| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00041/И |
| Дугаар | 306/шш2025/00075 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 306/шш2025/00075
| 2025 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 306/ШШ2025/00075 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, """ байрлах Т"""ББСБ ХХК /РД:6"""4, УБД:9"""08/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Сүмбэрий"""" тоотод оршин суух, """нгийн У""" /РД:ЕД"""4, утас: 9""9/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 623,835.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч """ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч нь """н овогтой """гс манай компанитай 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ2024030510333 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, Samsung_A05_s 128GB маркийн гар утсыг нийт 618,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.03.27-ны өдрөөс 2025.10.27-ны өдөр хүртэл 20 сарын хугацаанд сар бүр 40,868 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
Хариуцагч нь 2024.06.27-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Токи ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.
Үүнд: Үндсэн зээл 517,159.63 төгрөг, зээлийн хүү 88,896.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5717,779.28 төгрөг, нийт 623,835.27 төгрөг байна.
Иймд зээлдэгч """"өс үндсэн зээл 517,159.63 төгрөг, зээлийн хүү 88,896.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5717,779.28 төгрөг, нийт 623,835.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц""" шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Ц""" овогтой """с миний бие Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 623,835.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргий хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч нь""" овогтой """с нь манай компанитай 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ2024030510333 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, Samsung_A05_s 128GB маркийн гар утсыг нийт 618,000 төгрөгийн зээлээр авсан ба 2024.06.27-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй байна.
Иймд """ үндсэн зээл 517,159.63 төгрөг, зээлийн хүү 88,896.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5717,779.28 төгрөг, нийт 623,835.27 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч """гс нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,366 төгрөгийн тавин хувь болох 9,683 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,683 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,683 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т"""ББСБ ХХК нь Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 623,835.27 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч """с нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,366 төгрөгийн тавин хувь болох 9,683 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,683 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,366 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч """ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА