| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00003/И |
| Дугаар | 306/шш2025/00061 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 306/шш2025/00061
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 306/ШШ2025/00061 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, """"-ийг төлөөлж, Говьсүмбэр салбар
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд """"нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч """, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга """нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч """" ХК-ийн Говьсүмбэр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч """"г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Зээлдэгч """""нар нь ХААН банк ХК-ийн Говьсүмбэр салбараас 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ЗГ2021542349290 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 15,241,504.55 төгрөгийн цалингийн зээл дээр нэмэлт зээл 2,000,000 төгрөгийг нэмж зээлж, нийт 17,241,504.55 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болох зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, зочны өрөөний ком тавилга 1 ширхэг, ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалсан.
Зээлдэгч зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа бөгөөд төрсөн охин Хонгорзул /утас: 85558070/ нь аав, ээж Солонгос улсад ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Банкны зүгээс зээлдэгч нартай холбоо тогтоож чадахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч """"нар нийт 17,241,504.55 төгрөгийн цалингийн зээл авсан ба 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 13,503,281 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,926,984 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,064,830 төгрөг, нийт 39,495,095 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч нар """" банк ХК-иас зээл авах үед оршин сууж байсан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, """" тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ201542349290 тоот Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл, Цалингийн орлоготой иргэдийн зээлийн өргөдлийн маягтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: """" нарын иргэний үнэмлэхийн лавлагааг,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ганзам багийн Засаг даргын 2025.02.14-нийи өдрийн 57 дугаар албан бичгийг тус тус шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч """банк ХК нь зээлдэгч нараас зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэтэл """нар бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд """" нар нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 75-41 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ган зам багийн Засаг даргын 025.02.14-ний өдрийн 57 дугаар тодорхойлолтод дээрх хаягт оршин суудаггүй тухай дурдсан байна.
5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох """"""нарыг эрэн сурвалжлуулах тухай """"банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
6. Сүх овогт """"нь 1973 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, """ регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, """ тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, аав, ээж Солонгос улсад амьдарч байгаа гэж охин """ нь мэдүүлдэг ба түүний утасны дугаар: """" эж,
Боржигон овогт Т""""д нь 1972 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, """" регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, """тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, аав, ээж Солонгос улсад амьдарч байгаа гэж охин Х""" нь мэдүүлдэг ба түүний утасны дугаар: """ гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болно.
7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч """гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт """ /РД:"""/, Сүх овогт Л""" /РД:"""/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Боржигон овогт """ /РД:"""/, Сүх овогт """ /РД:"""/ нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Сүх овогт """ нь 1973 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, """ регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, """тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, аав, ээж Солонгос улсад амьдарч байгаа гэж охин """ нь мэдүүлдэг ба түүний утасны дугаар: 8"""гэж,
Боржигон овогт """н Э""" 1972 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, """" регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг,"" тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, аав, ээж Солонгос улсад амьдарч байгаа гэж охин """ нь мэдүүлдэг ба түүний утасны дугаар: """ гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА