| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03798/И |
| Дугаар | 197/ШШ2025/03344 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/03344
| 2025 03 27 | 197/ШШ2025/03344 | |||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Өндөр овогт Дамбын Янжинлхам /РД:ЙР83071400/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин байх /РД 5214203/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 19.757.920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
Нэхэмжлэгч Д.Янжинлхамын итэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигбат, Хариуцагч “Монголын төмөр зам" ТӨХК-ийн итэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Янжинлхам нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Д.Янжинлхам миний бие 2022 оны 04 дүгээр сараас “Монголын төмөр зам” ТӨХК-д тогоочоор ажиллаж байсан. Миний бие ажилдаа аливаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ээлжийн ажилдаа явах гэтэл “Монголын төмөр зам” ТӨХК намайг ажлаас үндэслэлгүй халсан.
Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж “дугаар 181/Ш32024/2022”, шүүхийн гүйцэтгэх хуудас “дугаар 181 /ГХ2024/01241” 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан байдаг.
Иймд Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болох 19,757,920 төгрөгийг “Монголын төмөр зам” ТӨХК-с гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч “Монголын төмөр зам" ТӨХК-ийн итэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Урьд гарсан шүүхийн шийдвэр биелүүлсэн нэхэмжлэгч нь ажилдаа эргэж ажиллахгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өргөдөл бичиж өгсөн байсан.” гэв.
Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00468 тоот шийдвэр /хх-ийн 8/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00785 тоот магадлал /хх-ийн 12/, Монгол Улсын Дээд Шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн 001/ШХТ2024/01063 Нийт шүүгчийн хуралдааны тогтоол /хх-ийн 16/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 181/Ш32024/21022 тоот захирамж /хх-ийн 17/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 31 тоот тэмдэглэл /хх-ийн 23/ тус тус нотлох баримт гаргаж өгсөн хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.Янжинлхам нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан байдаг. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 02 дугаар сарын 06 ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болох 19,757,920 төгрөгийг “Монголын төмөр зам” ТӨХК-с гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Урьд гарсан шүүхийн шийдвэр биелүүлсэн нэхэмжлэгч нь ажилдаа эргэж ажиллахгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өргөдөл бичиж өгсөн байсан. Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас тухайн нотлох баримтыг авах гэсэн боловч надад өгөөгүй тийм учраас ажилгүй байсан хугацааны мөнгө төлөхгүй гэж маргажээ.
3. Зохигчдын тайлбар, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч Д.Янжинлхам нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00468 тоот шийдвэрийн дагуу тогоочийн албан тушаалд эргүүлэн тогтоож хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-с ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болох 13.855.800 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байх ба ингэхдээ нэг өдрийн цалинг 83.720 төгрөг байна гэж шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч шүүх хуралдаанд “нэхэмжлэгч нь ажилдаа эргэж орохгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тодорхойлолт гаргаж өгсөн” гэж маргасан боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
4. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 31 тоот тэмдэглэл шийдвэрээр нэхэмжлэгч Д.Янжинлхам нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эргүүлэн томилоогүй болох нь тогтоогдож байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05 ны өдрийн 181/ШШ2024/00468 тоот шийдвэр гарч хариуцагчийн давж заалдах гомдолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00785 тоот магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үйлдээсэн ба хариуцагч гомдол гаргаж Монгол Улсын Дээд Шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн 001/ШХТ2024/01063 тоот Нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарч шүүхийн шийдвэр 14 хонгийн дараа хүчин төгөлдөр болсон байна.
Иймд нэхэмжлэгч Д.Янжинлхамд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 84 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 7.032.480 төгрөгийг хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-с гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Д.Янжинлхамын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-аас 7.032.480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Янжинлхамд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ