Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 306/ШШ2025/00085

 

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 306/ШШ2025/00085

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: М*** ББСБ ХХК 

 

Хариуцагч: Б.Г

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 624,791 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,125 төгрөг, нийт 1,742,916 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М**** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Б.Г нь М****** ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 04 сарын 07-ны өдөр 1400000892976 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Г нь уг гэрээний үндсэн дээр 2023.05.15-ны өдөр 330,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй, 2023.05.25-ны өдөр 530,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй, 2023.05.25-ны өдөр 140,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгчийн зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ашигласан хугацаагаар тооцсон бөгөөд 2025.01.21-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:

Зээлийн

огноо

Авсан

зээл

Зээлийн

үлдэгдэл

Ашигласан

хоног

Зээлийн

хүү

Нэмэгдүүлсэн

хүү

Нийт дүн

5/25/2023

530,000

530,000

576

316,854

59,904

906,758

5/25/2023

140,000

140,000

576

94,692

17,856

252,548

5/15/2023

330,000

330,000

586

213,245

40,365

583,610

-

1,000,000

1,000,000

-

624,791

118,125

1,742,916

Иймд Б.Г-оос зээлийн гэрээний үүрэгт 1,742,916 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Б.Г нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 1,742,916 төгрөгийг хариуцагч Б.Г төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сард 580,972 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 580,972 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 580,972 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

Б.Г-оос үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 624,791 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,125 төгрөг, нийт 1,742,916 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Б.Г нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 1,742,916 төгрөгийг хариуцагч Б.Г төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сард 580,972 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 580,972 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 580,972 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,837 төгрөгийн тал хувь болох 21,418.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 21,418.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,418.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,742,916 /нэг сая долоон зуун дөчин хоёр мянга есөн зуун арван зургаан/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сард 580,972 /таван зуун наян мянга есөн зуун далан хоёр төгрөг/ төгрөг, 2025 оны 05 дугаар сард 580,972 /таван зуун наян мянга есөн зуун далан хоёр төгрөг/ төгрөг, 2025 оны 06 дугаар сард 580,972 /таван зуун наян мянга есөн зуун далан хоёр төгрөг/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч М***** ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,837 төгрөгийн тал хувь болох 21,418.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 21,418.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,418.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН