийг,
4. Б.А-ээс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 52.000.000 төгрөгийг,
5. Х.З-аас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Хаан” банкны салбараас 20.000.000 төгрөгийг,
6. Д.Д-гаас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 557.000.000 төгрөгийг,
7. Х.Б-ээс 250.000.000 төгрөгийг,
8. Т.Б-ээс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 7.500.000 төгрөгийг,
9. Н.У-ээс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю мон” худалдааны төвийн байранд нийт 107.960.000 төгрөгийг,
10. П.Б-аас 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны салбараас 100.000.000 төгрөгийг,
11. Ш.С-гаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 12.000.000 төгрөгийг,
12. М.Э-аас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөгийг,
13. Н.Н-ээс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 12.070.000 төгрөгийг,
14. П.М-эс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 100.000.000 төгрөгийг,
15. Л.Я-аас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөг, Л.Энхбатаас 11.000.000 төгрөг, нийт 51.000.000 төгрөгийг,
16. Л.Б-оос 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 488.338.000 төгрөгийг,
17. Б.У-ас 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд өөрийн нийт 35.500.000 төгрөгийг,
18. Д.Н-гаас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 6.500.000 төгрөгийг,
19. Б.Э-аас 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын хооронд 842.012.480 төгрөгийг,
20. Х.Ш-ас 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд 12.000.000 төгрөгийг,
21. Х.С-гаас 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 22-ны өдрийн хооронд 146.900.000 төгрөгийг тус тус залилж авсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Д, М.М нар бүлэглэн “Тендэрт мөнгө байршуулж, хүүтэй мөнгө зээлнэ, банк бус санхүүгийн байгууллага байгуулсан, мөнгийг чинь хадгалж өсгөж өгнө, хямд үнэтэй шатахуун худалдан борлуулах хүн олж өгнө, арматур төмөр нийлүүлнэ” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж:
1. Э.Э-оос 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50.000.000 төгрөгийг,
2. Д.Ө-аас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 50.500.000 төгрөгийг,
3. Х.Б-гоос 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.500.000 төгрөгийг,
4. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ч.Дэлгэрмаагаас 170.000.000 төгрөгийг,
5. Д.Э-оос 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 157.800.004 төгрөгийг,
6. “С” ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 135.458.960 төгрөгийг авч, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16.408.000 төгрөгийн арматурыг нийлүүлж үлдэгдэл 119.050.960 төгрөгийг,
7. “М” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Э ХХК-ийн 1415128065 дугаарын дансаар 126.685.020 төгрөгийг,
8. “А" ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 19-ний өдрийн хооронд “Э” ХХК-ийн 5431351271 дугаарын дансаар 151.356.800 төгрөгийг,
9. “М” ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд “Э” ХХК-ийн “Хаан” банк дахь 5431351271 тоот дансаар 43.560.000 төгрөгийг,
10. Б.С-аас 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд “Э” ХХК-ий “Хаан” банк дахь 5431351271 тоот дансаар 91.450.000 төгрөгийг,
11. “С” ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд “Э ХХК-ийн “Хаан” банк дахь 5431351271 тоот дансаар 105.184.905 төгрөгийг,
12. А.Сээс 2021 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Э” ХХК-ий “Хаан” банк дахь 5431351271 тоот дансаар 33.000.000 төгрөгийг,
13. “У” ХХК-иас 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Э” ХХК-ий “Хаан” банк дахь 5431351271 тоот дансаар 555.800.000 төгрөгийг,
14. Л.Э-аас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 47.326.760 төгрөгийг,
15. М.О-аас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “Э" ХХК-ийн “Голомт” банк дахь 1415128065 тоот дансаар 140.000.000 төгрөгийг,
16. “Л” ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хооронд “Э ХХК-ийн “Хаан” банк дахь 5431351271 тоот дансаар нийт 170.720.700 төгрөгийг,
17. “Т” ХХК-иас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Голомт” банк дахь “Э” ХХК-ийн 1415128065 дугаарын дансаар 151.760.000 төгрөгийг,
18. “Ж” ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Э” ХХК-ийн эзэмшлийн 1415128065 дугаарын дансаар 10.010.681 төгрөгийг,
19. “П” ХХК-иас 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Э” ХХК-ийн “Голомт” банк дахь 1415128065 тоот дансаар 15.660.000 төгрөгийг,
20. “Т” ХХК-иас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК-ийн “Хаан” банк дахь 5431351271 тоот дансаар 15.660.000 төгрөгийг,
21. “С” ХХК-иас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “Э” ХХК-ийн “Хаан” банк дахь 5431351271 тоот дансаар 134.750.000 төгрөгийг,
22. “П” ХХК-иас 2021 оны 07 дугаар сарын 15, 16, 26-ны өдрүүдэд “Э” ХХК-ийн “Голомт” банк дахь 1415128065, “Хаан” банк дахь 5431351271 тоот дансаар 34.831.475 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Д, М.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Н-гийн Д, З овогт М-ны М нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Д-ийг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.М-ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Мийн цагдан хоригдсон нийт 133 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дээс нийт 1.651.704.520 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Тд 96.366.940 төгрөг, хохирогч Ж.Н-аад 7.500.000 төгрөг, хохирогч Б.А-эд 21.410.000 төгрөг, хохирогч Б.А-д 27.100.000 төгрөг, хохирогч Х.З-т 17.000.000 төгрөг, хохирогч Д.Д-д 85.000.000 төгрөг, хохирогч Т.Б-т 7.400.000 төгрөг, хохирогч Н.У-т 83.960.000 төгрөг, хохирогч Д.Батчулуунд 100.000.000 төгрөг, хохирогч Ш.С-д 4.130.000 төгрөг, хохирогч М.Э-т 4.000.100 төгрөг, хохирогч Н.Н-т 10.310.000 төгрөг, хохирогч П.М-д 80.050.000 төгрөг, хохирогч Н.Я-д 40.000.000 төгрөг, хохирогч Л.Э-ад 11.000.000 төгрөг, хохирогч Л.Б-т 348.848.000 төгрөг, хохирогч Э.Уянгад 29.000.000 төгрөг, хохирогч Д.Н-д 6.500.000 төгрөг, хохирогч Б.Э-д 513.229.480 төгрөг, хохирогч Х.Ш-д 12.000.000 төгрөг, хохирогч Х.С-д 146.900.000 төгрөгийг, М.М, Н.Д нараас нийт 2.074.039.801 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1.037.019.900 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э-од 35.000.000 төгрөг, хохирогч Д.Ө-д 50.500.000 төгрөг, хохирогч “С” ХХК-д 119.050.960 төгрөг, хохирогч “М” ХХК-д 126.685.020 төгрөг, хохирогч “А” ХХК-д 151.356.800 төгрөг, хохирогч А.А-аад 23.560.000 төгрөг, хохирогч Б.С-д 86.702.500 төгрөг, хохирогч “С” ХХК-д 105.184.905 төгрөг, хохирогч А.Ст 33.000.000 төгрөг, хохирогч Б.Норовсамбууд 555.800.000 төгрөг, хохирогч Л.Эрдэнэбаатарт 47.326.760 төгрөг, хохирогч М.Отгонбаатарт 140.000.000 төгрөг, хохирогч “Л” ХХК-д 170.720.700 төгрөг, хохирогч “Г” ХХК-д 147.840.000 төгрөг, хохирогч С.Бадам-Очирт 10.010.681 төгрөг, хохирогч Д.Э-од 70.400.000 төгрөг, хохирогч “П” ХХК-д 15.660.000 төгрөг, хохирогч “Тэнгэр инженерг” ХХК-д 15.660.000 төгрөг, хохирогч Ц.Д-д 34.831.475 төгрөг, хохирогч “С” ХХК-д 134.750.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлийн шаардлага болох 100.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,
шүүгдэгч Н.Д, М.М нарын төрсөн хүүхдүүд болох 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн М-ийн Ц, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн М-ийн У, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн М-ийн Т, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн М-ийн Н, М-ийн Д нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох хүртэл шүүгдэгч нарын өөрсдийн хүсэлтээр шүүгдэгч М.М-ийн төрсөн эцэг Н.М, төрсөн эх Ч.Доржмаа нарын хараа хяналтад байлгаж, бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, шүүгдэгч Н.Дт урьд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Мид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эрүүгийн 1905027150721 дугаартай гэмт хэргийн 5 дугаар хавтас хэргийн 130 дугаар хуудасны хохирогч Н.Яын мэдүүлэг, яллах дүгнэлтийн 24, 25 дугаар хуудасны 19-19.4-т тусгагдсан нийт 51 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлогдож байгаа байдлыг эсэргүүцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т заасан журам зөрчигдсөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь би Н.Я, Ш.Отгонболд гэх хүмүүсээс ямар нэгэн байдлаар бэлнээр болон дансаар мөнгө авсан асуудал байхгүй бөгөөд аавынхаа төрсөн дүү Ч.Б-тай харилцан тохиролцож, иргэний журмаар 51 сая төгрөг авсан гэх мэдүүлэг өгөхдөө “мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж” байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 болон 1.7-д заасан ажиллагаа хийхдээ хэт нэг талыг баримталснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д зааснаар хохирогчийг буруу тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5.3-д заасан иргэний нэхэмжлэгчээр тогтооно гэснийг хэрэгжүүлээгүй. Мөн тус ажиллагаа хавтас хэрэгт авагдаагүйн улмаас намайг тус гэмт хэргийг үйлдэж 51 сая төгрөгийн хохирол учруулснаар тооцсоныг өөрчлүүлэх хүсэлтэй байна.
Шийтгэх тогтоолын 73 дугаар хуудсанд авагдсан өөрийн ээжийн дүү болох Д.Д-д төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 85 сая төгрөгт 2017 онд үйлдвэрлэгдсэн “MAZDACX-5” маркын автомашиныг Австрали улсаас авчирч 2019 оны 6 дугаар сард өгснөөр төлбөргүй болсон. Түүнчлэн Н.У-тэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр барагдуулаад явж байгаа тул тус хэргийг эрүүгийн хэргийн хохирлоос хасаж тооцуулах, бусад хохирогчдын дүн зөрүүтэй тооцогдсон хохирол төлбөрийг өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан нотлох баримт гаргуулж, хохирлын дүнг зөвтгүүлэх хүсэлтэй байна. Шийтгэх тогтоолд намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь уг гэмт хэргийг үйлдэж, олсон ашиг орлогоор өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амжиргааг залгуулах гол эх сурвалж, эсвэл ашиг олох зорилгоор бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ огт эрхэлж байгаагүй ба “Э” ХХК-д ажиллаж байхдаа тус компанид холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг захиран зарцуулахад огт оролцоогүй байтал Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. “Э” ХХК-д менежер албан тушаалд ажиллаж байхдаа банк дахь данснуудаас зарлага гаргах, гүйлгээ хийх, захиран зарцуулах ямар ч эрх мэдэл олгогдоогүй, харилцагч нарт боршур өгөх, цай дөхүүлж өгөх, арматур төмрийн жин, тонн зэргийн олон улсын стандарт хэмжээг зөв тооцож буйд хяналт тавихаас хэтэрч байгаагүй гэдгээ шүүхийн болон мөрдөн шалган ажиллагааны явцад үнэнээр нь мэдүүлж ирсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13/а тоот яллах дүгнэлтийн 56,57 дугаар хуудасны 42 дугаар зүйлд авагдсан эрүүгийн 220900001234 дугаартай хэрэгт авагдсан бүлэглэн оролцоогүй бөгөөд “Э” ХХК-ийн арматур төмрийн хохирол, гомдолтой холбоотой бусад хэргүүдэд ч бүлэглэн оролцсон удаа байхгүй. Учир нь үндсэн 15 дахь хавтас хэргийн 183 дугаар хуудаснаас хойших материалд улсын мөрдөн байцаах газрын залилах гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 болон 1.7-д заасны дагуу мөрдөн шалган ажиллагааг бүрэн гүйцэд тал бүрээс нь нягталж шалган, намайг эрүүгийн 220900001234 дугаартай “Стресс северс” ХХК-ийн хэрэгт холбогдолгүй болохыг олж тогтоосон. Бусад арматуртай холбоотой хэргүүдэд надаас нэг ч удаа мөрдөн шалган ажиллагааны явцад байцаалт, мэдүүлэг аваагүй. Яллагдагчаар татсан тогтоол үйлдэж танилцуулалгүй “яллах” дүгнэлтээр бүлэглэн үйлдсэнээр тооцож, шийтгэх тогтоол үйлдсэнийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. 2019 онд хохирогч нараас 2 тэрбум гаруй төгрөг авсан гэх хэрэг дээр Б.Э- гэх найзтайгаа хамтарч үйлдсэн. Гэтэл Б.Э-ыг хэргийн холбогдогчоос хасаад хохирогчоор тогтоосонд гомдолтой байна. Учир нь, Б.Э- нь өөрийнхөө мөнгөний эх сурвалжийг тодорхойлоод 22 хүнээс авч Дт 1 тэрбум гаруй төгрөгийг өгсөн гэдэг боловч дансны хуулгаар 513.000.000 төгрөгийг би Б.Э-д өгөх юм байна гэж байгаа. Гэтэл уг 22 хүнээс үлдэгдэл 800 гаруй сая төгрөгийг Б.Э- авч идсэн байх магадлалтай харагдаж байхад хохирогчоор тогтоогоод уг хохирол төлбөрийг над дээр гаргасанд гомдолтой байна. Би хохирогч Болор, Уянга, Эрдэнэболд гэх хүмүүсийг огт танихгүй. Эдгээр хүмүүс надад биш Б.Э- гэдэг хүнд итгэж мөнгөө өгсөн гэж мэдүүлэгтээ дурдсан байдаг. 10 дахь хавтас хэргийн 227 дугаар хуудсанд Б.Э- мэдүүлэхдээ “би 22 хүнээс мөнгө авч Дт өгсөн” гэсэн байдаг. Намайг цагдаагийн байгууллагад яллагдагчаар татагдахаас өмнө би Батхорол болон Ч.Дэлгэрмаа, Д.Д-, Х.Б-, Э, Я, О гээд хохирогч нарын төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Эдгээр хүмүүс миний найз нөхөд, хамаатан садан хүмүүс байсан. Би мэдүүлэг өгөх болгондоо эдгээр хүмүүст хохирол төлбөргүй гэж мэдүүлсэн. Баримтуудыг гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Хохирогч Энхбат гэх хүн бол манай хүргэн ах. Анхан шатны шүүхээс хохирогч Энхбатад 11.000.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байсан. Уг хүний эхнэр нь Бямбажаргал гээд манай аавын төрсөн дүү байдаг. Бямбажаргал нь надаас 15.000.000 төгрөгийг зээлсэн. Нөхрийг нь хохирогчоор тогтоочихсон. Би эхнэрийг нь цагдаад өгч тэр мөнгийг нь авч нөхөрт нь өгөх ёстой юм уу. Би энэ талаар мэдүүлэг өгөх болгондоо л хэлж байсан. Би анхан шатны шүүхээс надад оногдуулсан 9 жилийн хорих ял хүндэдсэн гэж давж заалдах гомдол гаргахаас илүүтэй хэргийн бодит байдлыг нарийвчлан тогтоож, хохирлын дүнг зөвтгөж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Б.Э- гэх хамтран оролцсон хүнийг хохирогчоор татсанд гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13/а тоот яллах дүгнэлтийн 50, 38-д авагдсан эрүүгийн 2006020951347 дугаартай хэрэгт бүлэглэн оролцоогүй бөгөөд яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт болон тус хуулийн 29.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг нэгтгэх, тусгаарлах ажиллагааг хууль зөрчиж хийснийг орхигдуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ингэхдээ эрүүгийн 2006020951347 дугаар хэрэгт мөрдөн шалган ажиллагааны явцад надаас нэг ч удаа байцаалт мэдүүлэг авалгүй, яллагдагчаар татсан тогтоол үйлдэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийг зөрчиж энэ хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзсэнийг өөрчлүүлэх хүсэлтэй байна. Гэрч Г.Т, Л.Ж нарын мэдүүлгээр арматур төмрийн тоо хэмжээ, эзэн холбогдогчийн буруу тогтоож, хэргийн бодит байдлыг тогтоолгүй хэт нэг талыг баримталж, мөн уг хэрэгт “Э” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, төлбөр тооцоог захиран зарцуулах эрхгүй Н.Дт дүгнэлт үйлдэж шийдвэрлэсэн. Миний бие арматур төмөр залилсан нийлүүлэгчээ, “Э” ХХК-ийн дансаар арматур төмөр захиалсан бүхий л төлбөр тооцоог шилжүүлсэн баримтаа тус тус мэдүүлэгтээ дурдаж, БНХАУ-ын иргэн Бао Юунхуа болон түүний Хаан банкны 5179003217 тоот данс руу 2.600 тн буюу 7 тэрбум гаруй төгрөгийн захиалга хийж “мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж” байхад энэ хэрэгт огт хамааралгүй Г.Түвшинням гэж хүнээс мэдүүлэг авч, улмаар тус мэдүүлэгт дурдагдсан 200 тн арматур л худалдан авсан гэх бодит байдалд нийцээгүй худал, хуурамч мэдүүлгээр энэ хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих ажиллагааг хийсэн байна. Мөн гэрч Л.Жанчивсэнгээс 200 тн орчим буюу 6 тэрбум орчим төгрөгийн арматур захиалж, төлбөрийг шилжүүлж, арматур төмрөө хүлээн авч хариуцагч нартаа нийлүүлсэн байтал 120 тн арматур төмөр худалдан авсан гэж тогтоосон зэрэг нь яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолоор энэ хэрэгт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг орхигдуулж, энэ хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт нь асар их зөрүүтэй байгааг шүүх харгалзаж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогоор өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амжиргааг залгуулах, гол эх сурвалж, эсвэл ашиг олох зорилгоор бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ огт эрхэлж байгаагүй бөгөөд “Э” ХХК-ийн болон миний хувь дансаар орсон бүхий л төлбөр тооцоог арматур төмөр нийлүүлэгч БНХАУ-ын иргэд, тэдний хамаарал бүхий компаниуд руу тухай бүр нь шилжүүлж байсныг мөрдөн шалган ажиллагааны явцад харилцсан дансны гүйлгээ, орлого, зарлагыг нягталж шалгаагүй. Тухайлбал, зарцуулалт дээр 13 тэрбум төгрөгийн захиалга хийсэн дээрх Бао Юунху болон Жанчивсэнгэ нарт 4.600 тн арматур бус 320 тн арматур захиалж авсан гэх зэргээр бодит байдлыг ч тогтоох хүсэл зорилго гаргаагүй, 7.000 тн буюу 20 гаруй тэрбум төгрөгийн захиалга авч, 6.000 тн буюу 18 орчим тэрбум төгрөгийн арматур төмрийг нийлүүлсэн бөгөөд бүх төлбөр тооцоог данс хооронд шилжүүлж компанийн үйл ажиллагаанд зарцуулж ирсэн байтал хэт нэг талыг баримталж амьдралын эх үүсвэр болгож зарцуулсан гэж тогтоосонд маш их гомдолтой байна. Цагдан хоригдсон хугацааг шийтгэх тогтоод буруу тооцсон байна. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл гэж буруу тодорхойлсон. Угтаа 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 хоног бус 22 хоног, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих ангид 1 хоног хоригдсоныг тусгаагүй бөгөөд нийт 140 хоног хоригдсон байтал 133 гэж буруу тооцсон. Эрүүгийн 2109015550375 тоот дугаартай хэрэгт миний бие өөрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байлгах үүднээс гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн, үргэлжилсэн үйлдэлт хэргүүдэд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд шалгагдаж байгаа арматур төмрийн захиалга хийгдсэн компаниудын өргөдлүүд байгаа тул тус хэргүүдийг эрүүгийн 2109015550375 дугаар хэргийн материалд нэгтгүүлэн шалгуулж, эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтээ Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний эрх зүйн байдлыг дордуулахгүй байлгах үүднээс шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг энэ эрүүгийн хэргийн зарим хэсэгт буруутай гэж үзэж байна гэснийг шийтгэх тогтоолын 58 дугаар хуудасны 6 дугаар мөрөнд өөрөөр бичсэн байгааг зөвтгүүлэх хүсэлтэй байна. Миний бие “Э” ХХК-ийн захирлын алба хашиж, компанийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бусад компани, хувь хүмүүстэй харилцан тохиролцож, гэрээ байгуулж, төлбөр хүлээн авч, компанийн үйл ажиллагаа гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой захиран зарцуулах бүрэн эрхээ зөвхөн өөрөө л хэрэгжүүлж /банкууд дээр төлбөр тооцоо хийх, гүйлгээ хийх эрхтэй/ ирсэн байтал компанийн үйл ажиллагаанд бусад ажилчдын нэгэн адил оролцоотой байдаг миний эхнэр Н.Дийг энэ хэргийг зохион байгуулсан, бүлэглэн үйлдсэн гэж яллан, түүгээр шийтгэх тогтоол үйлдсэнийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Учир нь миний эхнэр Н.Д нь компанийн өдөр тутмын ажилд тусалж, харилцагч нарт цай, кофе зөөх, боршур, материал тараах, тайлбарлах арматур, төмрийн размер /16 төрөл/ тоо хэмжээг нягталж гэрээний хавсралт дээр баталгаажуулахаас өөрөөр оролцож байгаагүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн мэдүүлэгтээ дурдсаар байтал хэт нэг талыг баримталж энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг захиран зарцуулах эрхгүй, оролцоо байхгүй Н.Дт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Миний гомдлын 1 дүгээр хэсэгт байгаа Эрдэнэболдтой холбоотой хэрэг дээр намайг яллагдагчаар татсанд гомдолтой байна. Миний үйлдээгүй, оролцоогүй хэрэгт хохирогч нарын гомдлыг үндэслэж намайг ялласан. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсан болохоо мэдээгүй байхад яллах дүгнэлт үйлдэж, намайг бүлэглэн оролцсон гэж дүгнэсэн байсан. Хохирогч Эрдэнэболд гэх хүн нь Н.Дтэй хамааралтай Б.Э- гэх хүний нөхрийнх нь төрсөн дүү. Эрдэнэболдтой холбоотой хэрэг дээр надаас нэг ч удаа байцаалт, мэдүүлэг аваагүй, яллагдагчаар татсан тогтоол үйлдээгүй байж намайг бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хавтас хэрэгт миний мэдүүлэг юм уу, яллагдагчаар татсан тогтоол юу ч байхгүй. Яг үүнтэй адилхан хохирогчоор татсан Батхорол, Ч.Дэлгэрмаа гэх хүмүүсээс ямар ч мэдүүлэг аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг шалгасан. Миний холбогдсон 22 үйлдлийн 15 үйлдлийг хохирогчийн мэдүүлэгт үндэслэж шийдвэрлэсэн бөгөөд хэргийн бодит байдал нийцээгүй, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж намайг хэрэг үйлдсэн болгосонд гомдолтой байна. Прокурор Сүхчулуун анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “дүүргийн цагдаагийн газруудад 10 гаруй хувь хүн болон компаниудаас арматур төмөртэй холбоотой санал, гомдол ирсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа. Одоо энэ хэргийг шийдвэрлэсний дараа араас нь дахиад яллагдагчаар татна” гэсэн байдаг. Би Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд хамт үйлдэгдсэн үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргүүдээ өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд нэгтгэн шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээ өгсөн. Прокуророос нэгтгэх боломжгүй гэх хариуг өгсөн. Үйлдэгдсэн гэмт хэргүүдээ нэгтгэж шалгуулж, эрх зүйн байдлаа дордуулахгүй байх үүднээс нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа гомдолдоо тусгаж өгснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт тус бүрийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь тогтоолд заасан зарим дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах, хүнд ял шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна. Тухайлбал, шүүхийн шийтгэх тогтоолд: “...Н.Д н..хохирогч Х.Б-т “зээл чөлөөлдөг ажил эрхэлдэг, 2 хувийн хүүтэй мөнгө зээлнэ” гэж ойлгуулж 250.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хаан банк дахь Х.Б-ийн эзэмшлийн 5003520838 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Н.Дийн хаан банкны 5136078308, 5009976577 дугаартай дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох дансны хуулгаар /ШТ 59 дахь тал/, ...Н.Д, М.М нар нь бүлэглэн ...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 хорооны нутагт “хүүтэй мөнгө зээлчих, тендерт байршуулах гэж байна” гэж хохирогч Х.Боос 30.500.000 төгрөгийг залилсан болох нь Х.Бын бичгээр гаргасан гомдол, Х.Бын хаан банк дахь 5075501447 дугаартай дансны хуулга, “Инвескор” ББСБ болон Х.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, “Начин заан финанс” ББСБ болон Э.Ундармаа нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 3.000.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ, Н.Дийн Хаан банк дахь 5136078308 дугаартай дансны хуулгаар ... тус тус нотлогдон тогтоогдож байна /ШТ 62 дахь тал/...” гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дээрх үйлдэл нь иргэд хоорондын гэрээний үүрэг, үүргийн гүйцэтгэл, төлбөр төлөх нөхцөлтэй хамаарал бүхий иргэний хууль тогтоомжид зааснаар зохицуулагдах, дээрх хохирогч гэх хүмүүсийн цагдаагийн байгууллагад хандахаас өмнө гэрээний үүргийн төлбөр төлөгдсөн, гэмт хэргийн шинжгүй үйлдэл байсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог зөвтгүүлэх, шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьнаас оролцож, шүүхээс өмгөөлөгчийн гаргасан тайлбар дүгнэлтэд үндэслэн тодорхой хэргүүдэд хохирол төлбөр төлөгдсөн талаар дүгнэлт хийж, хохирлын тооцоог зөвтгөхөд улсын яллагчийн хохирогч нарт төлөх ёстой гэж яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан нөхөн төлөгдөх хохирлын дүнгээс нэр бүхий 12 хохирогч, 1 иргэний нэхэмжлэгчтэй холбоотой 1.205.590.500 төгрөгийн төлөгдсөн гэх хохирлын дүнг зөвхөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцож, хохирол төлбөрийг зөвтгөж шийдвэрлэсэн байдаг. Энэ нь ч энэхүү хэргийн мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд ямар байдлаар хандаж, шаардлагатай, ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагааг орхигдуулсан болохыг тодорхой харуулж байна. Шүүгдэгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийн талаар дурдаж, Н.Д нь “...бусдаас хүүтэй зээл авч, барьцаагүй богино хугацааны зээл олгож, нэг хүнээс авсан зээлийнхээ хүү болон үндсэн төлбөрийг дараагийн хүнээс авсан зээлээр барагдуулах болсноор санхүүгийн хүндрэл үүсэж энэ байдлаа хохирогч нарт тайлбарлаж чадалгүй үргэлжлүүлсэн нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон" гэх талаар, М.М нь “... эхнэр Н.Дийн бусдад их хэмжээний өртэй болсон нөхцөл байдлын улмаас их хэмжээний хөрөнгө эргэлдүүлэх ашиг олох зорилготой арматур төмрийн захиалга авахаар хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулсан боловч “Э” ХХК-ийн данснаасаа арматур нийлүүлэгч нарт шилжүүлсэн мөнгөний хариу төлбөрт арматур авч чадаагүй нөхцөл байдлыг захиалагч, хохирогч нараас нууж, энэ нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон” гэх талаар тус тус тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдэл нь анхнаасаа бусдыг залилан мэхлэх санаа зорилго байсан уу, эсхүл гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үедээ харилцагчид шаардлагатай мэдээллийг өгөлгүйгээр нуун дарагдуулж, гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй байдлаа бусад тайлбар, нөхцөл байдлаар халхлах замаар залилах гэмт хэргийг үйлдсэн эсэх нь энэхүү хэргийг шийдвэрлэх, тухайн үйлдэл тус бүрт дүгнэлт өгөх, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан боловч шүүхээс үйлдэл тус бүрийн хувьд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хохирогч Х.Б-т “зээл чөлөөлдөг ажил эрхэлдэг, 2 хувийн хүүтэй мөнгө зээлнэ” гэж ойлгуулж, 250.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх хэргийн талаар, яллах дүгнэлтэд тусгагдсан байдлаар дээрх хэрэгт шүүгдэгч Н.Дийн гэм буруутай үйлдлийг нотолж байгаа талаар зээлийн гэрээ, хохирогчийн хаан банкны дансны хуулга, хохирогч Х.Б-ийн мэдүүлэг, хохирогчид мөнгө шилжүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц.Олонбаярын мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан талаар дурдсан байдаг. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Х.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Голомт банкны гадна талаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үл таних эмэгтэйд 250.000.000 төгрөг өгч залилуулсан” гэх гэмт хэргийн шижтэй гомдлыг гаргаж, энэхүү гомдлыг дагуу 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн 190903169 дугаартай хэрэг нээж шалгасан. /2хх 29, 33-34 хуудас/
Гэтэл хавтас хэрэгт авагдсан дансны хуулга гэх хөдлөшгүй нотлох баримтаар Х.Б- нь өөрийн 5003520838 дугаартай дансаараа шүүгдэгч Н.Дээс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 486.825.000 төгрөгийг буцаан авсан үйл баримт тогтоогддог. Энэ талаар ч шийтгэх тогтоолын 69 дэх талд Х.Б- нь шүүгдэгч Н.Д рүү 352.466.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 486.825.000 буцааж авсан болох нь баримтаар тогтоогдож байна гэх дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл хохирогч Х.Б- нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас 3 сарын өмнө өөрийн данснаас шилжүүлсэн 352.466.000 төгрөгөө, нийт үндсэн төлбөрийн 38 хувьтай тэнцэх хэмжээний буюу 134.359.000 төгрөгийн хүүгийн хамтаар буцаагаад авчихсан байсан нь дансны хуулгаар тогтоогдож байна. Энэ нь хохирогч Х.Б-, шүүгдэгч Н.Д нарын хооронд үүссэн харилцаа нь иргэд хоорондын гэрээний төлбөр, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаантай асуудал байсныг тодорхой харуулж байгаа бөгөөд төлбөр хүлээн авагч Х.Б- нь Н.Дээс буцаан шилжүүлсэн мөнгөн төлбөрийн үнийн дүнг гэрээгээр тохиролцсоноос бага байна, илүү төлбөр авах ёстой байсан гэж маргасан, маргаантай асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхгүйгээр болсон үйл баримтыг өөрчилж, нуун дарагдуулж, зориуд санаатайгаар бодит мэдээллээс зөрүүтэй гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж, худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан болохыг хангалттай нотолж байгаа гэж үзэхээр байна. Шүүгдэгч Н.Д, М.М нар нь бүлэглэн “хүүтэй мөнгө зээлчих, тендерт байршуулах гэж байна” гэж хохирогч Х.Боос 30.500.000 төгрөгийг залилсан гэх хэргийн талаар хохирогч Х.Б нь 2019 оны 8 дугаар сард “... 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зүс таних хүнд 22.500.000 төгрөг өгч залилуулсан” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг гаргаж, гомдлын дагуу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Харин хавтас хэрэгт авагдсан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хүсэлт, дансны гүйлгээний баримтуудад шүүгдэгч Н.Дийн данснаас хохирогч Х.Бын эгч Х.Чимэддуламын 5013084221 дугаартай Хаан банкны данс руу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 10.600.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5.480.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1.440.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 950.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 250.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 6.250.000 төгрөгийг буюу нийт 24.970.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, хохирогч Х.Бын өөрийн 5075501447 дугаартай Хаан банкны данс руу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.250.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1.250.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр 16.350.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 9.000.000 төгрөгийг буюу нийт 32.600.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, яллагдагч М.Мийн 5031214342 дугаартай Хаан банкны данснаас хохирогч Х.Бын эхнэр Ундармаагийн 5114234923 дугаартай дансанд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 4.680.000 төгрөгийг шилжүүлсэн буюу нийт хохирогч Х.Б-д түүний болон эхнэр, эгч нарынх нь дансаар 62.250.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь тогтоогдож, шүүхээс хохирогч Х.Бд төлөх төлбөргүйд тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Д, М.М нар нь хохирогч Х.Боос мөнгө залилсан гэж үзэх үндэслэлгүй, түүнээс шилжүүлэн авсан мөнгийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд буцаан шилжүүлж, хохирогчоос нийт шилжүүлэн авсан 48.500.000 төгрөгийг, 28.3 хувийн хүү болох 13.750.000 төгрөгийн хамт шилжүүлэн өгсөн, хохирогч нь шүүгдэгч нараас авсан хүү төлбөрийн хэмжээг гэрээгээр тохиролцсоноос бага байна, илүү төлбөр авах ёстой байсан гэж маргасан, маргаантай асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхгүйгээр болсон үйл баримтыг өөрчилж, нуун дарагдуулж, зориуд санаатайгаар бодит мэдээллээс зөрүүтэй гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж, худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан болохыг хангалттай нотолж байгаа гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Н.Дт холбогдох хохирогч Х.Б-ийн залилсан гэх үйлдлийг, шүүгдэгч Н.Д, М.М нарт холбогдох хохирогч Х.Быг залилсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, миний үйлчлүүлэгч Н.Д, М.М нарын анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, бага насны 5 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн хэмжээнд хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүх олон хохирогчтой, олон үйлдэлтэй уг хэрэгт дүгнэлт хийхдээ үйлдэл тус бүр дээр тусгайлсан дүгнэлт хийгээгүй, бүх үйлдэлд гэм буруутай, зарим үйлдэл дээр зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэсэн байдаг. Хохирогч Болортой холбоотой хэрэгт 100.000.000 төгрөгийг Монголын эмэгтэйчүүдийн сангийн данс руу “Л.Б-оос” гэх утгаар шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн. Үүнийг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэлэгдээгүй /3 хх 154/ Мийн 464002962 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгад 20.000.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Монголын эмэгтэйчүүдийн сангийн данс руу “Болор зээл” гэсэн утгатайгаар төлсөн баримт байдаг. Шинээр гаргаж өгч буй энэ баримтыг давж заалдах шатны шүүх аваагүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтаар тогтоогдсон. Үүнийг хохирлоос хасаж тооцуулах саналыг гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал болох гэмт хэрэг гарсан байдлыг дутуу тогтоож, хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тодруулаагүй. Мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгэх ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв зүйтэй, үнэн бодитойгоор тогтоох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болохын хувьд хохирогч нарт эд хөрөнгийн болон мөнгөн хөрөнгийн хохирол учруулдаг. Энэ гэмт хэргийн хувьд ч гэсэн их хэмжээний мөнгөн гүйлгээтэй холбоотой хохирол төлбөр яригддаг бөгөөд хохирлын дүн илтэд зөрүүтэй, хохирлын дүнгийн хэмжээнд маргаж байдаг. Энэхүү хэрэгт холбогдогч нарын дансны хуулга, “Э” ХХК-ийн дансны хуулга, хохирогч нарын дансны хуулгыг бүхэлд нь харьцуулсан орлого, зарлагыг нарийвчлан тогтоогоогүй. Эдийн засгийн шинжээч томилж үйл баримтыг эргэлзээгүй тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Мөн энэ хэргийг олон үйлдэлтэй, олон хохирогчтой гэх шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай ажиллагаануудыг хийж гүйцэтгэлгүй дутуу орхигдуулж, “Э” ХХК-ийн дансны хуулганд үзлэг хийж, мөнгөн гүйлгээний зарлага хийгдсэн их хэмжээний мөнгийг дансаар хүлээн авсан этгээдийн мэдээллийг банкнаас гаргуулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуух, иргэний хариуцагчаар татах, татаж оролцуулснаар хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулах боломжтой нөхцөл байдал үүсэх байсан. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнөөс их хэмжээний мөнгийг дансаар хүлээн авсан этгээдүүдээс мэдүүлэг аваагүй орхигдуулсан нь уг хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шийдвэр болсон. Анхнаасаа мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлох үүргээ хангалттай бүрэн дүүрэн гүйцэтгээгүй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн заалтыг биелүүлээгүйгээс ийм нөхцөл байдлууд үүссэн. Өмгөөлөгч Г.Ичинхоролын хэлж буй Х.Б-ийн Хаан банкны 5003520828 гэсэн дансны хуулга хавтас хэрэгт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Ичинхорол оролцсон бөгөөд 1.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн талаарх данс, гүйлгээг харуулсан баримтаа заагаад шинжлэн судлуулах ёстой байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад ийм үйл баримт болоогүй. Б.Э- гээд гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдийг хуулиас гадуур орхигдуулж ял завшуулж, Монгол Улсын Үндсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч “Л” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаярын өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Н.Д, М.М нар хохирол төлбөр төлдөггүй. Уг гэмт хэрэг үйлдэгдээд маш удаан шалгагдсан. Гэтэл өнөөдөр мөнгө төгрөг аваагүй мэтээр ярьж байна. Хэргийг хангалттай удаан шалгасан. Анхан шатны шүүх хэргийг хавтас хэргийн хүрээнд бодитой шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар ярьж байна. Нэгэнт тухайн хэргүүд нь шалгагдаад явбал нэмж нэгтгэх асуудал Эрүүгийн хуульд зохицуулагдсан байгаа. Өнөөдөр хохирогч нарын хохирол төлбөрөөс төлөгдсөн зүйл байхгүй. Гэтэл хоёр, гурван хохирогч нарын хохирлын асуудал дээр зөрүүтэй гэж ярьдаг. Маш олон компаниудын бизнесийн боломж, мөнгө төгрөгөөр нь тоглосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Хохирогч “Л” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Н.Д, М.М нар арматур төмөртэй холбоотой хэрэг дээр бүлэглээгүй гэдэг боловч анхнаасаа Н.Д борлуулалтаа хариуцаад бид нартай холбогдож худалдах, худалдан авах гэрээн дээр шүүгдэгч нар хоёулаа гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан бол хариуцлагаа хамт хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр ийм асуудал ярьж байгааг ойлгохгүй байна. Хохирлын тал хувийг ч болтугай барагдуулсан бол бид нар харж үзэх л байсан. Ямар ч гэмшсэн шинж байдаггүй. Гэм буруутай болохоо өнөөдрийг хүртэл ойлгоогүй явж байгаад харамсаж байна. Манай компани арматур төмөр авах гээд банкнаас зээл авсан. Өнөөдрийг хүртэл хүүг нь төлөөд явж байна. Манай компани хүү нэхэмжлэх боломжгүй болсон тул өөрсдөө хүүгээ банкинд төлж байна. ...” гэв.
Хохирогч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Баярцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай компани одоо хүртэл хохироод явж байна. Компанийн үйл ажиллагаа доголдсон. Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг барагдуулна гэж маш олон удаа худлаа ярьсан. Хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Хохирогч Т.Тын хууль ёсны төлөөлөгч Т.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Энэ олон жил болоход хохирлыг төлөөгүй...” гэв.
Хохирогч Н.Н-ийн өмгөөлөгч Э.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хохирогч Н.Н-ийн хувьд шүүгдэгч Н.Дт дансаар 12.070.000 төгрөг өгсөн. Үүнээс буцааж өгсөн мөнгийг нь хасаад 10.310.000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хассан үнийн дүнгээр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн прокурорын газраас томилолтоор оролцож байна. Хэргийн материалтай танилцаад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 517 дугаар шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргахгүй байдлаар оролцсон. Энэ байдлыг харгалзаад анхан шатны шүүх ял шийтгэлийг оногдуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож буй байр суурь эрс өөр байна. Гэм буруугийн тал дээр маргахгүй гэх боловч хохирол дээр маргаж байгаа нь өөрөө гэмт хэргийг үйлдээгүй гэж хэлж байгаатай адилхан гэж үзэж байна. Шүүгдэгч М.Мийн цагдан хоригдсон хоногийг прокуророос яллах дүгнэлтийн хавсралтад тооцож дурдаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зөвтгөж шийдвэрлэхэд прокуророос маргаагүй. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой. Б.Э- гэх хүнтэй хамтарсан, мөн өөр бусад хүмүүсийн нэрийг дурдаж хамтран оролцсон гэх боловч хэргийн материалд авагдсан баримтаас харахад хамтарсан талаарх баримт байдаггүй. Гадаад улсын иргэний нэр зааж ярьж байгаа нь хэргийг шалгаж тогтооход хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, мөн шүүгдэгч М.М “компанийг би төлөөлөх эрхтэй, Д оролцоогүй, кофе зөөдөг л байсан” гэх боловч хүмүүсийг залилах гэмт хэргийн арга хэлбэрийг урдаас төлөвлөсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.Д, М.М нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Прокуророос шүүгдэгч Н.Дийг үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Банк бус санхүүгийн байгууллага байгуулна, хурдан хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхийн 21 иргэнээс 2.944.957,420 төгрөгийг залилан авсан,
шүүгдэгч Н.Д, М.М нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд “Банк бус санхүүгийн байгууллага байгуулна, хурдан хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, тэндэрт мөнгө байршуулаад өгье, хямд үнэтэй шатахуун худалдан борлуулах хүн олж өгнө, арматур төмөр нийлүүлнэ” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхийн 22 иргэн, хуулийн этгээдээс 2.405.607,305 төгрөгийг тус тус залилан авч, уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байх учиртай.
Уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.
Тухайлбал, прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Дийг “Банк бус санхүүгийн байгууллагад байгуулна, хувь эзэмшүүлнэ” хэмээн залилж Б.Э-д 842.012.480 төгрөгийг хохирол учруулсан гэж тусгажээ. /19хх 178/
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгч Н.Дийг хохирогч Б.Э-д 513.229.480 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэхдээ прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг 328.783.000 төгрөгөөр багасган тогтоохдоо ямар ч дүгнэлт хийгээгүйгээс гадна хохирогч Б.Э- мэдүүлэгтээ 842.012.480 төгрөгийг Н.Дээс гаргуулах ёстой гэж /10хх 211-212/, Б.Э-ын гаргаж өгсөн баримтаар Н.Дт 1.621.102,980 төгрөг шилжүүлж,1.105.564,500 төгрөг буцааж авсан, зөрүү 515.538.480 төгрөг /15хх 240/ гэж, Б.Э- болон Н.Д нарын харилцах дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд хохирлын үлдэгдэл тооцоог 530.738.480 төгрөг /17хх 191/ гэж тус тус зөрүүтэй тодорхойлж, эдгээр тооцооны аль нь үндэслэлтэй эсэх нь ойлгомжгүй байна.
Мөн анхан шатны шүүх хохирогч Х.Б- нь 352.466.000 төгрөгийг шүүгдэгч Н.Д рүү шилжүүлсэн бөгөөд үүнээс 486.825.000 төгрөгийг буцаан авч, хохиролгүй /1хх 112-134, 2хх 37-60/ гэжээ. Гэтэл хохирогч Х.Б-ийн гаргаж өгсөн дансны хуулгаар 236.335.000 төгрөгийн үлдэгдэлтэй /4хх 87/ гэх баримтад дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Н.Дийг хохирогч Х.Б-т төлөх төлбөргүй гэх зэргээр дүнэсэн байх тул хохирол бүрэн төлөгдөөгүй талаар хохирогч Х.Б-ийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх шууд дүгнэлт хийх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотлобол зохих бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын төвшинг ихэсгэх буюу багасгах, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байвал зохино.
Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн хоорондын дансны хуулга зэргийг харьцуулан хохирлын хэмжээг тооцсон хэдий ч мэргэшсэн эдийн засгийн шинжилгээ хийлгэсний үндсэн дээр тухайн хэргийн хохирлыг нарийвчлан тооцох нь хэргийн шийдвэрлэлт болон шүүгдэгч нарын эрх зүйн байдлын хувьд ач холбогдолтой гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр, прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Д, М.М нарын холбогдсон хэргийн зарим үйлдлийн хэзээ, хаана үйлдсэн газар, цаг хугацааг тодорхой заагаагүй /3. Б.А-ээс 2019 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд нийт 29.810.000 төгрөгийг, Х.Б-ээс 250.000.000 төгрөгийг...гэх мэтээр/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.
Гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн газар, цаг хугацааг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шаардлагад нийцээгүй байгаа нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан зөрчил бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Д, М.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Д, М.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН