Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2025/00048

 

 

                                            Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай           

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ............. байрлах “МББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ тоотод оршин суугч Д.М холбогдуулан 1,003,403 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М.ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Д.М нь "МББСБ”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1……………. тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж мессеж зээл авч төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.М нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. МББСБ-ын зүгээс зээлийг төлж барагдуулах анхааруулах хуудас, шүүхэд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн ба төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа тохирсон боловч төлбөр төлөөгүй байна. 2025 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар Д.Мгийн зээлийн гэрээний үүрэг нийт 1,003,403 төгрөг байгаа ба үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, 2022.02.17-ны өдрөөс 2025.01.21-ний өдрийг хүртэл 1042 хоногийн зээлийн хүү 421,347 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,056 төгрөг байна. Д.М нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “МББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,003,403 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно....” гэжээ.

Хариуцагч Д.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие “МББСБ” ХХК-иас цахим зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөг зээл авсан боловч буцааж төлөх боломжгүйгээс болж хугацаа хэтрүүлж нийт зээл 1,003,403 төлөх болсныг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 2025 оны 04 дүгээр сард 501,701 төгрөг, 05 дугаар сард 501,701 төгрөгийг тус тус хувааж төлөх хүсэлтэй байна...” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.С……. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...МББСБ” ХХК  нь хариуцагч Д.Мгаас зээлийн гэрээний үүрэг болох 1,003,403 төгрөгийг шаардан нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,003,403 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэсэгчлэн төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “МББСБ” ХХК-ний хариуцагч Д.Мд холбогдуулан гаргасан 1,003,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие “МББСБ” ХХК-иас цахим зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөг зээл авсан боловч буцааж төлөх боломжгүйгээс болж хугацаа хэтрүүлж нийт зээл 1,003,403 төлөх болсныг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 2025 оны 04 дүгээр сард 501,701 төгрөг, 05 дугаар сард 501,701 төгрөгийг тус тус хувааж төлөх хүсэлтэй байна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.С “...МББСБ” ХХК  нь хариуцагч Д.Мгаас зээлийн гэрээний үүрэг болох 1,003,403 төгрөгийг шаардан нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,003,403 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэсэгчлэн төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч байгууллага нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байх тул тэрээр нэхэмжлэлийн шаардлагын талаар талуудтай тохиролцох эрхтэй байна. 

Иймд талуудын тус тусдаа гаргаж ирүүлсэн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг төлөх хугацааны талаар тохиролцсон байх тул талуудыг эвлэрэн хэлэлцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт “...зохигч эвлэрэх эрхтэй...” гэж заасны дагуу талууд нэхэмжлэлийн шаардлага болон төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж тохиролцож тайлбарыг тус тус ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,632 төгрөгийн тал хувь болох 14,316 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангийн данснаас 14,316 төгрөг, хариуцагч Д.Мгаас 14,316 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “МББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МББСБ” ХХК-ийн хариуцагч Д.Мд холбогдуулан гаргасан 1,003,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Хариуцагч Д.М зээлийн гэрээний үүрэг 1,003,403 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сард 501,701 төгрөг, 05 дугаар сард 501,701 төгрөг тус тус 2 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 28,632 төгрөгийн тал хувь болох 14,316 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангийн данснаас 14,316 төгрөг, хариуцагч Д.Мгаас 14,316 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “МББСБ” ХХК-д олгосугай. 

4. Энэхүү захирамжийг хариуцагч Д.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ