| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00046/И |
| Дугаар | 306/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 306/ШШ2025/00076
| 2025 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 306/ШШ2025/00076 | Говьсүмбэр аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн """, МПМ цогцолбор """" ББСБ ХХК /РД:"""1, УБД:9"", утас:""""79/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, """ тоотод оршин суух, ""ын """ /РД:ЕЙ83""" утас: 8""/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 791,571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч """ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Манай "" ББСБ ХХК нь иргэн ""дын """а 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1400000644240 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. """а нь уг зээлийн гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 28-ны өдөр 590,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй зээлээр авсан бэ хугацаанд нь төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба өнгөрсөн хугацаанд 220,800 төгрөгийг төлсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар А"""н үндсэн зээлийн үлдэгдэл 552,861 төгрөг, 2023.04.28-ны өдрөөс 2025.01.21-ний өдөр хүртэл 604 хоногийн зээлийн хүү 198,925 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,785 төгрөг, нийт 791,571 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч """шүүхэд гаргасан тайлбартаа:
2.1. """с ББСБ ХХК нь """ холбогдуулан зээлийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд 791,571 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч """ нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. """аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 791,571 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч """ нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,548 төгрөгийн 50 хувь болох 11,774 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 11,774 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч """д холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 11,774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч """с ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,548 төгрөгийн 50 хувь болох 11,774 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 11,774 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч """" ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА