| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00048/И |
| Дугаар | 306/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 306/ШШ2025/00073
| 2025 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 306/ШШ2025/00073 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 39 дүгээр байр, М"""тоотод байрлах, """ББСБ ХХК /УБД:9"""82, РД:59"""22, утас: 9"""655, 8""01/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 2 дугаар баг, 14 дүгээр зөрлөг, """ тоотод оршин суух, Боржигон овогт ""йн Хи"""л /РД:НФ"""7, ИБД:4""33, утас: 9""26/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 579,457.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч """ ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ""т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч Т""г овогтой """л нь Момо ланд ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2021-09-28/001004 дугаартай зээлийн шугамын гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд """алын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 148,000 төгрөгийг шилжүүлсэн.
Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 1063 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг манай """л ББСБ ХХК нь Момо ланд ХХК-д факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм. Иймд, хариуцагчаас гэрээний үүрэгт 579,457.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч """ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Миний бие нь """капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 579,457 төгрөг гаргуулах тухай нээхмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. """ нь Момо ланд ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2021-09-28/001004 дугаартай зээлийн шугамын гэрээг байгуулсан ба гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд """лын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансруу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 148,000 төгрөгийг шилжүүлсэн боловч зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 1063 хоног хугацаа хэтэрсэн тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 579,457.79 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч """ нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,034 төгрөгийн тавин хувь болох 9,017 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,017 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,017 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч """ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч """т нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад, нийт 579,457.79 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч """л нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,034 төгрөгийн тавин хувь болох 9,017 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,017 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Т"""ас улсын тэмдэгтийн хураамжид 9,017 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч """ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА