| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00024/И |
| Дугаар | 306/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 306/ШШ2025/00069
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 306/ШШ2025/00069 | Говьсүмбэр аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: """
Хариуцагч: """
Нэхэмжлэлийн шаардлага: 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч """ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн "" нь охин """ын хамт 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тамихны бөөний дэлгүүрээс 1,169,000 төгрөгийн тамхи удаахгүй өгнө гээд зээлээр авсан. Ээж """ нас барж, тамхины 500,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн юм. Удаа дараалан уулзахад би өрийг нь төлнө гээд байсан боловч одоо хүртэл төлөөгүй юм. Харин дүү """ нь ажил төрөлгүй хэрнээ сэтгэл гаргаж, 200,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 300,000 төгрөгийг охин ""аар нь төлүүлнэ. Өрийг минь барагдуулж өгнө үү. Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч ээж нас барсан би төлж чадахүй, шүүх 300,000 төгрөгөнд үйлчилдэг юм уу гээд төлөхгүй байгаа гэжээ.
2. Нэхэмжлэгч """ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
2.1. """г миний бие нь """лд холбогдуулж 300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн мөнгийг 2025.03.10-нд бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. """лаас 300,000 төгрөг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч "" нь 300,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч """ нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Нэхэмжлэгч тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.
6. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч """ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч """т олгосугай.
3. Нэхэмжлэгч тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА