Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/28

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2322000060079 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч нарын хамтаар Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар баг ийн тоотод оршин суух, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй Регистрийн дугаар: .

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байранд зүс таних тай үл ялих зүйлээс маргалдаж түүнийг тэвэрч аван газарт нуруугаар нь шидсэний улмаас эрүүл мэндэд нь “сээрний 11 дүгээр нугалмын хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 300 /Гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч *******д урьд авсан "Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг анхааруулж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: ... ******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 300 /гурван зуун/ цагийн хугацаатай Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэгдсэн. Шүүгдэгч *******г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. ******* нь ам бүл эхнэр, эгч дүү нарын хамт амьдардаг. Анхан шатны шүүхээс эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хөдөлмөрийн насны Нийтэд тустай ажил хийх чадвартай гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. *******гийн хэрхэн ажил хөдөлмөр эрхэлж, орлого олж ам бүлээ тэжээдэг болох нь дансны хуулга авагдсан мөн шүүхийн шийдвэрт өр төлбөртэй байсан түүнийгээ хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олж төлөлт хийж дуусгасан байгаа. ******* нь ямар төрлийн ажлыг олж хөдөлмөр эрхэлдэг сард дунджаар 800000-1000000 төгрөгийн орлого олдог.

Иймд *******гийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор 300 /гурван зуун/ цагийн Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй байсан. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байсан учраас анхан шатны шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Дансны хуулгаар орлогууд орж ирсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа орлого орж ирж байгаа нөхцөл байдал нь шинээр ажилд орж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед энэ хүн тодорхой орлогогүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, анхан шатны шүүхээс оногдуулсан ял эрүүгийн хуулийн зорилтод нийцсэн гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байранд зүс таних тай үл ялих зүйлээс маргалдаж түүнийг тэвэрч аван газарт нуруугаар нь шидсэний улмаас эрүүл мэндэд нь “сээрний 11 дүгээр нугалмын хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч гийн “Манай гэр ******* сумын 7 дугаар баг байр гэх газар байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед гэртээ эхнэр , ын нагац эгч нөхөр нь бид хэд манай гэрт байж байгаад эхнэр дэлгүүрээс “Бонд” гэх нэртэй тамхи аваад ирсэн байхаар нь би “Ийм тамхи татахгүй өөр тамхи авчрахгүй яасан юм” гэсэн чинь намайг “Ямар ч тамхи татсан яадаг юм" гээд өөдөөс хажуудаа байсан панер аваад шидэхээр нь нөгөөдхийг нь зөрүүлээд шидсэн чинь оноогүй юм. Тэгсэн чинь эхнэр болох гаа өмөөрөөд намайг гэрийн зуухны зүүн талаар зогсож байтал намайг барьж аваад тэвэрч өргөөд газар шидсэн. Тэгээд миний нуруу бүсэлхий өвдөөд гэрээс мөлхөж гарсан. Эхнэр түргэн дуудаад удалгүй түргэн ирээд үзээд намайг орон дээр өргөж тавиад эмнэлэг рүү аваад явсан. Би тэр өдрөө аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэлд хэвтсэн. Нөгөөдөр нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-нд аймгийн Нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хот руу ГССҮТ-д хүргэгдэж тэндээ 3 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Нурууны үе гэмтсэн гэж эмч хэлсэн. Авгайгаа өмөөрөөд далимдуулаад намайг санаатай шидэж гэмтээсэн. Ямар нэгэн өс санах юм байхгүй л баймаар юм. Би тухайн үед бага зэрэг архи уусан байсан. уугаагүй байсан. Эм тарианы мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх, /хх-ийн 9-р хуудас/,

Гэрч Г.гийн “...Би аймгийн зүүн урд талын бойн дээр ажилладаг. 2022 оны 11 сарын 19-ний оройн ажлаа тараад 23 цагийн үед манай нөхөр *******, дүү бид 3 колонк ороод дэлгүүрээс нь тамхи аваад гийнх руу очсон юм. Манай дүү гийн эхнэр нь байгаа юм. дэлгүүрээс тамхи авч очоод д өгсөн чинь согтуу байсан болохоор “Би ийм тамхи татахгүй өөр тамхи авчрахгүй яасан юм пизда минь” гэх зэргээр манай дүүг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад “Чи ямар ч тамхи татсан яадаг юм” гээд жижигхэн дөрвөлжин фанер аваад шидсэн чинь г оноогүй хажууд нь ойчсон чинь буцаагаад аваад над руу шидсэн. Тэгсэн чинь манай нөхөр ******* намайг өмөөрөөд дээр очоод орон дээрээс тахимаар нь өргөж аваад газар тавьсан. Тэгээд гэрээс мөлхөж гараад гадаа хэвтээд өгсөн. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг ирсэн. Эмнэлэг үзээд явсны дараа бид 2 гэр рүүгээ явсан...” гэх, /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Д.ын “2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой бойн дээр *******, нарын хамт ажиллаж байгаад гэр рүүгээ харих гээд явж байхад манай нөхөр утсаар залгаад хоёр ширхэг тамхи дэлгүүрээс аваад ирээрэй гэхээр нь замаараа дэлгүүр ороод тамхи аваад гэртээ очтол согтуу байсан. Тэгээд би авсан тамхиа өгтөл өөдөөс “Ийм тамхи татахгүй” гээд өөдөөс шидсэн чинь манай эгч г “Чи ямар ч тамхи татсан яадаг юм” гээд руу хажуудаа байсан фанер шидсэн чинь оноогүй. Тэгсэн чинь нөгөө фанерыг нь руу зөрүүлээд шидсэн Тэгсэн ******* эхнэр гаа өмөөрөөд босож очоод "Эмэгтэй хүн дээрэлхлээ” гээд г орон дээр сууж байхад нь заамдаж байгаад орных нь наад тал руу татаад унагах шиг болсон. Тэгсэн чинь гадагшаа мөлхөөд гарсан. Нуруу өвдөөд байна гээд байхаар нь би эмнэлэг дуудсан. Энгэрээс нь заамдаад татаад унагах шиг болсон сайн хараагүй. ******* эрүүл байсан согтуу байсан. ... нурууны суулт өвчтэй байсан...” гэх /хх-ийн 16-17/ мэдүүлгүүд

Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч гийн: “...гийн биед сээрний 11 дүгээр нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд шинэ гэмтэл байна.” /хх 64-65/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.    

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн *******гийн эзэмшдэг банкны дансны хуулгыг үндэслэн түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан “...300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн банканд эзэмшдэг дансны хуулгыг үндэслэн түүнийг тогтмол орлоготой гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх болсон үндэслэлээ түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин орлогогүй гэж дүгнэсэн нь зөв байх бөгөөд оногдох ял шийтгэл нь  түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна. 

Шүүгдэгчийн тогтмол авдаг цалин, хөлс, орлогогүй байдал нь торгуулийн ял шийтгэл биелэгдэхгүй болох эрсдэлт хүчин зүйл үүсгэж болзошгүй тул давж заалдах шатны шүүх ял шийтгэл гарцаагүй байх зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ.