| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00020/И |
| Дугаар | 141/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 141/ШШ2025/00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Т аймгийн Х сумын Х багт оршин суух хаягтай Х овогт M.вийн нэхэмжлэлтэй мал тоолуулж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч M.внь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие Х аймгийн Х суманд амьдардаг. Миний жинхэнэ нэрийг В гэдэг бөгөөд иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд M.в нэрээр байдаг. Харин манай нутгийнхан намайг В гэж миний бүтэн нэрээр дуудахаас илүү Ваа гэж дууддаг. Энэ нэрээр маань ихэнх хүмүүс намайг мэддэг бөгөөд үүнээс болж миний 1995, 1996, 1998 онуудын малын А данс, мал тооллогын бүртгэлд нэрийг маань М.Ваагэж буруу бичсэн байна. Харин бусад онуудын малын А данс болон мал тооллогын бүртгэлд M.вгэж миний нэрийг зөв бичсэн байна. Мөн 1995 оны мал тооллогын бүртгэл, малын А дансанд би адуу 5, үхэр 6, хонь 45, нийт 56 толгой мал тоолуулсан байхад Д.Вгэдэг хүний тоолуулсан малын тоог зөрүүлэн бичиж, нийт 72 толгой мал тоолуулсан гэж архивын лавлагаанд 1995 онд тоолуулсан малын тоог буруу бичиж гаргасан байна. Малын А данс, мал тооллогын бүртгэлд миний нэрийг зөрүүтэй бичсэн тул M.внамайг Х аймгийн Х сумын Н багт М.Ваанэрээр 1995 онд адуу 5, үхэр 6, хонь 45, нийт 56 толгой мал, 1996 онд адуу 6, үхэр 7, хонь 35 нийт 48 толгой мал, 1998 онд адуу 8, үхэр 14, хонь 50, ямаа 6 нийт 78 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гшүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутад Х аймгийн Х сумын Засаг даргын тамгын газарт албан ажилтай тул М.Вийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гнь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
1. Нэхэмжлэгч М.Вийг нутгийн иргэд “В аа” гэж нэрээр нэрлэж, дууддаг болох нь гэрч С.Сын “...Би М.Втой 1978 оноос 1986 он хүртэл нэг сургуульд нэг ангид сурдаг байсан. М.Вийг багаас нь Ваа гэж дууддаг байсан. M.вцэрэгт яваагүй. Намайг цэргээс ирэхэд M.в1991 он хүртэл Дарханы үйлдвэрт ажил хийж, Орос улс руу сургуульд сурсан гэж хэлсэн. 1991 оноос хойш ажилгүй болоод эцэг эхтэйгээ Т аймгийн Х сумын Х багт мал маллаж эхэлсэн. M.вӨ багт аав, ээж, дүү нарын хамт мал малладаг байсан. M.внь 1994 онд гэр бүл болсон. M.внь эцэг, эхтэйгээ мал маллаж байсан. Харин эхнэр нь сумын төв дээр ажил хийж байсан. M.внь ирж очин байдаг байсан. Зун нь гэр бүлээрээ хөдөө гарч мал малладаг байсан. Миний мэдэхийн M.внь Т аймгийн Х сумын Х багт 1991 оноос 2000 он хүртэл мал маллаж байсныг сайн мэднэ. Тэднийх Дөрөлж гэх газарт өвөлждөг, манайх Далан багат гэх өвөлжөөнд өвөлждөг байсан. Ойрхон учраас М.Вийг мал маллаж байсныг сайн мэднэ. Тухайн үед Ө багийн даргаар Т ажиллаж байсан. М.Вийг зундаа зайдуухан байдаг байсан. Бид багаасаа нэг сургуульд сурч, нэг газар мал маллаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч П.Мын “...Би М.Втой 1978 оноос 1988 он хүртэл нэг сургуульд нэг ангид сурдаг байсан. М.Вийг Ваа гэж дууддаг байсан. 10 жилийн сургуулиа төгсөөд цэргийн алба хаагаагүй гэдгийг нь мэдэж байна. Сүүлд сонсоход сургуульд ТМС-д суралцсан гэж хэлсэн. Намайг цэргээс ирэхэд M.вДархан аймагт Сот-3 гэж төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан. Дараа нь Орос улсад сургуульд суралцаж байгаад 1991 оноос Тэлмэн сумын Ө багт мал малласан. Хэдэн он хүртэл мал маллаж байсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан улиралдаа нэг таарч уулзахад тээвэрт явдаг, мал тоолуулдаг, мал маллаж байгаа гэж ярьдаг. Эхнэрийг нь Д гэж хүн байдаг. Тэлмэн сумандаа багш ажилтай хүн байдаг...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
2. Х аймгийн Х сумын Ө багт М.Воос өөр М.Ваанэртэй хүн амьдардаггүй байсан, мөн M.внь 1995 оноос 1999 онд тус багт амьдарч байсан болох нь Х аймгийн Х сумын засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/62 дугаартай: “... Тус сумын Ө багийн иргэн Мийн овогтой В нь 1970 онд төрсөн ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1995-1999 онд Ө багт бүртгэлтэй нэг хүн байсан. Мал тооллогын А дансыг Завхан аймгийн Төрийн архивт шилжүүлсэн ба М.Ваагэсэн бүртгэлтэй иргэн байхгүй болно...” гэсэн албан тоотоор тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч M.внь 1995 оноос 1999 онд Х аймгийн Х суманд амьдарч байсан болох нь Х аймгийн Х сумын засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/62 дугаартай: “... Тус сумын Ө багийн иргэн Мийн овогтой В нь 1970 онд төрсөн ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1995-1999 онд Ө багт бүртгэлтэй нэг хүн байсан. Мал тооллогын А дансыг Завхан аймгийн Төрийн архивт шилжүүлсэн ба М.Ваагэсэн бүртгэлтэй иргэн байхгүй болно...” гэсэн албан тоот,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Вийн Н, РД:..., эмэгтэй, 1995 оны 01 дүгээр сарын 08-нд Х аймгийн Х суманд төрсөн, эх Ц.Д, эцэг М.В, байнга оршин суух хаяг Х аймгийн Х сум...” гэсэн төрсний бүртгэлийн ХААТР-11 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Вийн Т, РД:..., эрэгтэй, 1996 оны 11 дүгээр сарын 20-нд Х аймгийн Х суманд төрсөн, эх Ц.Д, эцэг М.В, байнга оршин суух хаяг Х аймгийн Х сум...” гэсэн төрсний бүртгэлийн ХААТР-11 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Нөхөр M.в, эхнэр Ц.Д, 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн, байнга оршин суух хаяг Х аймгийн Х сум...” гэсэн гэрлэснийг бүртгэх ХААТР-15 маягтын хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
4. Иймд нэхэмжлэгч M.внь Х аймгийн Х сумын Н багт М.В аа нэрээр 1995 онд адуу 5, үхэр 6, хонь 45, нийт 56 толгой мал, 1996 онд адуу 6, үхэр 7, хонь 35 нийт 48 толгой мал, 1998 онд адуу 8, үхэр 14, хонь 50, ямаа 6 нийт 78 толгой мал тоолуулж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/3268 дугаартай “...Тэлмэн сумын Ө багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан М.В аа1995-1996, 1998 нэрээр, M.в1997, 1999-2001 нэрээр оны малын тооллогын бүртгэл. 1995 онд адуу 5, үхэр 6, хонь 45, нийт 56 толгой мал, 1996 онд адуу 6, үхэр 7, хонь 35 нийт 48 толгой мал, ...1998 онд адуу 8, үхэр 14, хонь 50, ямаа 6 нийт 78 толгой...” гэсэн лавлагаа болон малын А дансны хуулбараар тус тус тогтоогдож байна.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч М.Вийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт M.вийг Х аймгийн Х сумын Н багт М.Ваанэрээр 1995 онд адуу 5, үхэр 6, хонь 45 нийт 56 толгой мал, 1996 онд адуу 6, үхэр 7, хонь 35 нийт 48 толгой мал, 1998 онд адуу 8, үхэр 14, хонь 50, ямаа 6 нийт 78 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Вийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ