| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00085/И |
| Дугаар | 306/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 306/ШШ2025/00091
| 2025 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 306/ШШ2025/00091 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: ********* ХК-ын нэхэмжлэлтэй
хариуцагч: П.Ү-д холбогдуулан
нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үндсэн зээл 26,879,302 төгрөг, үндсэн хүү 1,909,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 51,496 төгрөг, нийт 28,840,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К******* ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн П.Ү нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр MN880030003095016330 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ -г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 28,251,000.00 /Хорин найман сая хоёр зуун тавин нэгэн мянган / төгрөгийн зээл авсан. П.Ү нь үндсэн зээлээс 1,371,698 хуримтлагдсан хүүнээс 2,213,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 23,327 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хувиарт төлбөрийг 2024 оны 07 сараас хойш төлөлгүй зөрчил үүсгэсэн байна. П.Ү-той байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр МШ80030003095016330 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2025 оны 02-р сарын 24-ний байдлаар дараахь үлдэгдэлтэй байна.Үүнд: Үндсэн зээл 26,879,302 төгрөг, үндсэн хүү 1,909,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 51,496 төгрөг, нийт 28,840,437 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч П.Ү-оос цахим зээлийн гэрээний үндсэн зээл 26,879,302 төгрөг, үндсэн хүү 1,909,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 51,496 төгрөг, нийт 28,840,437 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч П.Ү нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,153 төгрөгийн тавин хувь болох 151,076.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 151,076.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 151,076.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К******** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээний үндсэн зээл 26,879,302 төгрөг, үндсэн хүү 1,909,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 51,496 төгрөг, нийт 28,840,437 /хорин найман сая найман зуун дөчин мянга дөрвөн зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагч П.Ү нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,153 төгрөгийн тавин хувь болох 151,076.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 151,076.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 151,076.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН