Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 305/ШШ2025/00130

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ******** оршин суух Д.А-д холбогдох

Ярианы төлбөр 96,469.36 төгрөг, алданги 48,234.68 төгрөг, нийт 144,704.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Ярианы төлбөр 96,469.36 төгрөг, алданги 48,234.68 төгрөг, нийт 144,704.04 төгрөг гаргуулах тухай.

 

2.Нэхэмжлэгч “Ж” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.А нь манай компанитай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ***** тоот “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ” байгуулан ****** дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2021 оны 07, 08 дугаар сарын ярианы төлбөр 96,469.36 мөнгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 48,234.68 мөнгө, нийт 144,704.04 мөнгөний төлбөрийг Д.А-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Д.А-с ***** Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 144,707.04 мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох ярианы төлбөр 96,469.36 төгрөг, алданги 48,234.68 төгрөг, нийт 144,704.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-н “...Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Д.А-с ****** Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 144,707.04 мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэх хүсэлтээр нотлогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

“Ж” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/341 дугаартай албан бичгээр Д.А-д холбогдох иргэний хэрэгт Г.С-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 35 дугаар зүйлд заасан эрхийг олгожээ.

3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,992 төгрөгийн тал хувь 2,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,496 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох ярианы төлбөр 96,469.36 төгрөг, алданги 48,234.68 төгрөг, нийт 144,704.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,992 төгрөгийн тал хувь 2,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,496 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                            

ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА