| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00056/И |
| Дугаар | 306/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00074
| 2025 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00074 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, """ байрлах """ ББСБ ХХК /РД:6"", УБД:9"""108/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, """тоотод оршин суух, """н овогт ""анын """/РД:АЮ"""07, ИБД:""57, утас: 8""9/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 1,501,653.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч """ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч нь """ овогтой Удвал манай компанитай 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ2024030310172 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, Samsung_A25_5G_128GB маркийн гар утсыг нийт 1,158,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.03.06-ны өдрөөс 2026.02.06-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 65,984 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
Хариуцагч нь 2024.03.03-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т""" ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалсан.
Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.
Үүнд: Үндсэн зээл 1,158,000 төгрөг, зээлийн хүү 286,377.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,275.52 төгрөг, нийт 1,501,653.16 төгрөг байна.
Иймд зээлдэгч """аас үндсэн зээл 1,158,000 төгрөг, зээлийн хүү 286,377.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,275.52 төгрөг, нийт 1,501,653.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч """л шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Алта"" овогтой """ миний бие Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 1,501,653.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргий хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч нь """а овогтой """ нь манай компанитай 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ2024030310172 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, Samsung_A25_5G_128GB маркийн гар утсыг нийт 1,158,000 төгрөгийн зээлээр авсан бөгөөд хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөн байна.
Иймд А"""аас үндсэн зээл 1,158,000 төгрөг, зээлийн хүү 286,377.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,275.52 төгрөг, нийт 1,501,653.16 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч """ нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,976 төгрөгийн тавин хувь болох 19,488 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 19,488 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,488 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т""" ББСБ ХХК нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 1,501,653.16 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч """л нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,976 төгрөгийн тавин хувь болох 19,488 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 19,488 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,488 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч """ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА