| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00090/И |
| Дугаар | 312/шш2025/00194 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 312/шш2025/00194
2025 02 03 312/ШШ2025/00194
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг ******* сум ******* баг Хонхорын тоотод оршин суух, овогт ийн /РД:, утас:/-д холбогдох
960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Орхон аймаг ******* сум хонхорын 1 гудамж 1 тоотод оршин суух Баасанждоржийн утасны дугаар , , эхнэр , дүү нь , эхнэрийн ээж ******* овогтой ******* би 2024.10.31-ний өдөр 14 цагийн орчимд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Mitsubishu outlander ссо загварын тээврийн хэрэгсэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт Мэлмийн төвийн арын зам дээр замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осолд өртсөн. Улмаар цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагаа хийгдэж Б.ыг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас миний тээврийн хэрэгсэлд 1,100,000 төгрөгийн хохирол учирсан. Осол гарсан тухайн цаг мөчид үнэлгээ хийхэд 280,000 төгрөгийн төлбөр гарсан бөгөөд үүнийг бол төлж барагдуулсан, дараа нь шаардлагатай компьютер оношлогоонд нарийвчлан орж холбогдох баримтыг үндэслэн миний хохирлыг төлж барагдуулна гэдгээ Б. өөрийн гараар бичиж өгсөн. Бичиг хийж өгч миний хохирлыг барагдуулна гэсэн тул мөн хариуцагч нь Дорноговийн нүүрсний уурхайд ажил хийдэг, одоо бичиг баримтаа авахгүй бол дүү нь ажилгүй болох гээд байна гээд гуйгаад байхаар нь залуу хүн ажил амьдрал нь чухал байх, дараа нь миний хохирлыг төлчих юм чинь гээд цагдаад гомдолгүй гэж хэлээд Б. цагдаагаас бичиг баримтаа авахаар болсон. Ингээд уг осол гарсны дараа би Улаанбаатар хотод очиж засварын газарт үзүүлэхэд хоёр паарны радиатор, кондейшний радиатор тус тус мурийсан, урд пампер шалчийгаад тэгшэрсэн, хар хайрцаг пампер руугаа цөмрөөд орсон алдаа заагаад байсан. Ингээд эдгээр төхөөрөмжүүдийг шинээр авч тавихад нийт 1,100,000 төгрөг, сольж янзлуулахад 100,000 төгрөг болж байгаа болно. Энэ төлбөрийг Б.д хэлсэн чинь цалин буухаар 2024.11.20 доор өгнө, олдсон мөнгө нь энэ байна гээд 240,000 төгрөг өгсөн гэж хэлээд өгсөн боловч түүнээс хойш одоог болтол үлдэгдэл төлбөрийг өгөхгүй намайг хохироосоор байна. Иймд хариуцагч Б.аас өөрт учирсан хохирол болох солих эд анги 1,100,000 төгрөг, сольж янзлуулахад 100,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгөөс өгсөн 240,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 960,000 төгрөгийн гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулж надад олгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б. нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...М.******* гэх хүний гаргасан 960,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 02 дугаар сарын 25, 03 дугаар сарын 25, 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд тус тус 320,000 төгрөгөөр сар бүрд төлж барагдуулахаар тохиролцов... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.Лхагвжаргалд холбогдуулан 960,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь 960,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 320,000 төгрөгөөр, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 320,000 төгрөгөөр, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 320,000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч М.******* нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 27,590 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, 13,795 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 13,795 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 320,000 төгрөгөөр, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 320,000 төгрөгөөр, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 320,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,590 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 13,795 төгрөгийг, төрийн сангаас 13,795 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ