Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2025/00078

 

 

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2025/00078

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дугаар хороо, ** гудамж, **банкны төв байранд байрлах, **банк ХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, **хэсэг гудамж, **тоотод оршин суух хаягтай, ****-**, РД:**/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 40,909,793 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч **банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **нь харилцагч **овогтой ** цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 2010109307 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 36,650,000 /гучин зургаан сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн цалингийн зээл олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 844.52 төгрөгийг төлсөн. **нь 2010109307 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 155, зээлийн үлдэгдэл 36,650,000 төгрөг, хүү 4,253,793 төгрөг, нийт төлбөрийн үлдэгдэл: 40,909,793 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 40,909,793 төгрөг гаргуулж өгнө γγ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч **банк ХК нь хариуцагч ** зээлийн гэрээний үүрэгт 40,909,793 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 40,909,793 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,  2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,  2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,  2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,  2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,  2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,  2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23,409,793 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Нэхэмжлэгч ***банк ХК нь улсын тэмдэгтийн хураамжид 362,499 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 181,249.5 төгрөгийг хариуцагч **, улсын орлогоос 181,249.5 төгрөгийг тус тус  гаргуулж **банк ХК-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. **банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40,909,793 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч ** нь 40,909,793 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,  2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,  2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23,409,793 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ** 181,249.5 төгрөгийг, улсын орлогоос 181,249.5 төгрөгийг тус тус гаргуулан** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА