| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00078/И |
| Дугаар | 305/ШШ2025/00148 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 305/ШШ2025/00148
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ****** оршин суух Т.А-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 10,494,377.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.А нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Г банк ХК-тай ЗГ-***** тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Т.А нь ЗГ-***** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 125 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 01-р сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 10,494,377.99 (Арван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун далан долоон төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй Т.А-д холбогдох 10,494,377.99 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэлээс татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,494,377.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-н “...Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй Т.А-д холбогдох 10,494,377.99 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэлээс татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү…” гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
Г банкны 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18/02/0757 дугаар албан бичгээр Т.А-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлж ИХШХШтХ-ийн 25, 26-р зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн оролцох эрхийг Б.Х-д олгожээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,861 төгрөгийн тал хувь 91,430.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 91,430.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,494,377.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,861 төгрөгийн тал хувь 91,430.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 91,430.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ