| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00055/И |
| Дугаар | 306/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 306/ШШ2025/00086
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 306/ШШ2025/00086 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Сентрал тауэрын 15 давхарт байрлах, М*** банк ХК
хариуцагч: *************** А.Б-д холбогдуулан
нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,663,861.65 төгрөг, хүү 325,009.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,068.97 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 4,010,939.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******** банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000189350 тоот цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 3,993,939.67 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 4,010,939,67 төгрөгийг хариуцагч А.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие А.Б нь М******** банкнаас 4 сая төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд тухайн зээл авснаас хойш зээлийн төлөлтийг 3-4 удаа хийж, дахин зээлийн төлөлт хийгдээгүй нь үнэн болно. Нийт нэхэмжилсэн мөнгөн дүн 4,010,939.67 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч А.Б-аас үндсэн зээл 3,663,861.65 төгрөг, хүү 325,009.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,068.97 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 4,010,939.67 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,125.03 төгрөгийн тавин хувь болох 39,562.515 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 39,562.515 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39,562.515 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М*** банк ХК нь үндсэн зээл 3,663,861.65 төгрөг, хүү 325,009.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,068.97 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 4,010,939.67 /дөрвөн сая арван мянга есөн зуун гучин есөн төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,125.03 төгрөгийн тавин хувь болох 39,562.515 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 39,562.515 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39,562.515 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М***** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН