| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00075/И |
| Дугаар | 306/ШШ2025/00093 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 306/ШШ2025/00093
| 2025 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 306/ШШ2025/00093 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: ***************** ХК
Хариуцагч: Т.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээг цуцалж, 6000209231 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 947,989.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 102,963.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,779.36 төгрөг,
6000209303 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,218,555. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 458,492.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,979.22 төгрөг,
6000207499 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,415,489.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,260,675.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,145.80 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 16,460,070.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000209231 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 947,989.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 102,963.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,779.36 төгрөг,
6000209303 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,218,555. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 458,492.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,979.22 төгрөг,
6000207499 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,415,489.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,260,675.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,145.80 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 16,460,070.89 төгрөгийг зээлдэгч Т.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч *********** банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, нөгөө талаас хариуцагч Т.Б нар харилцан тохиролцож, хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээг цуцалж, 6000209231 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 947,989.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 102,963.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,779.36 төгрөг, 6000209303 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,218,555. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 458,492.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,979.22 төгрөг, 6000207499 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,415,489.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,260,675.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,145.80 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 16,460,070.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 12 хувааж буюу
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг,
2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,610,070.98 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Т.Б-оос нь Цахим зээлийн гэрээг цуцалж, 6000209231 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 947,989.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 102,963.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,779.36 төгрөг, 6000209303 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,218,555. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 458,492.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,979.22 төгрөг, 6000207499 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,415,489.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,260,675.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,145.80 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 16,460,070.89 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгч ******** банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, нөгөө талаас хариуцагч Т.Б нар харилцан тохиролцож, хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээг цуцалж, 6000209231 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 947,989.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 102,963.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,779.36 төгрөг, 6000209303 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,218,555. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 458,492.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,979.22 төгрөг, 6000207499 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,415,489.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,260,675.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,145.80 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 16,460,070.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 12 хувааж буюу
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг,
2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,610,070.98 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу хариуцагчтай эвлэрэх эрх олгогдсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,250 төгрөгийн тал хувь болох 120,125 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 120,125 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,125 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээг цуцалж, 6000209231 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 947,989.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 102,963.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,779.36 төгрөг, 6000209303 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,218,555. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 458,492.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,979.22 төгрөг, 6000207499 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,415,489.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,260,675.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,145.80 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 16,460,070.89 /арван зургаан сая дөрвөн зуун жаран мянга далан төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 12 хувааж буюу
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг,
2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг,
2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,350,000 төгрөг
2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,610,070.98 төгрөгийг төлнө тус тус нэхэмжлэгч ******** банк ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,250 төгрөгийн тал хувь болох 120,125 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 120,125 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,125 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** банк ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН