| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 2022001050019 |
| Дугаар | 2023/ДШМ/26 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/26
*******эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******эд холбогдох 2022001050019 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогтой *******ийн *******, Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ,,,,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: /.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* сумын дугаар багт байрлах ХХК-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 08 сарын 18-аас 2019 оны 11 сарын 29- ний өдрийн хооронд, түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс, ажил үүргийнхээ дагуу нийт 89.894.910 төгрөгийн бараа хүлээн авч 15.1*******.850 төгрөгийн барааг бэлэн бусаар худалдаалсан, 23.221.760 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдаалж, бэлэн мөнгө тушаасан, *******.836.525 төгрөгийн барааг тооллогоор хүлээлгэн өгч, нийт 77.197.135 төгрөгийн зарлагыг тооцсоноос 12.697.775 төгрөгийн барааны зөрүү /дутагдал/ гаргаж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар шүүгдэгч *******ээс 12,062,887 /арван хоёр сая, жаран хоёр мянга, найман зуун наян долоон/ төгрөгийг гаргуулж ХХК-д олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсарган ирүүлсэн ХХК-ын гоо сайхны тасгийн 2019 оны 08 сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны санхүүгийн анхан шатны баримт /хавтсаар-1, хуудсаар-215/-г ХХК-д буцаан олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн худалдагч *******ийн тайлант хугацааны орлого, зарлагын нэр төрлийн тайлан гэх 1 хавтас баримтыг эрүүгийн 2022001050019 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх нь хэсэгт: “ Шүүгдэгч ******* нь дээрх хугацаанд ХХК-ийн гоо сайхны барааны тасагт худалдагчаар ажиллаж байсан бөгөөд ажил олгогчоос бараа хүлээн авч, бусдад худалдан борлуулж, мөнгийг ажил олгогчид тушаах үүрэгтэй этгээд юм. Худалдагч хүлээн авсан бараа эсхүл бараа борлуулсан үнийн аль алиныг нь ашиглах боломжтой бөгөөд бараа эсхүл мөнгө дутаасан гэдгийг тогтоож чадаагүй нь завших гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм. 12.697.775 төгрөгийн барааг дутаасан гэх хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна” гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь: 1.Энэхүү гэмт хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй.
Хөрөнгө завших гэдэг бол бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг ... өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах, захиран зарцуулах, хувьдаа ашиглах үйлдлийг хэлнэ. Гэтэл Аудитын болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “... 12.697.775 төгрөгийн барааны зөрүү /дутагдал/ гарсан байна” гэсэн дүгнэлт гарсан. Мөнгө завшсан байна гэсэн дүгнэлт гараагүй. Хохирогч ийн мэдүүлэгт ******* нь мөнгө дутагдуулсан гэж удаа дараа мэдүүлээд байхад шинжээч бараа дутагдуулсан гэж дүгнэлт гаргасан. Гэтэл ямар нэр төрлийн барааг дутагдуулсан нь 2019.11.16-ны өдөр, 2019.11.29-ний өдрийн 2 удаагийн тооллого хийсэн баримтаас харагдахгүй байна. Яг ямар нэр төрөл, кодтой хэдэн ширхэг барааг дутаасныг тогтоолгүйгээр, мөн энэхүү дутаасан гэх барааг хэрхэн яаж дутаасан аргыг нотлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл, шүүгдэгчийн хөрөнгө завшсан гэх үйлдлийг нотолж байгаа гэх 2 удаагийн тооллогын баримт нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, тооллогыг хүлээн зөвшөөрч ******* гарын үсэг зураагүй байхад шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Шинжээчийн дүгнэлт бол хөтөлбөргүй үнэн нотлох баримт биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй. Нотлогдвол зохих байдал нотлогдоогүй үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан магадлалын үндэслэл арилаагүй байхад хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч ******* нь 1-рт Ямар код, нэр төрлийн, хэдэн ширхэг барааг
хэрхэн дутагдуулсныг нотлолгүйгээр, 2-рт “ " ХХК нь аж ахуйн үйл
ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан
шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж хэрхэн баталгаажуулсан" эсэх, бусдыг гэм буруутайд тооцуулахад хүргэж байгаа санхүүгийн анхан шатны баримтууд, 2 удаагийн тооллогын баримт нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, хууль ёсны байдлыг хангаж байгааг тогтоолгүйгээр, “ ” ХХК нь гараар тооллого хийж, дутагдал үүрүүлж байгаа энэхүү анхан шатны бүртгэлийн баримт нь бусад анхан шатны баримтаараа нотлогдож байгаа үндэслэлтэй баримт болохыг шалган тогтоолголгүйгээр, хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
2. Шинжээчийн дүгнэлтээр нийт хүлээн авсан бараа, бэлэн болон бэлэн бусаар худалдаалсан бараа, тушаасан мөнгө, үлдэгдэл барааны тооцоог л тоо, ширхгээр гаргасан болохоос “барааны нэгжийн үнэ” тооллогын бүртгэлд зөв бичигдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй. Барааны нэгжийн үнэ тооллогын бүртгэлд үнэн зөв бичигдсэн эсэхээс хамаарч 12.697.775 төгрөгийн дутагдал гарах эсэх нь шалтгаалж байхад энэ талаар тавьсан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хүлээж авалгүй, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй.
3. Хохирогчийн төлөөлөгч 2021.02.23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Бүх бараа кодлогдож орж ирж байгаа, харин тооцооны нэгдсэн систем ашигладаггүй, гараар тооллого явуулдаг” гэж мэдүүлсэн бөгөөд 2019.08.18, 2019.11.16-ны өдрийн 2 удаагийн тооллогын баримтад барааны код хэмжих нэгж, бичигдээгүй, яг ямар нэртэй бараа тоолоод байгаа барааны нэр тодорхойгүй, гаргацгүй, ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дутагдаад байгааг мэдэх боломжгүй байх бөгөөд энэ нь шинжээч ын мэдүүлгээр нотлогдож байхад тооллогын баримтыг үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн
үндэслэлгүй.
4. ******* нь өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хэрхэн яаж
завшсан, захиран зарцуулсан. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийг яаж үйлдсэн болох нь нотлогдоогүй.
5. ******* нь “ " ХХК-тай Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байхдаа барааны зөрүү, дутагдал гаргасан байна гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэл болно. *******ийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш юм.
6. Анхан шатны шүүх *******эд холбогдох эрүүгийн 2022001050019 тоот хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, " *******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тооллогын бүртгэл дээр гарын үсэг зурсан гээд байгаа дээр зур гэж зуруулсан. Тооллогын бүртгэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна, 12 дугаар сарын 6-ны өдөр дахиад тоолсон тэгэхэд мөнгө илүүдсэн түүнийг тэгвэл оруулаад ирээч гэхэд баримт, тэр тооллогын бүртгэл нэг ч удаа орж ирэхгүй байгаа. Бүгдийг нь кодлоод, гардаг байсан бол би ямар барааг нь дутагдуулчхаад, ямар мөнгийг нь завшчихаад өнөөдөр би хэрэгтэн болоод зогсож байгаа юм. Би тооллогынхоо бүртгэлийг аваагүй хэчнээн хонож байгаад сарын дараа өөрөө канондож авсан. Эх хувиар нь ч надад өгөөгүй. Ер нь надад үзэх баримт байхгүй. Өдөр тутам 300000, 200000 төгрөг ордог. Өглөө нь орлогоо авдаг. Өдөр нь орлогоо авдаг. 9 цаг гээд хаадаг. Заримдаа 10 цаг гээд хаадаг байсан. Би бүтэн жил гаран тэнд ганцаараа ажиллаад сүүлдээ 9 цаг болгоод хаадаг байсан. Иргэний хэргээр нэхэмжлээгүй шууд эрүүгийн хэрэг дээр өгсөн. 12 дугаар сарын 6-ны өдөр тоолсон баримтад байгаа шүү дээ. 2020 оны илүү гарсан бас байгаа. Буруу зөрүү тоологдсон нь харагдаад байгаа. Би өнөөдөр гэмт хэрэгт яллагдаад зогсож байгаадаа үнэхээр их харамсаад байна. Өдий олон жил ажиллаад ар гэрээ орхиж бүхий л амьдралаа энэ байгууллагын төлөө золиосолсон. Тэгэхэд хүний урамд яаж төлөлцөх вэ, яах вэ, ийх вэ гэж нэг удаа асуугаагүй. Харамсалтай байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ХХК-ийн санхүүгийн тайлан баримт, материал, тооцоо боддог акт, хүнд падаанаар бараагаа шилжүүлж худалдуулах гэж өгдөг арга барил буруу байгаа бол ХХК-ийн асуудлыг жичид нь шийдүүлэх нь зүйтэй байх. ******* харин ч олон жил ажилласан итгэл найдвар авсан хүн гэхэд өнөөдөр 12000000 төгрөгийн бараа дутаасан дутагдлын акт дээр өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчхаад 100 төгрөг өгөөгүй. Шүүгчийн тогтоосон 12000000 төгрөг бол аудитын дүгнэлт, 2 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод шинжээч шүүх хуралдаанд өөрөө цахимаар оролцоод энэ дүгнэлтээ тайлбарлаж ярьж өгсөн. Материалыг үндэслээд тооцоо бодсон акт дээр гарын үсэг зурчихсан юм чинь тооллогын бүртгэл дээр зурсан зураагүй нэгэн адил. Түүнээс гадна тооллогыг хүнд шилжүүлээгүй өөр дээр нь байгаа барааг өөрт нь тоолж үлдээсэн учраас түүн дээр гарын үсэг зурах шаардлага байхгүй. Тэгвэл ажлаа хүлээлгэж өгөхдөө энэ буруу байсан бол тооцоо нь буруу байжээ тэдэн төгрөг илүүдээд гарлаа гээд дараагийн тооцоогоор хүлээлгэж өгөхдөө хэлэхгүй яасан юм. Ийм аргацаасан юм ярьж, би ч шүүхэд нөлөөлдөг юм шиг тийм юм ярьж байвал харин нөлөөлдөггүй хүн нь би байх гэж боддог юм. Нотлох баримтаар орлого, зарлагынхаа падаанаар орлогоо бүртгэлээ. Ингээд үлдэгдлээ шахаад дутагдуулсан бараа чинь шүү дээ. Харин тэр барааг зараад үнийг нь ашигласан юм уу яасан юм гэдгийг тогтоох ч боломж байхгүй. 7 хоног бүтэн сууж байж гаргасан түүврүүд байгаа. Энэ түүврүүдийг заримыг нь ойлгохгүй байна гэж байна. Ойлгогдохоор байгаа. Анхан шатын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гарсан. Өөрөө тооцоог нь бодоод тооцоогоо ахиж бодоод миний гараар ингээд бодоход ийм байна бусад аудитын дүгнэлт гаргасан хүмүүс, шинжээчийн дүгнэлт гаргасан хүмүүсийн тооцооноос ийм ийм зөрүү гарчээ гэдэг нотлох баримт гаргаж ирээгүй. Өөрт нь бүх баримт байгаа. Бүх баримтыг үзсэн. Бүх баримтууд хэргийн материалд байгаа. Уг байгууллага банкны зээлтэй. Энэ гомдол ач холбогдолгүй байна гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: *******эд холбогдох хэрэгт үйл баримт маш тодорхой байгаа. 2019 онд ХХК-д худалдагчаар ажиллаж байсан. Түүнд ХХК бараа бүтээгдэхүүнээ итгэмжлэн хариуцуулж байсан. ХХК-д ажиллаж байх хугацаандаа бараа бүтээгдэхүүний дутагдал гарсан гэдэг гомдол мэдээлэл гаргаж шалгахад 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр 12000000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдуулсан гэдэг шинжээчийн дүгнэлтүүд гарч ирсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс бараа бүтээгдэхүүн дутагдуулаад байгаа юм уу, бэлэн мөнгө дутагдуулаад байгаа юм уу яг аль нөхцөл байдал нь юм бэ гэдгийг тодруулаач гэдэг асуудал тавьдаг. Энэ гэмт хэргийн нөхцөл байдал дээр энэ хүн бараа бүтээгдэхүүн хүлээн аваад цааш нь бэлэн мөнгө болгож бусдад худалдан борлуулаад холбогдох байгууллагадаа тэр мөнгийг тушаах ийм үйл явцаас мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг бүрчлэн энэ хүн бэлэн мөнгийг нь бэлнээр нь авч гараад байгаа юм уу эс үгүй бол бараа бүтээгдэхүүнийг нь авч гараад байгаа юм уу гэдэг асуудлыг мөрдөн шалгах байгууллага тогтоох бүхий л арга хэмжээг авсан. Тэгэхдээ энэ хэргийн нөхцөл, үйл баримтад тогтоох бүрэн боломжгүй. Харин 2 удаагийн дүгнэлт буюу бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр энэ хүн бараа бүтээгдэхүүнээс дутаасан байна. Нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөлс нь ийм байгаа учраас энэ нь 12000000 төгрөгийг дутаасан гэдэг шинжээчийн дүгнэлтүүд гарч ирсэн. Энэ гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийг нэн тэргүүнд нотлох баримтаар голчлон үндэслэх боломжтой. Яагаад гэвэл энэ гэмт хэргийн нөхцөл байдал гэрч юм уу, энэ хүнийг бараа бүтээгдэхүүн дутааж байгаа гэдгийг тогтоох гэрчийн мэдүүлэг, гэрчүүд, байхгүй нөхцөлтэй. Санхүүгийн баримтуудыг нь үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргуулахаас өөр арга байхгүй. Энэ хүн завшсан гээд байгаа мөнгө төгрөгөө яаж захиран зарцуулсныг мөрдөн шалгах байгууллага тогтоогоогүй гэдэг асуудлыг яриад байх шиг байна. Хавтаст хэрэг дотор энэ хүнийг дансны болон бусад нөхцөл байдлаар захиран зарцуулсан гэх бүхий л нотлох баримтууд авагдсан. Гэхдээ энэ хүн бэлнээр аваад яаж цааш нь захиран зарцуулж байгааг мөрдөн шалгах байгууллага бүрэн гүйцэд бүрэн тогтоох ямар ч боломжгүй. Тэр боломжит бүх арга хэмжээг авч энэ бүхий л байдлаар мухарлаж оруулж ирсэн байгаа. Нотолбол зохих байдлыг бүх талаас нь нотлон тогтоосон. 2 удаагийн тооллогын асуудал санхүүгийн анхан шатны баримт болох уу болохгүй юу гэдэг асуудлыг тавьж байгаа. Энэ шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлтүүд өөрсдөө санхүүгийн анхан шатны баримт мөн гэж үзэж байгаа учраас энэ дүгнэлтүүдийг өнөөдөр гаргаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээч нарыг оролцуулсан. Шинжээч нар санхүүгийн анхан шатны баримт мөн, энэ хүнийг бараа бүтээгдэхүүнийг ийм, ийм санхүүгийн баримтуудыг бид нар үзсэн учраас ийм дүгнэлт гаргасан гэдгээ товч бөгөөд тодорхой тайлбарласан. Тэгэхээр *******эд холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүхий л талаас нь нотлогдон тогтоогдсон. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүх үнэлж шийдвэрээ гаргасан. Тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээч гэж яагаад мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж байдаг юм, яагаад энэ хүмүүсийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг тодорхой хэмжээнд нь үнэлж үздэг юм гэдэг нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Эдийн засгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийг оролцуулсан. Шинжээч ганцаараа болон бүрэлдэхүүнээрээ энэ хүнийг бараа бүтээгдэхүүнийг анх хүлээн авсан бараа бүтээгдэхүүнээсээ завшсан дутагдуулсан тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дутагдуулсан үйл баримт нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүхий л талаасаа хангасан. Тийм учраас энэ хэрэг дээр ямар нэгэн байдлаар нэмэлтээр хийх ажиллагаа ч гэдэг юм уу эс үгүй бол дутуу ажиллагаа хийсэн гэх нөхцөл байдал байхгүй. Тийм учраас энэ анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *******эд холбогдох хэргийг шүүгдэгч талын гомдолд үндэслэн хянав.
Шүүгдэгч ******* нь “” ХХК-д худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 18-аас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний хооронд нийт 89894910 төгрөгийн бараа хүлээн авч 151*******850 төгрөгийн барааг бэлэн бусаар худалдсан, 23221760 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдан мөнгийг тушаасан, *******836525 төгрөгийн барааг тоолуулж хүлээлгэн өгснөөр нийт 77197135 төгрөгийн зарлагыг тооцсоноос 12697775 төгрөгийн барааг дутагдуулж завшсан гэх хэрэгт холбогдсон бөгөөд аймгийн Прокурорын газраас эрүүгийн хариуцлагад татан яллагдагчаар татаж ирүүлснийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 2700 нэгж буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцээд гаргасан 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/05 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч тал эс зөвшөөрч гаргасан гомдолдоо гэм буруутайд тооцох үндэслэлгүй нотлогдвол зохих байдал нотлогдоогүй, ...шинжээчийн дүгнэлт хөдөлбөргүй үнэн нотлох баримт биш ... шүүгдэгч нь уг гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн нь тодорхойгүй, ХХК нь тооцооны нэгдсэн систем ашигладаггүй зэрэг үндэслэлийг тавьж давж заалдсаны зэрэгцээ *******ийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзэж байгаагаа илэрхийлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсчээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянахад шүүгдэгч ******* нь худалдагчаар ажиллах үедээ дээр дурдсан хугацаанд 12697775 төгрөгийн барааны зөрүү үүсгэж дутагдуулсан байх бөгөөд үүнийг нь прокурорын байгууллагын зүгээс бусдын эд хөрөнгийг завшсан гэж үзжээ. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн гол үндэслэл нь хүлээлгэн өгсөн бараанаас илт зөрүү гаргаж бага бус хэмжээгээр дутагдуулсан нь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг гэж үзжээ.
Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.
Хавтаст хэрэгт энэ хэргийн нотлох баримт болгон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, тооцоо бодсон акт, шинжээчийн дүгнэлт зэргийг судлан үзэж, яллах үндэслэл болгожээ.
Нэгэнт прокурорын зүгээс уг хэргийн гэм бурууг нотлохоор яллах талын нотлох баримт болгон авсан дээрх нотолгооны төрлийн баримтууд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт шаардлагын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотолгооны чанар бүхий зүйлүүд байх бөгөөд давж заалдах шатны шүүхэд эдгээр баримтыг няцаан үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримт, нөхцөл байдал илэрч тогтоогдохгүй байна.
Яллагдагч тал нь өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй талаар хуульчилсан, энэ нь бүх зүйлийг нотлохоос татгалзана гэсэн үг биш бөгөөд өөрийн гэм буруугүйг болон цагаатгах талын асуудлыг бусдад даалгаад орхих үндэсгүй. Шүүгдэгч талын зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт тавьж байгаа боловч бусдын бага бус хэмжээний хөрөнгө илтээр дутагдсан асуудлыг хэрхэснийг тодорхойлж тогтоох баримт шүүхэд хангалттай биш байх бөгөөд улсын яллагч талын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллаж байгаа тухайн нотлох баримтуудыг үгүйсгэх хүчингүй болгох аливаа үндэслэл бүхий хуулийн заалт шаардлагад нийцсэн баримт шүүхэд илэрч тогтоогдсонгүй. Давж заалдах шатны шүүхээс ч урьд нь хэргийн нөхцөл байдлыг хянаад нэмэлт мөрдөлт хийлгэсэн байжээ.
Хэргийн нөхцөл байдлын, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хянаад сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/05 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч болон яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх зүйл илэрч тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧИД
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
ДАРГАЛАГЧ Ц.
jj