Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00413

 

 

 

 

 

 

 

 

                                    И.Тийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01015 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Тийн хариуцагч Б.О, Д.Бхолбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагч Д.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч И.Т нь Б.Огуйлтаар 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Д.Балжиннямтай зээлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаатай 10 000 000 төгрөг сард 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б.ОХаан банкны дансаар зээлийн мөнгийг шилжүүлсэн. Гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 29, 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус сунгаж, гэрээг шинэчлэн байгуулж, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зээлийн хүү төлснөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй тул Б.Он, Д.Б нараас үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 3 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг нэхэмжилжээ. Д.Баас зээлээ төлөхийг шаарддаг байсан.  Б.Ос 300 000 төгрөг авсан. Хоногийн 0.5 хувийн алданги тооцох тохиролцоо нь хуулийн дагуу хийгдсэн. Тооцоо нийлээгүй учир алданги төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Зээлийн хүүгийн төлбөрт нийт 9 000 000 төлөх ёстой, хариуцагч тал нийт 11 525 000 төгрөг төлсөн нь дансны хуулгаар нотлогддог гэжээ.

Хариуцагч Б.Отайлбарт: 2015 оны 1 дүгээр сард 2 тал харилцан санал тавьсны дагуу И.Тийн 10 000 000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Хаан банкны 5077305190 тоот дансанд шилжүүлсэн. Хоёр тал гэрээгээ надгүйгээр байгуулсан. Дансаар мөнгө орж гарсан нь үнэн, уг мөнгийг хэрэглээгүй, хариуцагч биш гэжээ.

Хариуцагч Д.Балжиннямын тайлбарт: Д.Бнь 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр И.Ттэй зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөг 6 сарын хугацаатай, 0.5 хувийн хүүтэй зээлдэн авсан. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан. Дээрх гэрээний хугацаа дуусахад 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шинэчилсэн гэрээ байгуулж, гэрээний хугацааг дахин 6 сараар сунгаж, зээлдэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан шинэчилсэн гэрээний хугацаа дуусахад талууд амаар зээлийн гэрээг үргэлжлүүлж, зөвхөн зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 10 000 000, зээлийн хүү 3 000 000, алданги 5 000 000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрхэн бодож гаргасан нь тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл нийт 19 000 000 орчим төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5024136358, 5034132192 дугаартай данс болон түүний эзэмшдэг бусад Хаан банкны дансанд өөрийн дансаар дамжуулж, эсхүл банкинд бэлнээр тушааж шилжүүлдэг байсан. Алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Сард 500 000 төгрөгийн хүү төлөхөд хэцүү байна гэж И.Тд хэлж алданги, хүү авахгүй, тодорхой хугацаа заахгүй үргэлжлүүлээд явсан. Д.Б2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг өгөөд, өөрийнх нь тооцоогоор 10 000 000 төгрөгийг төлөөд дуусчихлаа гэхэд И.Т 18 000 000 төгрөг өгөх ёстой гэдэг зүйл  ярьсан.Тооцоо нийлсэн бол өмнө нь төлөөд дуусгачих байсан. Хариуцагчийн зүгээс 7 475 000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Алданги төлөхгүй байх үндэслэл бол үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баас 13 212 500 /арван гурван сая хоёр зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Отгонцэрэнд холбогдох хэсэг болон 4 787 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Баас 224 012 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Тд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамирын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль зөрчсөн. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага 18 000 000 төгрөгөөс 7 475 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 10 525 000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй. Шүүх “... Зээлийн гэрээний хугацаа сунгасан сүүлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дуусч, энэ үеэс нэхэмжлэгчид гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн. Гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 850 000 төгрөг төлж, нийт 7.525.000 төгрөг төлсөн нь зээлийн хүүгийн 9 000 000 төгрөгөөс хасагдаж 1 475 000 төгрөгийн хүү, үндсэн зээл 10 000 000 төгрөг тус тус төлөгдөөгүй байжээ...” гэж дүгнэсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Үүрэг гүйцэтгэгч Д.Бнь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 350 000 төгрөг төлсөн нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа учраас Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу үндсэн үүрэг болох 10 000 000 төгрөгөөс 350 000 төгрөгийг хасч үндсэн зээлээс 9 650 000 төгрөг үлдэхээр байна. Гэтэл шүүх үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлахгүйгээр шууд зээлийн хүүгээс хасч тооцож байгаа нь үүрэг гүйцэтгэгчид илүү хохиролтой болсон гэж үзэхээр байна. Шүүх алдангийн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Д.Бнь хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай, гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа буюу 150 гаруй хоногийн дараа, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нэмж төлөлт хийсэн ба энэ үед 11 475 000 төгрөгийн үүрэг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байсныг, зээлийн гэрээний 2.6 дах хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар алданги тооцвол 1 хоногийн алданги 57 375 төгрөгийг нийт хэтэрсэн хоногоор бодоход зээлдүүлэгчид нь 8 606 250 төгрөгийн алданги шаардах эрх үүссэн. Гэвч анзын хэмжээ зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 хэсэгт нийцүүлэн 11 475 000 төгрөгийн 50 хувиар анзыг тооцвол 5 737 500 төгрөг болсон гэж үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт “Хүүгээс анз тооцохгүй” гэсэн байгаагаас үзвэл үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу үндсэн зээл 10 000 000 төгрөгөөс 350 000 төгрөгийг хасч, 9 650 000 төгрөгөөс хоногийн алданги бодож, үндсэн зээлийн гүйцэтгээгүй үүрэг болох 9 650 000 төгрөгийн 50 хувиас алдангийг хэтрүүлэхгүй хэрэглэхээр байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч И.Т нь хариуцагч Б.Он, Д.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.Б, нэхэмжлэгч И.Т нар нь 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөг сард 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 6 сар, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 6 сарын хугацаагаар тус тус сунгасан байна. /хх6-8/ Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зохигчид гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн хэмжээнд маргажээ.

Зээлдэгч Д.Бнь гэрээний хугацаанд үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүүнд 9 000 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөг төлөх үүрэгтэй боловч гэрээний хугацаанд буюу 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 7 175 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 4 350 000 төгрөг, нийт 11 525 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 31-71, 79-86 дугаар талд авагдсан зохигчдын дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон.

Хариуцагчийн үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцох нь зүйтэй.

Зээлийн гэрээний хугацаанд төлсөн 7 175 000 төгрөгийг гэрээний хугацаанд төлбөл зохих зээлийн хүү 9 000 000 төгрөгөөс хасч 1 825 000 төгрөгийн хүү, 10 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 4 350 000 төгрөгийг үндсэн зээлийн 10 000 000 төгрөгөөс хасч тооцох бөгөөд хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 5 650 000 төгрөг, зээлийн хүү 1 825 000 төгрөг, нийт 7 475 000 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй байна.

Зээлдэгч нь зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцохоор гэрээний 2.6-д тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг үндэслэн алдангийн хэмжээг хариуцагчийн төлбөл зохих үүрэг 7 475 000 төгрөгийн 50 хувиар тооцоолж, хариуцагчаас алдангид 3 737 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Тодруулбал, хариуцагч үндсэн зээлд 5 650 000 төгрөг, зээлийн хүүнд 1 825 000 төгрөг, алдангид 3 737 500 төгрөг, нийт 11 212 500 төгрөг төлөхөөр байна.

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Нийт 19 000 000 орчим төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн үүрэг гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Талууд гэрээгээр төлбөрийн үлдэгдэлд тооцоо нийлэх талаар тохиролцоогүй, хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээ гэрээнд тодорхой тусгагдсан байна.   

Шүүх хариуцагч Б.О зээлийн гэрээний оролцогч биш, гэрээний хариуцлагыг хүлээх үүрэггүй гэж үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “13,212,500 /арван гурван сая хоёр зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг гэснийг “11 212 500 /арван нэгэн сая хоёр зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг гэж, “4,787,500 төгрөг” гэснийг “6 787 500 /зургаан сая долоон зуун наян долоон мянга таван зуун/ төгрөг” гэж,  

тогтоох хэсгийн 2 дах заалтын “224,012 төгрөг” гэснийг “194 350 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  224 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

      ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                  А.МӨНХЗУЛ