Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 306/ШШ2025/00092

 

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 306/ШШ2025/00092

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

нэхэмжлэгч: ************ ББСБ ХХК нэхэмжлэлтэй

 

хариуцагч: Б.Э-д холбогдуулан

 

нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн төлбөр 9,731,520.52 төгрөг, үндсэн хүү 2.455.955.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,980.53 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 12,267,456.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийг төлөөлж, зээл төлүүлэлтийн алба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 91017-6508 дугаартай зээл 184 хоног, 93001-139064 дугаартай зээл 199 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:

91017-6508 дугаартай зээлэнд:Үндсэн зээлийн үлдэгдэл: 4,731,520.52 төгрөг, Зээлийн хүү: 1,136,778.00 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 20,241.33 төгрөг, нийт 5,888,539.85 төгрөг,

93001-139064 дугаартай зээлэнд Үндсэн зээлийн үлдэгдэл: 5,000,000.00 төгрөг, Зээлийн хүү: 1,319,177.32 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 26,739.20 төгрөг, нийт 6,345,916.52 төгрөг, тус тус төлөхөөр байна. ****** ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Э-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Э нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-0502559 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 91017-6508 дугаар, 93001-139064 дугаар Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 9,731,520.52 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,455,955.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 46,980.53 төгрөг, нотариатын зардалд 33,000.00 төгрөг, бүгд 12,267,456.37 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Э-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.

      ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Б.Э-өөс үндсэн төлбөр 9,731,520.52 төгрөг, үндсэн хүү 2.455.955.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,980.53 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 12,267,456.37 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,229.30 төгрөгийн тавин хувь болох 105,614.65 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 105,614.65 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105,614.65 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн үндсэн төлбөр 9,731,520.52 төгрөг, үндсэн хүү 2.455.955.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,980.53 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 12,267,456.37 /арван хоёр сая хоёр зуун жаран долоон мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,229.30 төгрөгийн тавин хувь болох 105,614.65 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 105,614.65 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105,614.65 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН