| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0050/э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т-тхолбогдох эрүүгийн 17100 0000 0096 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч О.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч О.Т нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Бүк 54-12 тоОод оршин суух хохирогч Э.О-ээс 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “5000 төгрөг зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 561.500 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нОлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Т нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1. Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хятад улсын Эрээн хОоос Монголд ирсэн. Би 2017 оны 08 дугаар сарын 10-ны орой 22:00 цагийн үед найз О байрных нь урд талд уулзсан. Би О “5000-10000 төгрөг байна уу” гэхэд “бэлэн мөнгө байхгүй байна, карт аваад яв” гэсэн. Би картыг нь авч яваад тухайн өдөртөө О өгч амжаагүй Тэрэлж явсан. Тэрэлжид амраад өглөө нь хО руу явах гэтэл машины кроп эвдрээд буцаж явж чадаагүй. Тэгээд О мөнгө асуухад “О мөнгө байхгүй шүү” гэхээр нь за за гэсэн. Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр найзуудаасаа мөнгө зээлж Улаанбаатар хОод ирээд Өгөөмөр зах орж кроп аваад буцаад Тэрэлж орж машинаа засчихаад орой нь эргээд хО руу орж ирсэн.
Тэгээд О надаас картаа нэхэхээр нь “одоо аваачиж өглөө” гээд өгөх гээд явж байтал надаас манай найзууд мөнгөө нэхэхээр нь АТМ ороод О картны үлдэгдлийг шалгахад 540.000 гаруй төгрөг байсан. Би 300.000 төгрөгийг нь аваад мөнгө авсан гэдгээ О хэлсэн. О нь “за за хурдан өгөхийг хичээгээрэй” гэж байсан. Мөнгө авах тухай бүрдээ О хэлж байсан. Түүнээс хойш мөнгийг нь бага багаар авсаар байгаад картан дахь мөнгийг нь дуусгасан. О “карт хэрэг болоод байна” гэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өөрт нь өгсөн. Намайг картных нь үлдэгдэлийг үзэхэд 550.000 төгрөг байсан. Тухайн өдөр О эм авсан гэж байсан. Би картнаас 550.000 төгрөгийг авч хэрэглэсэн. Би 5000 юм уу 10.000 төгрөг зээлээч гэхэд О “надад бэлэн мөнгө байхгүй байна” гээд картаа өгсөн.
О надад байрны үүдэнд картаа өгсөн. Ойрхон АТМ байхгүй байсан. 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10.000 төгрөг авсан. Хохирогч О картыг 2017 оны 08 дугаар сарын 11-ний орой авч 2017 оны 08 дугаар сарын 17-ны үед картыг нь буцааж өгсөн. Хохирогч О намайг 2017 оны 08 дугаар сарын 11-ний орой карт буцаагаад өгөөрэй гэж хэлсэн. Хохирогч О надад картнаас мөнгө ав гэж захиран зарцуулах эрх өгөөгүй. Хохирогч О 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр картныхаа кодыг хэлсэн. О бид хоёр нэг байрны найзууд байсан. Хохирогч О картнаас мөнгө авсныхаа дараа мөнгө авсан шүү гэж хэлдэг. Намайг хохирогч О нь авсан мөнгөө 2017 оны 08 дугаар сарын 23, 24-ний үед өгөөрэй гэж байсан. Өргөө 1 АТМ, Гандангийн автобусны буудлын хажуу талын АТМ, Сэлэнгийн АТМ-ээс тус тус авсан. Би хохирогч О 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр картыг нь буцааж өгсөн. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би хохирогч О 530.000 төгрөг, ээжид нь 20.000 төгрөг өгсөн. 566.500 төгрөгийн гүйлгээ хийж, 5000 төгрөгийг хохирогч О зөвшөөрсөн учраас хасч 561.500 төгрөг болсон. Би 550.000 төгрөг авснаас 510.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 20.000 төгрөгийг данснаасаа өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөнгө хэрэг болоод байна гэхээр нь 20.000 төгрөг өгч өргүй болсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу. Би О 5000 төгрөг зээлээч гэж картыг нь авчихаад тухайн үед боломж байхгүй байсан болохоор илүү мөнгө авсан. Хохирогч О хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710000000096 дугаартай хэргээс:
1. Хохирогч Э.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байтал миний найз Т 99099161 дугаарын утаснаас над руу залгаад гэрийнхээ гадаа гараад ир гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад уулзтал Т нь найз Тэмүүлэн болон танихгүй нэг ахтай хамт ирчихсэн намайг 5000 төгрөг зээлүүлчих гэж хэлэхээр нь би “надад бэлэн мөнгө байхгүй картанд байгаа, би чамд аваад өгөх үү” гэж хэлтэл Т “би өөрөө чиний картыг авч яваад илүү мөнгө авалгүй 5000 төгрөг аваад, орой буцаж ирээд өгчихье” гэж хэлэхээр нь би тухайн үед эмчилгээ хийлгээд гэрээс гарч болохгүй байсан болохоор картаа итгээд өгөөд явуулчихсан юм. Тэгтэл Т над дээр ирэхгүй байхаар нь маргааш нь залгаад “би эмнэлэг явах гэтэл карт хэрэгтэй байна” гэж хэлтэл би “Тэрэлжид байна, одоо гараад очлоо” гэж хэлээд ирээгүй. Тэрнээс хойш утсаа авахгүй зугтаад байхаар нь банкин дээр очоод хуулга автал миний дансанд байсан 550.000 төгрөгийг авчихсан байсан юм. Тэгээд Т лүү залгаад мөнгөө нэхэхэд “мөнгө байхгүй байна мөнгө ирэхээр аваад очно” гэж хэлээд одоог болтол ирэхгүй байгаа юм.
Би Ттэй найз нөхдийн холбоОой, 2017 оны зунаас найзалсан юм. Т миний данснаас мөнгө авахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Би дараа нь данснаас мөнгө авсныг нь мэдсэн юм. Т Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 52-65 тоОод ээж, дүү нартайгаа амьдардаг, гэхдээ манай байранд ганцаараа байр түрээслэж амьдардаг. Одоо хаана байгааг нь мэдэхгүй, ажил хийдэггүй хувиараа ажил хийдэг гэж надад хэлж байсан. Т өөрөө утасгүй хамт байгаа найз нь 88534999, 99099161, 99656098 гэсэн дугаартай байгаа. Би өөрийнхөө мөнгийг авмаар байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11х/,
Мөн хохирогчийн: “Миний 5131112585 дугаартай Хаан банкны данснаас О.Т нь 561.500 төгрөг авсан байсан. Эхлээд 2017 оны 08 сарын 12-ны өдөр Т надаас 5000 төгрөг зээлээч гэж гуйхаар нь би түүнд өөрийн Хаан виза картыг өгч явуулсан юм. Тэгсэн тухайн өдрөө миний данснаас 10.000 төгрөг уншуулж, маргааш нь буюу 2017 оны 08 сарын 13-ны өдөр 160.000 төгрөг, 10.000 төгрөг, 1.000 төгрөг, 90.000 төгрөг, 10.000 төгрөг уншуулж, 2017 оны 08 сарын 14-ний өдөр 30.000 төгрөг, 15.000 төгрөг, 210.500 төгрөг, 25.000 төгрөг, 5.000 төгрөг тус тус уншуулж авсан байсан. Би 2017 оны 08 сарын 14-ний өдөр орой Хан-Уул дүүргийн 2-р хороо, Мишээл экспо төв дээр байдаг Хаан банк дээр очоод данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд 8.800 төгрөг үлдсэн байсан.
Ингээд Т миний Хаан банкны 51131112585 данс руу 2017 оны 08 сарын 26-нд 310.000 төгрөг, 08 сарын 28-ны өдөр 200.000 төгрөг шилуүүлсэн байсан. Үлдсэн 40.000 төгрөгийг ээж Энхмаагийн данс руу хийсэн байсан. Одоо надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-67х/,
2. Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би Тийг 2017 оны 06 сараас эхэлж таньдаг болсон юм. Т манай байранд ганцаараа байр түрээсэлж амьдардаг бөгөөд гадаа тоглоомын талбай дээр сагс тоглож байгаад танилцсан юм. 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байх би найз Э.О байрны гадаа уулзчихаад буцаад гэртээ орсон юм. Тэгээд орой нь би Э.О дахиад байрны гадаа уулзахад “Т миний Хаан банкны картыг авч яваад одоог болтол авчирч өгөхгүй байна” гэж хэлэхэд нь мэдсэн. Тэгээд “яагаад картаа өгсөн талаар асуутал 5000 төгрөг зээлчих гэхээр нь картаа өгөөд явуулчихсан чинь буцаагаад авчирч өгдөггүй, гар утас руу нь залгахаар холбогдохгүй байна” гэж хэлээд Тийн найз нар луу утсаар яриад асуугаад байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа Тийг ирэхгүй байхаар нь Э.О бид хоёр Хаан банкин дээр очоод картны хуулга автал дансанд нь байсан 550.000 төгрөгийг нь Т бага багаар аваад дуусгачихсан байхаар нь хамт Цагдаа дээр ирж өргөдөл өгсөн юм.
Би Тийг хаана юу хийдэг талаар мэдэхгүй. Мөн одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Би Тийг сайн мэдэхгүй болохоор байнга холбоОой байдаггүй юм. Т, Оюулдэлгэр хоёр зүгээр найз нөхдийн холбоОой бөгөөд Э.О надаас сүүлд мөн адил байрны гадаа сагс тоглож байгаад танилцсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,
3. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Т бид хоёр нэг байрны хүүхдүүд болохоор багаасаа бие биенээ мэддэг найзууд байгаа юм. Манай найз охин Сэлэнгэ аймаг орж сургуулийн хүүхдүүдтэйгээ уулзана гэж хэлэхээр нь би хамт явсан бөгөөд бид хоёртой Т хамт явсан юм. Би Сэлэнгэ явсан өдрөө санахгүй байна ирээд 4-5 хонож байна. Тэгээд бид нар Сэлэнгэ аймагт очоод буцах гэтэл бензиний мөнгө дутахаар нь Төөс 100.000 төгрөг зээлж ирсэн юм. Тэгээд ирсний дараа мөнгөө өгч чадаагүй байж байтал Т нь “О картнаас мөнгийг нь авчихсан чинь мөнгөө нэхээд байна” гэж хэлэхэд нь би мэдсэн юм. Т О картнаас хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй надад хэлэхдээ “500.000 төгрөг байсан” гэж хэлж байсан. Мөн Т “О картнаас мөнгө авч машиныхаа кропыг засуулсан” гэж хэлж байсан бөгөөд О юу гэж хэлж авсан болон хэзээ авсан талаар нь мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,
4. Хохирогч Э.О Хаан банк дахь ...тоО дансны дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 62-63х/,
5. Шүүгдэгч О.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа ялыг би ойлгож мэдлээ. Асуух зүйл байхгүй. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би сар, өдрийг нь сайн санахгүй байна, надад хэрэглээний мөнгө хэрэг болоод найз О асуух гээд байрных нь үүдэнд уулзаад 10.000 төгрөг зээлчих гэтэл О “надад бэлэн мөнгө байхгүй байна” гэж хэлээд өөрийнхөө картыг өгөөд нууц кодоо хэлээд өгсөн юм. Тэгээд О картыг нь буцааж өгч амжаагүй явж байгаад найзуудтайгаа хамт Тэрэлж ороод амарч байтал машин эвдэрхээр нь маргааш нь Улаанбаатар хОод орж ирээд машины кроп Өгөөмөр захаас худалдаж авсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор найзуудаасаа мөнгө зээлж авсан бөгөөд дараа нь машинаа засчихаад Улаанбаатар хотод ирсний дараа мөнгө зээлсэн хүмүүс надаас мөнгөө нэхээд байхаар нь О картыг нь үзтэл 540.000 төгрөг байхаар нь тэр өдөртөө 350.000 төгрөг аваад, дараа нь 100.000 төгрөг аваад, тэрний маргааш нь үлдсэн мөнгийг нь авсан юм.
Үлдсэн мөнгийг авахдаа би машины кропоо янзалчихаад байж байтал найз Тэмүүлэнтэй тааралдаад Сэлэнгэ явлаа гэж хэлэхээр нь би гуйгаад хамт явсан бөгөөд Сэлэнгэд нэг хоночихоод буцах гэтэл Тэмүүлэнгийн машины бензин дуусчихаар нь О картнаас дахин 100.000 төгрөг авч өгсөн юм. Би О картнаас нийт 550.000 төгрөг авсан.
Үүнээс О 530.000 төгрөг өгчихсөн байгаа. Би О сүүлд 510.000 төгрөг бэлнээр өгөөд намайг Сэлэнгэ аймагт байхад О өөрийнхөө картнаас 20.000 төгрөг шилжүүл гэхээр нь тэрийг нь шилжүүлсэн юм. Би О картнаас мөнгө авч байхдаа хэлж зөвшөөрөл аваагүй бөгөөд мөнгө авсны дараа нь хэлсэн юм. Намайг О картнаас мөнгө авч байгааг надтай хамт байсан хүмүүс мэдээгүй бөгөөд би ганцаараа аваад хэргэлсэн юм. Миний машин эвдэрээд хүнээс мөнгө зээлчихсэн байсан болохоор данснаас нь аваад хүмүүст өгчихсөн бөгөөд үлдсэн мөнгийг нь хэрэгцээ гарахаар нь хэргэлчихсэн юм. Би мөнгө авсны дараа нь О хэлээд мөнгө ирэхээр өгнө гэж хэлж байсан юм. О яагаад надад картаа өгсөн талаар мэдэхгүй мөнгө зээлчих гэж хэлсэн чинь өөрийнхөө картыг өгөөд кодоо хэлсэн юм. Би Сэлэнгээс ирээд О картыг нь өгтөл О өөр хүмүүсээр намайг зодуулсан. Тухайн үед миний шүд сэтэрсэн бөгөөд би энэ талаараа шалгуулахгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай ээж 550.000 төгрөгийн цалинтай, манай өрхийн орлого 550.000 төгрөг байгаа. Би сургуулиасаа гарсан. Энэ хэрэгт холбогдож гадагшаа явж болохгүй гэсэн. Сургуулиасаа хувийн шалтгаанаар гээд чөлөө хүссэн боловч чөлөө өгөөгүй. Цаашид суралцах хүсэлттэй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 23х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нОлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч Э.О, гэрч Э.А, Б.Т нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолвол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудыг шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн, шүүгдэгч О.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Яллагдагч О.Т нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Бүк 54-12 тоОод оршин суух хохирогч Э.О-ээс 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 5000 төгрөг зээлээч гэхэд нь хохирогч Э.О нь “өөрт бэлэн мөнгө байхгүй, дансанд байгаа” гээд түүнд банкны картаа өгч, картыг ашиглах нууц үгийг хэлж өгсөн байхад зөвшөөрөгдсөн 5000 төгрөгөөс илүү мөнгө буюу Э.О Хаан банк дахь харилцах данснаас нийт 561.500 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө ашигласан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Э.О, гэрч Э.А, Б.Т нарын мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч О.Т-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Энэ хэргийн хохирогч Э.О нь найз нөхдийн харилцаатай гэх шүүгдэгч О.Т-ийг өөрт нь мөнгө зээлээч гэхэд бэлэн мөнгө байхгүй, дансанд байгаа шалтгаанаар өөрийн төлбөрийн хэрэгсэл болох картыг ашиглан автомат теллер машин буюу АТМ-ээр хийх гүйлгээний хэмжээг зээл хүссэн 5.000 төгрөгийн хэмжээнд захиран зарцуулах эрх олгож, улмаар харилцагчийн хувийн таних дугаар буюу пин кодоо /түлхүүр үг/ хэлж өгснийг шүүгдэгч нь ашиглан өөрт нь захиран зарцуулах эрх олгосноос илүү хэмжээгээр буюу 561.500 төгрөгийн гүйлгээг хэд хэдэн удаагийн үйлдлээр хийж бэлэн мөнгийг авсан гэмт үйлдэл нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч О.Т-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Т нь бусын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо мөрдөн байцаалтын явцад /хэргийн 19х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлснийг тэмдэглэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Э.О 561.500 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч О.Т-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж арилгасан болох нь мөрдөн байцаалтын шатанд:
- хохирогч Э.О: “...Т миний 5131112585 гэх Хаан банкны данс руу 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 310.000 төгрөг, 08 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Үлдсэн 40.000 төгрөгийг ээж Э-ийн данс руу явуулсан байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66х/,
- хэргийн материал танилцуулсан баримт дахь тэмдэглэл /хэргийн 68х, 69х/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдсон тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих хохирол төлбөргүй гэж үзнэ.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч О.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Э.О эд хөрөнгө болох 561.500 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэм буруутай болох нь тогтоогдсон учир гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч О.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 23х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч О.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан шүүгдэгч О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт О.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөн хохирогч Э.О нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэхгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О.Т-ийг Залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт О.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.О нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурормөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд ялтан О.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД