| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02397/И |
| Дугаар | 312/шш2025/00210 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 312/шш2025/00210
2025 02 05 312/ШШ2025/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг Их залуу шандын ******* тоотод оршин суух, овогт *******ы ******* /РД:, /,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг тоотод оршин суух, овогт *******ы /РД:, /,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг Их залуу шандын ******* тоотод оршин суух, овогт ын /РД:, / нарт холбогдох
7,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д.*******, Д., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие С.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Золоо, Болормаа нарын гаргасан хүсэлтийн дагуу 129 ширхэг цамц, куртик, гутал, пүүз гээд нийт 10,450,000 төгрөгийн үнэтэй барааг зээлээр худалдсан. Учир нь Золоо, Болормаа нар нь худалдааны төв ажиллуулж байгаа боловч лангуун дээрээ тавих бараагүй байна гэж хэлэхэд нь би тэд нарт итгэж 10,450,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг өгсөн. Тухайн үед болсон бүх зүйлийг Золоо, Болормаа нар сайн мэдэж байгаа. Золоо, Болормаа нар төлбөрөө барагдуулахгүй удсан тул би цагдаагийн байгууллагад хандаж, Золоо хандаж 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин үлдэгдэл төлбөр болох 7,750,000 төгрөгийг өгөхгүй, шүүхдээд аваарай гэсэн тул шүүхэд хандаж байна. Би Золоо, Болормаа нарыг мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч, төлбөрөө барагдуулаагүй. Мөн эгч нь болох ч энэ талаар сайн мэдэж байгаа. Болормаагийн хүү н. мөн дээрх барааг хамт ачаад явсан тул хариуцагчаар татсан болно. Иймд үлдэгдэл барааны төлбөр болох 7,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүхэд хуралдаанд: ...Би худалдааны гудамжид хувиараа орос бараа зардаг павилонтой. Би өндөр насны тэтгэвэрт байдаг, тэнд өвөлдөө халаалт байхгүй хүйтэн байдаг. 2023 оны 01 сарын 20-ны өдөр бүлээн юм ууж, хоолондоо орохоор цасан шуурганаар явж байтал ийн ээж Болормаа, ******* хоёртой тааралдсан. Бид нар хороололд дэлгүүр барьсан юм, бичиг баримт авах гэтэл лангуун дээр юу ч байдаггүй, та надад туслаач гэсэн. Би өөрийнхөө охин шиг, дүү шиг санаад тэр өдрөө хоолонд ороогүй шууд дагаж яваад надад өгнө гэсэн зүйлээ өгчих гэсэн. Би өөрөө өнчин өрөөсөн өсөж жаргал зовлон үзсэн учраас өөр шигээ санаад итгээд өгсөн. Машин дүүрэн барааг ачаад ******* явсан. Амьдралд байх байхгүйн зовлонг мэддэг учраас итгээд бараагаа өгч явуулсан. Надаас бараа авахдаа бичиг баримт нь гарахаар зээл авна. Зээл авахаараа барааны үнийг өгнө. Бараагаа зараад өдөрт нь мөнгийг нь өгнө гээд 2 жилийн нүүр үзэж байна. 10,450,000 төгрөгийн бараа надаас авсан. Миний том эгч Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байдаг 3 сард нас барах үед энэ хоёр дээр очоод мөнгө асуухад 100,000 төгрөг шилжүүлсэн. 30-40 сая төгрөгийн зээл аваад надад 700,000 төгрөг өгсөн. Намайг уйлуулж, даралт ихэсгэн барин увуулж цувуулж мөнгө өгсөн. 2024 оны 04 сарын 02-ны өдөр ирж манай дүү нар өгөх мөнгө байхгүй гэж байна гээд намайг загнасан. Танай дүү нар надаас 10,450,000 төгрөгийн бараа авсан гэх баримтаа үзүүлсэн. Цагдаагаар хүртэл би явсан. ******* ирэхгүй болохоор прокурор хүртэл дуудсан. 2024 оны 04 сарын 02-ны өдөр Болормаатай ирж гэрээ хийсэн. ******* 500,000 төгрөг ирж өгсөн. , ******* нарын гарын үсэг нь байгаа. 1,000,000 төгрөг өгье гэж хуурч надаар өчнөөн бараа солиулсан. Үлдэгдэл 7,750,000 төгрөгийг гаргуулж авна. Эд нар ах дүүгээрээ дэлгүүрээ ажиллуулж байгаа... гэв.
2. Хариуцагч Г. шүүх хуралдаанд: ...Намайг бараа ачаад явсан гэсэн байсан. Гэтэл би ачиж яваагүй. 2024 оны 12 сарын сүүлээр дэлгүүрийн хойд биллярд дээр засвар хийж байхад энэ хүнтэй нэг л удаа уулзсан. Шүүхэд өгнө гэхэд нь наад асуудлыг чинь мэдэхгүй та шүүхдээ өгөө гэж хэлсэн. Надад хэлэхдээ танайх ийм бараа авсан шүүхэд өгнө гэсэн. Та мэддэг хүмүүстэй нь ярь гэдгээ хэлсэн. Би тухайн үед завгүй байсан болохоор өөр юм яриагүй. Тухайн үед би барааг нь үзэхэд маш үнэтэй, зарагдахгүй бараа байсныг л мэдэж байна. Надаас мөнгө нэхэмжилснийг би зөвшөөрөхгүй. Би энэ хүнийг танихгүй, энэ хүнээс би юм аваагүй... гэв.
3. Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: ******* миний бие нь эгч Болормаатай хамт явж байгаад ******* эгчтэй тааралдсан. Эгч Болормааг таньдаг хамт наймаа хийж байсан гээд хоорондоо ярилцан манай эгчийн дэлгүүр дээр бараагаа заруулахаар болсон. Урьд нь ******* гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед би эгчийнхээ машиныг барьж явсан болохоос бараа болон мөнгө авсан зүйл байхгүй. Уг бараанууд нь үнэ ихтэй размер нь том байсан юм байна лээ. ******* эгчид барааг нь буцааж өгье гэж эгч хэлэхэд хямдруулаад ч болохнээ зараад эгчдээ мөнгө өгөөч гээд хоорондоо тохиролцон барааныхаа үнийг 3,660,000 төгрөг болгож заруулахаар болсон юм байна лээ. Ингээд 2,600,000 төгрөгийг өгсөн гэсэн. Үлдэгдэл мөнгийг энэ эгч цагдаагийн байгууллагад хандаж намайг дуудан би ******* эгчийн гомдлыг эгч тай цуг очин 500,000 төгрөг шилжүүлж сүүлд 350,000 төгрөг өгөн одоо гомдол санал байхгүй гээд хоёр тийшээ болсон. эгч Болормаагийн нөхөр бөөрний архаг дутагдлын улмаас Солонгост эмчлүүлж байгаа юм. Иймд би өмнөөс нь асуудлыг шийдэж зохицуулсан. Би энэ ******* эгчээс авсан мөнгө төгрөг, бараа огт байхгүй, тухайн үед Болормаа эгчтэй явсан нь үнэн. Болормаа эгч энэ хүнтэй тохиролцож барааг нь зарахаар болж барааг нь би авалцаж машинд нь хийгээд явсан нь үнэн. Болормаа эгч 3 сарын эхээр Солонгосоос ирнэ, ирээд энэ хүнтэй учраа олно гэж байсан, утсаар ярьж Болормаа эгч, ******* хоёрын хооронд бараа өгөлцөж авсан, мөнгөний үлдэгдэл 3,660,000 төгрөг өгөхөөр тохиролцсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн... гэв.
4. Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д. би 2024 оны зун *******тай ******* дээр очиж дүү Болормаагийн өгөх 500,000 төгрөгийг өгсөн юм. Г.ийн ээж Болормаа нь миний төрсөн дүү юм. Дүү маань нөхрөө асран Солонгос улсад байгаа болохоор өмнөөс нь мөнгийг нь өгч тооцоо дууслаа ямар нэг гомдол санал байхгүй гэж гарын үсэг зурсан. Би энэ ******* авгайг танихгүй авсан мөнгө бараа байхгүй болно. Харин ч энэ авгайгаас болж шүүх цагдаад дуудагдаж байгаад гомдолтой байна. Би энэ хүнийг ерөөсөө танихгүй. ******* хоёулаа Болороогийн бараа авсан хүнтэй очиж уулзчихаад ирье дуудаад байна гэсэн, би бараан зах орох ажилтай байсан болохоор дагаад явсан. Энэ эгч хэлэхдээ танай дүү нар 10.000.000 төгрөгийн ийм бараа авсан гэхэд нь мөнгийг нь өгөөгүй юм уу гэж асуухад бараагаа их үнэтэй зарах гээд байсан, мөнгийг нь өгөөд үлдсэн барааг нь өгсөн байхад өгөөгүй гээд байгаа юм гэж Болормаа хэлсэн. Тэгэхээр нь танд барааны мөнгө, барааг чинь өгчихсөн юм байна, одоо юу авах гээд байгааг нь асуухад их уурлаад намайг хөөж гаргасан. Би машиндаа сууж байтал намайг дуудаад Болормаа эдгээр бараануудыг авсан гээд 1.000.000 төгрөгөөс нь 500.000 төгрөг шилжүүлэхээр болоод мөнгөө шилжүүлээд гарсан. Цаасан дээр бичээд байгаа зүйлийг харвал энэ хүнд үлдэгдэл барааг нь буцаагаад өгчихсөн харагдаж байсан. Би даралт муутай настай хүн гээд л уурлаад дайраад яриад байх юм билээ...Ер нь бол Болормаа нь миний төрсөн дүү учраас хол өвчтэй зовлонтой явж байгаа хүний санааг нь зовоогоод яахав гээд ******* бид хоёр очиж уулзаж би 500,000 төгрөгийг өгсөн юм... гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтуудыг,
Хариуцагч нараас үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******, Д., Г. нараас 7,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Золоо, Болормаа нарын гаргасан хүсэлтийн дагуу 129 ширхэг цамц, куртик, гутал, пүүз гээд нийт 10,450,000 төгрөгийн үнэтэй барааг зээлээр худалдсан. Учир нь Золоо, Болормаа нар нь худалдааны төв ажиллуулж байгаа боловч лангуун дээрээ тавих бараагүй байна гэж хэлэхэд нь би тэд нарт итгэж 10,450,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг өгсөн. Би Золоо, Болормаа нарыг мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч, төлбөрөө барагдуулаагүй. Мөн эгч нь болох ч энэ талаар сайн мэдэж байгаа. Болормаагийн хүү Г. мөн дээрх барааг хамт ачаад явсан... гэж тайлбарласан,
3. Хариуцагч Д.*******, Д., Г. нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Г. ...танайх ийм бараа авсан шүүхэд өгнө гэсэн. Та мэддэг хүмүүстэй нь ярь гэдгээ хэлсэн. Би энэ хүнийг танихгүй, энэ хүнээс би юм аваагүй... гэж,
Хариуцагч Д.******* ...би ******* эгчийг танихгүй, ******* нь манай эгч Болормаатай цуг зах дээр зогсож наймаа хийдэг байсан юм билээ. Болормаа эгч энэ хоёр дэлгүүр дотор нь ярьж хөөрөөд бараа зарагдахгүй байна гэхэд нь барааг чинь тавьж зарж өгье гэсэн. Зарагдсан тохиолдолд мөнгийг нь өгье гэж хэлээд барааг нь бичээд 10 сая гаран төгрөгийн бараа ачаад явж байсан. Түүнээс цааш худалдан борлуулах ажиллагааг нь би мэдэхгүй. Би ******* эгчээс авсан мөнгө төгрөг, бараа огт байхгүй, тухайн үед Болормаа эгчтэй явсан нь үнэн. Болормаа эгч энэ хүнтэй тохиролцож барааг нь зарахаар болж барааг нь би авалцаж машинд нь хийгээд явсан нь үнэн. Болормаа эгч 3 сарын эхээр Солонгосоос ирнэ, ирээд энэ хүнтэй учраа олно гэж байсан, утсаар ярьж Болормаа эгч, ******* хоёрын хооронд бараа өгөлцөж авсан, мөнгөний үлдэгдэл 3,660,000 төгрөг өгөхөөр тохиролцсон баримтыг тайлбартайгаа өгсөн байгаа... гэж,
Хариуцагч Д. ...Би энэ хүнийг ерөөсөө танихгүй. ******* хоёулаа Болороогийн бараа авсан хүнтэй очиж уулзчихаад ирье дуудаад байна гэсэн, би бараан зах орох ажилтай байсан болохоор дагаад явсан. Болормаа нь миний төрсөн дүү учраас хол өвчтэй зовлонтой явж байгаа хүний санааг нь зовоогоод яахав гээд ******* бид хоёр очиж уулзаж би 500,000 төгрөгийг өгсөн. Тэрнээс энэ хүнээс би юу ч аваагүй... гэж маргасан.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Д.Болормаа нь нэхэмжлэгч С.*******аас 10,450,000 төгрөгийн барааг авч дэлгүүртээ худалдан борлуулж өгөхөөр тохиролцож, 10,450,000 төгрөгийн барааг өгсөн авсан талаараа хэн аль нь баримт үйлдсэн, Д.Болормаа нь барааг С.*******аас авахад Д.*******ын хамт явсан, Д.Болормаа, Д.******* нар нь барааг авч явсан. Д.Болормаа нь зарж борлуулсан барааны үнэ 2 сая гаран төгрөгийг нэхэмжлэгч С.*******т өгч, зарагдаагүй 1,000,000 төгрөгийн барааг Солонгос улс руу явахаар боллоо гэж нэхэмжлэгч С.*******т хүлээлгэн өгсөн, С.******* цагдаад хандсан учраас хариуцагч Д.*******, Д. нар очиж уулзаж, Д. нь 500,000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь Д.******* 350,000 төгрөгийг өгсөн үйл баримт болсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
6. Нэхэмжлэгч С.******* Д.Болормаа нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэргийн 25 хуудсанд байх үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл гэх баримт, С.*******ийн хэрэгт өгсөн шаргал өнгийн тэмдэглэлийн дэвтэрээр нотлогдож байна. Харин нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д.*******, Д., Г. нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* нь хариуцагч нартай барааг зарж борлуулах талаар тохиролцоогүй, тэдэнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байна.
7. Нэхэмжлэгч С.******* нь Д.Болормааг бараа авахад Д.******* хамт байсан, цуг аваад явсан, Д., Г. нар мэдэж байгаа гэж тайлбарлан 7,750,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Д.*******, Д., Б. нараас 7,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ