Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 305/ШШ2025/00163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* оршин суух Х овогтой Т.Г-н нэхэмжлэлтэй

мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.

Нэхэмжлэгч Т.Г нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 1967 оны 02 сарын 16-нд ****сумд төрсөн. Бага насаа эцэг эхийн хамт мал маллаж өссөн бөгөөд 1984 онд ерөнхий боловсролын 8-р анги төгссөн. Цэргийн албыг 1987-1989 онд хааж, тэрнээс хойш 2007 он хүртэл ****сумд, 2007 оноос хойш **** сумд тус тус мал маллаж амьдарч ирсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1994-2000 оны малын А дансны лавлагаа олдохгүй байгаа тул Нийгмийн даатгалын газраас шүүхээр тогтоолгож ир гэсэн гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-****** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дугаар лавлагаа,

-мөн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар лавлагаа,

-Т.Г-н 1996, 1998-1999, 2001 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Батлан хамгаалахы төв архивын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

-***** аймгийн ****сумын мал эмнэлгийн тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт,

-Т.Г-н 17 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Т.Г нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ****сумын **** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3.1. Т.Г нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ****сумын ***** багт мал маллаж байсан болох нь:

-***** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар “****сумын 1991-1994, 2000 онуудын малын А данс шилжиж ирээгүй, 1997 оны малын А дансыг шүүж үзэхэд ***** багийн малын А данс байхгүй... Тус аймгийн ****сумын **** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Т.Г-н мал маллаж байсан хугацаа /1995-1996, 1998-1999, 2001 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-Т.Г-н 1996, 1998-1999, 2001 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Г БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар **** аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр ***** дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

3.2. Хэдийгээр Т.Г-н 1995 оны малын А данс шүүхэд ирээгүй боловч 1996 оны малын А дансанд 1995 оны жилийн эцсийн тооллогоор байсан адуу 2, хонь 21, ямаа 77, бүгд 100 гэж бүртгэгдсэн байх тул 1995 онд мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4. Иймд Х овогтой Т.Г-г 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ****сумын **** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Харин 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгэээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овогтой Т.Г-г 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ****сумын **** багт мал маллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгэээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

 

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА