| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00102/и |
| Дугаар | 318/ШШ2025/00144 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 318/ШШ2025/00144
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Тф ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Д.Х холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 342,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 220222-147705 зээлийн дугаартай 100,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Д.Х нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 220222-147705 дугаартай 100,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 8,1 хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Д.Х нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний удаа дараагийн зээл төлөх талаарх тавьсан шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1034 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 342,510 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Д.Хгаас мөнгөн хөрөнгө гаргуулж, Тф ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Тф ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 342,510 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Тф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Тф ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,926 төгрөгийн тал хувь болох 5,463 (таван мянга дөрвөн зуун жаран гурав) төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,463 (таван мянга дөрвөн зуун жаран гурав) төгрөг гаргуулж “Тф ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Тф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Хд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 342,510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Тф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Гантулга нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Тф ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,926 төгрөгийн тал хувь болох 5,463 (таван мянга дөрвөн зуун жаран гурав) төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,463 (таван мянга дөрвөн зуун жаран гурав) төгрөг гаргуулж “Тф ББСБ” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА