| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00018/И |
| Дугаар | 305/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2025/00133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********* оршин суух С овгийн Х.Н-н нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1974 оны 12 сарын 28-ны өдөр ***** сумд төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч дүүгийн хамт мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1992-1998 оны малын А данс өрхийн тэргүүний буюу дүүгийн нэр дээр бүртгэгдсэн учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 сарын 07-ны өдрийг дуустал **** аймгийн ***** сумын ***** багт дүүгийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 536 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-мөн архивын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 494, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар лавлагаанууд,
-Х.Н-н 1992, 1993 1996-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-02/6775, 03-02/6784 дугаар лавлагаанууд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL****** дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа,
-мөн газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-***** аймгийн ***** сумын **** багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 60, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаар тодорхойлолтууд,
-Х.Н-н **** дугаар гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
-***** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15/72 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Х.Н-н гэрлэсний бүртгэлгүй лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Х.Н нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын ***** багт дүүгийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1. Х.Н нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын ***** багт дүүгийн хамт мал маллаж байсан болох нь:
-***** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 536 дугаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар зарлигаар ***** сумын харьяат Б.Х-г алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай. Б.Х, хүүхдүүдэд: 1. Н 7 настай, 2. Н 5 настай, 3. Н 3 настай, 4. С 2 настай, 5. Б 1 настай гэж бүртгэгджээ” гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-мөн архивын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 494 дугаар “Тус аймгийн ***** сумын ***** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Х.Н-н мал маллаж байсан хугацаа /1992 он, 1996-1998 он хүртэлх/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар “***** сумын 1994, 1995 онуудын малын А дансыг шүүж үзэхэд байхгүй тул Х.Н-д лавлагаа олгох боломжгүй. Тус аймгийн ***** сумын ***** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Х.Н-н мал маллаж байсан хугацаа /1993 он, 1996 он/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-Х.Н-н 1992, 1993, 1996-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-02/6784 дугаар “1989 оны хүн амын тооллогод **** аймгийн ***** сум, Д.Х тэргүүлэгч өөрөө 48 настай, эрэгтэй, П.Х эхнэр, 44 настай, эмэгтэй, Х.Н охин 14 настай эмэгтэй, Х.Н охин 12 настай эмэгтэй, Х.Н хүү, 10 настай эрэгтэй, Х.С хүү, 8 настай эрэгтэй, Х.Б хүү 7 настай эрэгтэй, Х.С охин 3 настай эмэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-мөн архивын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-02/6775 дугаар “2000 оны хүн амын тооллогод **** аймгийн ***** сумын ***** баг, У.М тэргүүлэгч өөрөө, 1968 оны 01 сард төрсөн, 31 настай, эрэгтэй, Х.Н эхнэр, 1974 оны 12 сард төрсөн, 25 настай эмэгтэй, М.А охин 1999 оны 04 сард төрсөн, 0 настай, эмэгтэй, М.Т, хүү, 1995 оны 03 сард төрсөн, 4 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL**** дугаар “Д.Х 1991 оны 05 сарын 31-ний өдөр нас барсныг **** аймгийн ***** сумын 10-рт 1991 оны 06 дугаар сарын 10 өдөр бүртгэсэн” нас барсны бүртгэлийн лавлагаа,
-мөн газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаар “У.М, Х.Н нарын 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- “У.М, Х.Н нарыг 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн ***** дугаар гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15/72 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн Х.Н-н гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэргээр тогтоогдож байна.
4.2. Х.Н-н жилийн эцсийн мал тооллогын А дансанд ам бүлийн тоо 1992 онд 8, 1993 онд 7, 1996-1997 онд 8, 1998 онд 6 гэж бүртгэгдсэн нь Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-02/6784 дугаар лавлагаанд бичигдсэн ам бүлийн мэдээлэлтэй тохирч байх бөгөөд Х.Н-н ****** дугаар гэрлэсний бүртгэлийн гэрчилгээнд 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсон гэж бүртгэгдсэн байх тул 1998 онд мал тооллого явагдах үед Х.Н нь өрх тусгаарласан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Иймд С овгийн Х.Н-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Харин 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар С овгийн Х.Н-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА