2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01880

 

 

 

 

 

 

 

 

2025 03 07

191/ШШ2025/01880

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******, гүйцэтгэх захирал ******* *******/-д холбогдох,

 

20,767,824 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., хариуцагчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу тооцооллын үндэслэл:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол

 

 

Сар

Илүү цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс*1,5

1.

2022.11

56

96,761

8,127,924

2.

2022.12

20

137,944

4,139,520

3.

2023.01

56

101,195

8,0,380

20,767,824

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44.1.2 дах хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.3 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Хоёр. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд:

1. 2023 оны 02 сарын 17-ны ******* Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 сарын 01-ний өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн;

2. Дахин 2023 оны 03 сарын 10-ны өдөр ******* Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комист гомдол гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 сарын 16-ны өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн;

3. 2023 оны 03 сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн зохицуулах 3 талт гомдол гаргасан; хөдөлмөрийн эрхийн маргаан

4. СБД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт ны хурал 2023 оны 04 сарын 21-ний өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж тэмдэглэлийг гардаж хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан; авснаас хойш ажлын 10

5. 3 талт ны тэмдэглэлд дурдсан ажлын 10 хоногт багтаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 05 сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан; оны 05 сарын 12-ны өдөр

6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар татгалзсан; нэхэмжлэлийг хүлээн авахаас

7. Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 06 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж Энэхүү иргэний хэрэг үүсэж хуульд заасны дагуу дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна.

Гурав. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Хариуцагчийн хариу тайлбарын Нэг дэх хэсэгт "... Үүнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хүүлийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1. 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна" гэсэн тухайд

Хөдөлмөрийн тухай хууль (цаашид, ХтХ гэх)-ийн 92 дугаар зүйл нь Уртын ээлжээр ажиллах г байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан.

ХтХ-ийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1- д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт "Уртын ээлжээр ажиллах нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах Системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:

1. Уртын ээлжээр ажиллах ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;

2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;

3. Ингээд ХтХ-ийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.

4. Гэтэл ХтХ-ийн 109.1 дэх хэсэгт "Илүү цагаар ажилласан г нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" - буюу г нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч ХтХ-ийн 92.4 дэх хэсэгт "Уртын ээлжээр ажиллах нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж Уртын ээлжийн ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд Нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, Уртын ээлжийн ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар ХтХ-ийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.

Иймд хариуцагчийн ирүүлсэн "Хэрэв уртын ээлжээр өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогч г Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна" гэсэн хариу тайлбар үндэслэлгүй буюу Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан ХтХ-ийн 92.4-ийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү ажиллах тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй юм.

5. ХтХ-ийн 92.4 дэх хэсгийг Хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл Уртын ээлжийн ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4-т заасан амралт нь г нөхөн амрааж байгаа бус уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс Нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь ХтХ-ийн 92 дугаар зүйлд нийцэхгүй юм.

6. Мөн дээрх Хуулийн зохицуулалтууд нь Ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч талын ирүүлсэн тайлбарт ... Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна"- гэж ирүүлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4, 92.5 дах зохицуулалтууд нь ажил, амралтын цагийг тэнцүү байх зарчмыг баримталсан байдаг. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас ялгаатай зохицуулсан талаар тодруулбал,

Хүний эрхийн суурь онолын үүднээс авч үзвэл Энэхүү тусгай зохицуулалт нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Эерэг ялгаварлалыг бий болгож байна. Хууль нь хүн бүрийн эрхийг тэгш зохицуулах үндсэн зорилготой байдаг ч хуулиар эерэг ялгаварлал гарсан тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг.

Халамжийн бодлого, Тухайлбал, Улсын Их Хуралд эмэгтэй гишүүд сонгогдох квотыг Улс төрийн намын тухай хуулиар тогтоож өгөх, Нийгмийн халамжийн тухай хуулиуд Хөдөлмөрийн тухай хуулийн Уртын ээлжийн зохицуулалт буюу Нийгэм эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улсын дахин сэргээгдэхгүй баялгийг олборлож байгаа аж ахуй нэгж байгууллагын хувьд бусад салбараас илүү өндөр цалин хөлсний хэмжээ байх, Оршин суугаа газраас өөр алслагдсан газар ажиллах, хүнд нөхцөлд ажиллах, амь насны эрсдэл ердийн горимоор ажиллаж байгаа, тасралтгүй 14 хоног ажиллаж байгаа нь иргэний эрүүл мэнд гэх мэт олон нөлөөлөх хүчин зүйл хамаарна.

Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, байдал олгох үйлдлийг "алагчилах" хэмээх ойлголтонд хамааруулахгүй" гэж заасан. Энэхүү конвенцын хүрээнд ажлын онцлог, түүнд тавигдах шаардлагаас хамаарч тусгайлан, эсхүл давуу зохицуулахыг мөн зөвшөөрсөн.

Энэхүү тусгайлсан зохицуулалт нь Уртын ээлжээр уул уурхай, олборлох салбарт ажиллаж байгаа ажиллах, амрах хугацааг хуулиар тогтоож өгсөн байна. Ингэхдээ ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 зарчмыг баримталсан.

Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр илүү цагаар ажилласан хугацааг ХтХ-ийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаар тооцохыг тодорхой заасан. Ингэснээр ажил амралтын горим алдагдах, байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагаварт хүрэхгүй байхаар хууль тогтоогч ХтХ-иар зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч дээрх байдлаар нэхэмжлэлээ шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, хууль зүйн үндэслэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүхэд дэлгэрэнгүй байдлаар гарган өгч байна. гэв.

Нэхэмжлэгч Д.*******ийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал хариу тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар тайлбарладаг. Тэгэхээр нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 11, 12, 01 сарын цалин хөлсийг шаардсан. 11 сарын сүүлийн цалинг 12 дугаар сарын 10-ны авсан. Иймээс 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 90 хоног тоологдоно. Энэ хугацаа нь 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусаж байгаа. 01 сарын цалин хөлс шаардах эрх нь 4 дүгээр сарын 10-ны өдөр, 12 сарын цалин хөлс шаардах эрх нь 4 дүгээр сарын 10-ны өдөр, 01 сарын цалин хөлс шаардах эрх нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үүсээд, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан сүүлийн 3 сарын цалин хөлсөө шаардаж байгаа нь  хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журам зэргээр 1 сарын үндсэн цалинг 168 цаг ажилласнаар олгоод, түүнээс илүү гарсныг нь илүү цагаар ажилласанд тооцно. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дах заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжид хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ болон хөдөлмөрийн хүрээнд бүрэн нийцсэн байх ёстой. Хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаа түвшин суурь хэм хэмжээг бууруулахгүй байхаар сайжруулж харилцан тохиролцож болно гэж заасан. Харин уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтантай холбоотой сарын цалинг 168 цагаар тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ болон дотоод хэм хэмжээ нь тус хуульд нийцээгүй байвал тухайн зохицуулалт нь хүчин төгөлдөр бус гэж тооцно гэсний дагуу талуудын тогтсон энэ заалтыг хэрэглэх боломжгүй. Иймд ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр илүү цагийн хөлсөө шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар:

1.1. Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.

Уртын ээлжээр ажиллах нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан.

1.2. ******* Толгой ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Тодруулга авахаар хүсэлт гаргасан.

Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож г амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн хариуг ирүүлсэн болно. /Холбогдох баримтыг хавсаргав/

1.3. Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор "...Уртын ээлжээр ажиллаж байгаа хувьд дээрхи тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй..." гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.

1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А. тайлбарт "Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгуй болсонтой холбоотойгоор сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, г сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан" гэж тайлбарласан байсан.

Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц "Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт "Уртын ээлжээр ажиллах нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах хөдөлмөрийн нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй" гэж дүгнэсэн.

1.5. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.

"... Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн ца илүү гарна гэж үндсэндээ байхгүй, бараг 8 цагаар ажиллавал 9 цагаар дутагдана. 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг ...",

М.*******нчимэг "... Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14. 14 болгон тогтоовол одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна ...,

... Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-аасаа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс нь буурах юм байна ...",

... 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжинд 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг сард 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ...

Үүнээс дүгнэхэд. Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь ажилласныг нөхөн амраах тодорхой байна.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтын үр дагаврын талаар:

Нэхэмжлэгчийн "уртын ээлжийн ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа Уртын ээлжийн тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой" гэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. нэхэмжлэлийн үндэслэл

- Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно". 92.3-т "Уртын ээлжээр ажиллах ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх..." гэж заасантай үл нийцнэ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажил, амралтын цаг сард дунджаар 168:4 цаг байдаг бол уртын ээлжийн ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:4 цаг байна.

- Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.

- Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид г Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

- Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч г цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч ******* Толгой ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтЫГ оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

- Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн байна. хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт ".. уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, г сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан..." гэсэн байдаг.

- Түүнчлэн ******* Толгой ХХК нь үндсэн цалинг 168 цагаар тооцон олгодог бөгөөд Нэхэмжлэгчийн байр сууринаас авч үзвэл 112 цаг нь үндсэн ажиллах ёстой цаг байх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар үндсэн цалинг бууруулах боломжгүй боловч үндсэн цалинд өөрчлөлт орохоос өөр аргагүйд хүрнэ.

Үүнээс үзэхэд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн. (2) уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, (3) хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Д. ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч компанитай оператор албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, өөрчлөлтийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.

Нэхэмжлэгч нь шинэчилэн батласан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулсан Хөдөлмөрийн нөхцлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэгч Д.*******өөс 2022 оны 11, 12, 2023 оны 01 сарын илүү цагийн хөлс 20,767,824 төгрөг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 11 дүгээр сард 180 цаг, 12 дугаар сард 132 цаг, 2023 оны 1 дүгээр сард 168 цаг ажилласан бөгөөд ажилласан илүү цагт ногдох цалин хөлсийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. Д.******* нь 11 дүгээр сард 15 хоног ажиллаж, 15 хоног амарсан, 12 дугаар сард 11 хоног ажиллаж, 20 хоног амарсан, 2023 оны 1 дүгээр сард 14 хоног ажиллаж, 17 хоног амарсан байна.

Ийнхүү сард 11-15 хоног л ажлласан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор дунджаар 5-32 сая төгрөгийн цалин авсан байх ба үүн дээрээ дахин илүү цагийн хөлс гэж 20 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль тогтоомжид нийцэхгүйн дээр хөдөлмөр эрхлэлтийн хэт ялгавартай нөхцөл байдлыг бий болгох, ажил олгогчид төсөвлөөгүй их хэмжээний цалингийн зардал гарах эрсдэлийг бий болгоход хүргэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д "Илүү цагаар ажилласан г нөхөн амруулаагүй бол ажилтан нь хуульд заасны дагуу нэмэгдэл хөлс олгохоор заасан. 14 хоног нөхөн амарсан болох нь хэрэгт цугларсан дээр дурдсанчлан баримтаар нотлогдож байгаа буюу нэхэмжлэгч нарыг нөхөн амруулсан тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагчаас нэхэмжлэгч тус бүрийн илүү нэмэгдэл хөлс нэхэмжилсэн хугацааны цагийн бүртгэл, цалингийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгсөн ба эдгээр баримтуудаар нэхэмжлэгч нарт сар бүр 168 цагаас дээш гарсан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгосон болох нь нотлогдож байгаа.

Түүнчлэн цалин хөлсийг олгохдоо илүү цагийн хөлсийг 1 дахин нэмэгдүүлж тооцон олгосон тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагаараа илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж тооцон 9,621,780 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй буюу нэгэнт хариуцагчаас олгосон хөлсийг дахин авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж буй нь буруу бөгөөд ийнхүү олгох хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

4.1.Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд ******* Толгой ХХК-ийн Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Мөн Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д "Уртын ээлжээр ажиллах нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.

4.2. Түүнчлэн ******* Толгой ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр ******* Толгой ХХК-ийн мэдэгдсэн болно.

******* Толгой ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой байгуулж байсан. мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.

Тав. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:

5.1. Нэхэмжлэгч нь 2022 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 14/14 хуваариар 12 цагаар ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор. хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт тус тус хандах эрхтэй гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилаг шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэгч нь 7,437,171 төгрөг гаргуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүйн хувьд 3 зүйлийг тодруулъя. Энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд хуулиар тогтоосон журам чухал. ИХШХШТХ-ийн 62.1.4 дэх заалтад нэхэмжлэлийн үндэслэл ба шаардлага нэхэмжлэлд заавал тусгагдах ёстой. Шаардлага нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдээд байж байна. Харин үндэслэл нь шаардлагатайгаа бодит хамаарал бүхий байна уу гэдэг асуудал ажиглагддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 8 дугаар хэсэгт заасан хугацааны асуудал байгаа. Урт хугацаатай, хугацаагүйгээр олгогдож байгаа. Тийм учраас тухайн сарын нэмэгдэл хугацаандаа хамаарч байна уу, мөн урьдчилан шийдвэрлэх журмаа биелүүлж байна уу гэж сар сараар нь тухайлан авч үзэх ёстой. Нэхэмжлэгч тал ч мөн сар сараар нь зааглаж яриад шаардаад байгаа. 168 цагаас илүү ажилласан илүү цагийг тооцоод авчихсан. Энэ нь дээр маргаангүй гэдгээ зөвшөөрөөд байгаа. Гэтэл бодолт нь 112 цагаар аваад, үүнээс 1.5 гэж тооцох концефци нь бүх зүйлийг маргаантай болгож, хямрааж байгаа асуудал юм. 0.5-н асуудал байна гэсэн үндэслэл бол тогтоогдсон. Шүүхийн практикт буюу Улсын дээд шүүхээс тайлбартаа 112 цагаас дээшээ ажиллах юм бол илүү цагийн асуудал яригдана гэдгийг зөвшөөрөөд хүлээгээд авчихсан. Энэ нь өнгөрсөн цаг хугацаанд хамаарах харилцаа байгаа. 168 цагаа бодоод цалингаа авчихсан бол 112 цагаар босго болгож байна гэсэн үг. Иймээс хугацаа нь байгаад шаардах эрхтэй бол 0.5-н л асуудал яригдана. Ийм нөхцөл байдлуудыг маргаан шийдвэрлэхдээ харгалзаж үзэх шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Хөдөлмөрийн туухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Ингээд хөдөлмөрийн нэмэлт өөрчлөлтөөр 14 хоног ажиллаад, 14 хоногийн амрахаар ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан. 12 цагаар 14 хоног ажиллана гэхээр нийт 168 цаг болж байгаа. Хууль хэрэглээний хувьд ч гэсэн өмнөх ростер буюу уртын ээлжийн хуваариараа мөн 168 гэж байдаг. Дундаж цалин хөлсийг тодорхойлох журмаар нийт ажилтнуудад хамаарч байгаа хэм хэмжээ байгаа. Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах эрх нээлттэй байсан. Гэтэл гэрээнд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байхад хүлээн зөвшөөрөөд бараг жил орчим явчхаад одоо сүүлийн 3 сар зөрчигдөж байна гэсэн нь үйл баримтын хувьд байх боломжгүй. 2024 оны 6 сард нэхэмжлэл гаргахдаа дундаж цалин хөлсөө тодорхойлох журмаа ашиглаад, ийм байдлаар нэхэмжилж байна гэсэн. Бүх нэхэмжлэл эхнээсээ шийдэгдээд дуусчихсан. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ******* ******* ХХК-аас ирсэн албан бичгүүдээр илүү цагтай холбоотой тодруулга, дүгнэлтүүд гарсан. Мөн дотооддоо дагаж мөрдөх ажлын цагийн журам, цалин хөлсний журам дээр ажилтнуудын ялангуяа уртын ээлжийн ажилтнууд 168 цаг байна гээд байгаа. Сарын цалин нь 168 цагаар тооцогдоно. Тэрнээс биш 14 хоног гэж хэлээгүй, цалинтай чөлөө авч байгаа ажилтан 168 цаг ажиллаагүй байсан ч 168 цагт ногдох цалингаа авдаг. ******* ******* ХХК-аас илүү өгсөн байна гэж нөхөж авдаггүй. Нэгэнт 1 цагийн цалин хөлсөө авчихсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага өөрөө нотлох ёстой. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Д.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт ны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тэмдэглэл/ шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн дугаартай захирамжийн хуулбар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичгийн хуулбар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ажилтан тайлбар,

Хариуцагч талаас баримтаар гаргасан, Д.*******ийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, ******* ******* ХХК-ийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаартай албан бичгийн хуулбар, Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 дугаартай албан бичгийн хуулбар, Профессор ийн хууль зүйн дүгнэлтийн хуулбар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай магадлалын хуулбар, Монголын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* ******* ХХК-ийн үйлдвэрчний ны даргад хүргүүлсэн албан бичгийн хуулбар,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Д.******* ******* ******* ХХК нарын 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн хуулбар, Д.******* ******* ******* ХХК нарын 2022 оны 03 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн өөрчлөлтийн хуулбар, ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн үйлдвэрчний хооронд байгуулагдсан 2022-2025 оны хуулбар, Д.*******ийн 2022 оны 11, 12, 2023 оны 01 дүгээр сард ажилласан цагийн бүртгэлийн хуулбар, Д.*******ийн 2022 оны 11, 12, 2023 оны 01 дүгээр сард олгосон цалин хөлсний мэдээллийн хуулбар, Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09/256 дугаартай албан бичгийн хуулбар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нэгдсэн санал, дүгнэлт болон Ажлын хэсэг байгуулсан тушаалын хуулбар, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/148 дугаартай албан бичгийн хуулбар, 2023 онд ******* ******* ХХК-д холбогдох өргөдөл гомдлын хүсэлт, нэрсийн жагсаалт, гурван талт ны хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/94 дугаартай албан бичгийн хуулбар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/366 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 344 дугаартай албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар-01 Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын ны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр /Лхагва гараг/-ийн хурзлдааны товч тэмдэглэлийн хуулбар, Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы Нийгмиин бодлогын байнгын ны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр /Лхагва гараг/-ийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Дугаар-02 Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын ны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр /Лхагва гараг/-ийн хуралдааны товч тэмдэглэлийн хуулбар, Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын ны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр /Лхагва гараг/ ийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар-15 Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын ны 6 дугаар сарын 23-ны өдрийн /Лхагва гараг/-ийн хуралдааны товч тэмдэглэлийн хуулбар, Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын ны 6 дугаар сарын 23-нь! өдриин /Лхагва гараг/-ийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 06 пугаар сарын 17-ны одрийн Дугаар-22 Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 17-ны өдрийн /Пүрэв гараг/-ийн нэгдсэн хуралдааны товч тэмдэглэлийн хуулбар, Монгол Улсын Их Хурлын 2021 оны хэврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 17-ны өдөр /Пүрэв гараг/-ийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар-24 Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 24-ний өдөр /Пүрэв гараr/-ийн нэгдсэн хуралдааны товч тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Дугаар-30 Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы 7 дугаар сарын 02-ний өдөр/Баасан гараг/-ийн нэгдсэн хуралдааны товч тэмдэглэлийн хуулбар, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн наируулгын төслийн үзэл баримтлалын хуулбар, ын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гомдол буцаах тухай ирүүлсэн хариуны хуулбар, ын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдлын хуулбар, ******* Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дүгээр Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, ******* Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69/21 дүгээр Журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, Цалин хөлсний журмын хуулбар, ******* Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 дүгээр Журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, Ажлын цагийн тухай журмын хуулбар, ******* Толгой ХХК болон ******* Толгой ХХК-ийн , ******* хооронд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 2025-2027 оны хуулбар, ******* Толгой ХХК-ийн , ******* ноос ******* Толгой ХХК-д ирүүлсэн хамтын төслийн хуулбар, ******* Толгой ХХК болон ******* Толгой ХХК-ийн , ******* хооронд 2024 оны 11 сарын 12-ны өдрийн хамтын хэлэлцээний хурлын тэмдэглэлийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 20,767,824/хорин сая долоон зуун жаран долоон мянга найман зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийг нөхөн амруулсан тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагчид Оператор ажлын байранд ажилладаг болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн хуулбар, Хөдөлмөрийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өөрчлөлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 11 дүгээр сард 56/тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан гэх хөлсөд 8,127,924/найман сая нэг зуун хорин долоон мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөг, 2022 оны 12 дугаар сард 20/хорь/ цаг илүү цаг ажилласан гэх хөлсөд 4,139,520/дөрвөн сая нэг зуун гучин есөн мянга таван зуун хорь/ төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 56/тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан гэх хөлсөд 8,0,380/найман сая таван зуун мянга гурван зуун ная/ төгрөг, илүү цагийн хөлсөд бүгд 20,767,824/хорин сая долоон зуун жаран долоон мянга найман зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Талууд хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг нэмж тусгаж болно:, мөн хуулийн 49.2.1-т ажил, амралтын цаг; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.2.1 дэх заалтад зааснаар зохигчид ажил, амралтын цагийг Хөдөлмөрийн гэрээнд 14 хоног ажиллаад 14 хоног амрах гэж харилцан тохиролцсон болох нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн өөрчлөлтөөр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна., 84.4-т ... Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна., мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Ажилтныг ... уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно., 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно., 92.4-т Уртын ээлжээр ажиллах нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 92 дугаар зүйлийн 92.1, 92.3, 92.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь уул уурхай, олборлох салбарын ажил олгогчийн хувьд нэхэмжлэгчтэй уртын ээлжээр өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй буюу 12/арван хоёр/ цаг, нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14/арван дөрөв/ хоног, амрах хугацаа 14/арван дөрөв/ хоног байхаар харилцан тохиролцсон болох нь Хөдөлмөрийн болон Гэрээний хавсралт №1 Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Хөдөлмөрийн өөрчлөлтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 11 дүгээр сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 12 дугаар сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 01 дүгээр сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т ... ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно., мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан г нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг ... нэмэгдүүлж олгоно. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган нэхэмжлэгч нь долоо хоногт 40 цагаас илүү буюу 14/арван дөрөв/ хоногт нийт 168/12х14=168/ /нэг зуун жаран найм/ цаг, 56/168-112=56/ /тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан болох нь Цалин хөлс бодогдсон 11 дүгээр сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 12 дугаар сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 01 дүгээр сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагаар ажилласан г нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэмэгдүүлж олгох тухай заасан.

 

Хуулийн дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь 4/дөрөв/ цагаас илүүгүй байхаар заажээ.

 

Өөрөөр хэлбэл, илүү цагийн дээд хэмжээг 4/дөрөв/ цагаас хэтрэхгүй байхаар тогтоосон гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллах нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14/арван дөрөв/ хоног, амрах хугацаа 14/арван дөрөв/ хоног байна гэсэн байх боловч уртын ээлжээр ажиллах ажлын өдрийн үргэлжлэл 12/арван хоёр/ цагаас илүүгүй байхаар заасан байх тул амрах 14/арван дөрөв/ хоногийг нөхөн амруулсан гэж үзэхгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид илүү цагийг тооцож олгох үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 11 дүгээр сард 56/тавин зургаа/ цаг илүү цаг, 2022 оны 12 дугаар сард 20/хорь/ цаг илүү цаг, 2023 оны 01 дүгээр сард 56/тавин зургаа/ цаг илүү цаг ажилласан болох нь Цалин хөлс бодогдсон 11 дүгээр сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 12 дугаар сарын Цагийн хүснэгтийн хуулбар, Цалин хөлс бодогдсон 01 дүгээр сарын Цагийн хүснэгтийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын Цагийн бүртгэлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын Цагийн бүртгэлийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын Цагийн бүртгэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д Уртын ээлжээр ажиллах ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно. гэж заасан.

 

Хөдөлмөрийн гэрээ болон гэрээ/2022-2025/-д зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1,5/нэг аравны тав/ олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдэл, шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1,2/нэг аравны хоёр/ дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2/хоёр/ дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13/арван гурав/ хувиар, хоол унааны нэмэгдэл 0,000/таван зуун мянга/ төгрөг байхаар тохирсон байх тул илүү цагийн хөлсийг 1,5/нэг аравны/ дахин нэмэгдүүлж олгохоос 1/нэг/-ийг олгосон гэж үзэж илүү цагийн хөлсийг 0,5/тэг аравны тав/-ыг олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн 2022 он, 2023 оны цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу тооцолох нь үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 12,118,128/8,290,802+32,099,676+5,649,1=46,039,628, 46,039,628:3=15,346,542, 15,346,542:21=730,787, 730,787:8=91,348, 91,348х0.5%=456, 91,348+456=91,804, 56x91,804=5,141,024, 20х91,804=1,836,080, 56x91,804=5,141,024, 5,141,024+1,836,080+5,141,024=12,118,128/ /арван хоёр сая нэг зуун арван найман мянга нэг зуун хорин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 8,649,696/20,767,824-12,118,128=8,649,696/ /найман сая зургаан зуун дөчин есөн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс буюу 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан байх ба хариуцагчийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гомдлыг буцаасан болох нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Гомдлын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Гомдлыг буцаах тухай хариуны хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажлын 10/арав/ хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт  хандсан болох нь 2023 оны № 01 Ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт ны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10/арав/ хоногт буюу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт ны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Мэдээлэл лавлагааны мэргэжилтний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хугацаанд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас илүү цагийн хөлс шаардсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэснийг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 12,118,128/арван хоёр сая нэг зуун арван найман мянга нэг зуун хорин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгон, үлдсэн 8,649,696/найман сая зургаан зуун дөчин есөн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,944 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Тогтоонтөмөрт олгон, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 208,840 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 12,118,128/арван хоёр сая нэг зуун арван найман мянга нэг зуун хорин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгон, үлдсэн 8,649,696/найман сая зургаан зуун дөчин есөн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,944 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Тогтоонтөмөрт олгон, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 208,840 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ХИШИГБАТ