Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 306/ШШ2025/00088

 

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 306/ШШ2025/00088

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Хүсэлт гаргагч: О.Д

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч О.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ: О.Д миний бие 1992-1995 он хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын **** нэгдэлд нийт 3 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тус сумын бичиг хэргийн архив шатсантай холбоотойгоор орсон, гарсан тушаал, олдохгүй байгаа учраас 1992-1995 оны хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ******* нэгдэлд ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Дагва миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэвч үүнтэй холбоотой холбогдох нотлох баримт олдохгүй байгаа тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. Холбогдох баримт олоод дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хүсэлт гаргагчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч О.Д нь дараах үндэслэлээр шүүхэд хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ****** нэгдэлд 1992-1995 оны хооронд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож өгнө үү гэжээ.

 

3. Хүсэлт гаргагч О.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримт олдохгүй байгаа тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгах хүсэл зориг илэрхийлсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь, хүсэлт гаргагчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хүсэлт гаргагч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

 

6. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.О.Д-ын гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хүсэлт гаргагч О.Д-д олгосугай.

 

3.Хүсэлт гаргагч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ҮЙТҮМЭН