Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 312/шш2025/00215

 

 

 

 

 

 

 

2025 02 06 312/ШШ2025/00215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, ******* овогт ын /РД:1, утас /-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие М.******* нь 2023 онд А.тай танилцан дотносон үерхэж эхэлсэн. Улмаар 2024 оны 05 сарын 26-нд охинтой болсон билээ. Бид хоёрын хувьд гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдардаг байсан. нь хүүхдээ төрснөөс хойш 2 сарын дараа ааш нь эрс өөрчлөгдөж чамтай дахиж амьдрахгүй салъя, чи шүүхэд нэхэмжлэлээ бичээд асуудлаа шийд гээд гэрээсээ хөөсөн. Мөн чамайг салахгүй бол ална голомтыг чинь самрана гэж айлган сүрдүүлээд хэд хэдэн удаа зодож нүдэж байсан. Үүнийг нотлох видео бичлэг зураг байгаа болно. Тиймээс цаашид энэ хүнтэй амьдрах боломж нөхцөлгүй болсон тул салахаар шийдэж байна. Бидний дундаас төрсөн хүүхдээ би өөр дээрээ авч харин эцэг болох А.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд: ...Бид хоёр 2023 оны 02 сараас эхлэн үерхэж эхэлсэн. Үерхэж дотносож 2024 оны 03 сараас нэг гэрт амьдардаг болсон. Амьдарч байх хугацаанд нь уурхайд 14 хоног ажиллаад 14 хоног гэртээ ирдэг байсан. 2024 оны 05 сарын 26-ны өдөр дундаасаа хөөрхөн шар охинтой болсон. Бид хоёр уг нь их хөөрхөн байдаг байсан ч сүүлдээ ажилдаа явахдаа бид хоёртой ярихаа больж, гэртээ ирэхээрээ энд тэнд ажилтай гээд гараад явчихдаг, би охиноо хараад гэртээ байдаг байсан. 7 сарын 09-ний өдөр манай ээж, эгч, хүргэн ах нар рашаан явна гэхэд нь би сар гарантай охиноо аваад цуг явсан. Тэнд очоод дүү охинтойгоо ам зөрсөн. Дүү охин маань уурлаад бид нараас түрүүлээд Эрдэнэт рүү хүрээд ирсэн. Би нэгэнт очсоных 7 хоногоо гүйцээгээд явъя гэж бодоод ээж, эгч, хүргэн ахтайгаа байж байгаад орой нь гэртээ иртэл гаднаас орж ирээд хэл үггүй яваад ирж болохгүй байна уу, би чамтай амьдрахаа болилоо, хоёулаа ер нь бүтэхгүй юм байна салъя гээд шөнө 1 цаг өнгөрч байхад хэл ам хийсэн. Ээж, аав нь орж ирсэн. Аав нь наадахаа хүргэж өг ийм юм манай удамд тохирохгүй гэж буцааж аваачиж өг гэж хэлсэн. Хамаг хувцасыг маань баглаад сар гарантай нялх охинтой маань төрсөн гэрт минь хаяж байсан. Түүнээс хойш холбоо барихгүй байсан. Гэртээ очоод сар гарангийн дараа хадам ээжтэйгээ холбогдоод Амарааг асуухад ирээгүй, хотод сургалтад сууж байгаа гэсэн. Миний сэтгэл санаа их хэцүү байна. Сэтгэл санаатай холбоотой хөхний сүү татраад нэмэлт сүүгээр угжиж байгаа. Надад их хэцүү байна, яагаад ингэж байгаа юм бол гэхэд надад ч гэсэн хэцүү байна. Миний охин хэсэг ээж дээрээ охиноо харуулах юм уу гэхэд нь тэгье гэсэн. Би хөхний сүүгүй болоод угжиж эхэлсэн учраас 2 сар болгоод охиноо хадам ээж, аав дээрээ аваачсан. Намар энэ хүн цэрэгт явахаар болоод намайг ирж энэ охиноо ав, авахгүй бол асрамжийн газар өглөө шүү гээд байхаар нь охиноо буцааж авах бодолтой байсан учраас очиж авсан. Охин маань над дээр 4 сартай ирээд 5 сар болж байна. Энэ хугацаанд над руу нэг ч удаа ярьж холбоо бариагүй, хүүхдээ асуугаагүй. Элэг бүтэн байж хүүхдээ өнчрүүлэхгүй гэж бодож байсан ч энэ хүн миний амьдралаар тоглосон юм чинь эцэг хүний үүрэг хариуцлагыг үүрүүлж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлт гаргасан... гэв.

 

Хариуцагч Б. шүүх хуралдаанд: ...Охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бид хоёр 2023 оноос эхлэн танилцаж, үерхэж 2024 оны 05 сарын 26-ны өдөр охинтой болоод хамт амьдарсан. 07 сарын 09-ний наадмын үеэр энэ хүн өөрөө уйлан донгодсоор байгаад Хануй рашаан руу явсан. Манай талаас аав, ээж хоёр зөвшөөрөөгүй. Явсан хугацаандаа манай аавын төрсөн ах Эрдэнэтэд ирсэн. Тэр ах маань эдгэшгүй өвчин туссан байсан. Бид нар Хөвсгөл рүү гаргахаар явж байсан. Тэр хугацаанд над руу залгаад намайг явуулчихаад араар нь ингэж явдаг юм байна гэж үеэл ахын эхнэртэй хардаад хэл ам татлаад байсан. Энийг ээж, бэр эгч маань гэрчилнэ. Хануй рашаан яваад ирснийх нь дараа чи хэл амгүй яваад өгчихөж болохгүй байна уу гэж хэлсэн. Гэтэл өөдөөс босож ирээд юу гэж хуцаад байгаа гөлөг вэ гээд цохьсон. Тэгэхээр нь урдаас аав ээжийг дуудаад энэ талаар хэлсэн. Энэ ч өөрийнхөө аав, ээж рүү залгасан. Ээж нь ч гэсэн намайг ирэхээр нь шоронгийн хадаас болгоно гэж хэлж байсан. Гэрээсээ хөөсөн юм байхгүй, өөрөө л хувцасаа баглаад гэр рүү маань хүргэж өг гэсэн. Өмнө нь ч гэсэн жижигхэн маргаан болохоор аав, ээж, ах дүүс рүүгээ ярьдаг байсан. Гэртээ болсон зүйлийг тэндээ байлгаж чадахгүй гадагш нь хэлдэг. Ийм зүйлээс болж хоёр тийш болсон. 14 хоногийн хугацаанд нэг ч ярьдаггүй гэсэн. Гэтэл ажлын нөхцөл байдал хүнд хортой учраас сүлжээ байхгүй, хүнтэй ярих боломжгүй газар байдаг. Хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох тал дээр судалж байгаад 18 нас хүртэл нь хадгаламж нээх хүсэлтэй байгаа. Тэгэхгүй бол мөнгийг нь охинд маань зарцуулахгүй өөр зүйлд зарцуулах байх гэж бодож байна. Охиндоо тэтгэлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй... гэв.

 

Шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин А.гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Учралтбаяр өрхийн эрүүл мэндийн төвийн охин А.гийн эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн засаг даргын тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч А.д холбогдуулан 2024 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн охин А.д тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2023 онд танилцаж, хамтран амьдарсан бөгөөд тэдний хамтын амьдралын хугацаанд 2024 оны 05 сарын 26-ны өдөр охин А. төрсөн, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагч А. нь 2024 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн охин А.д тэтгэлэг төлөхийг зөвшөөрч маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч М.******* нь охиндоо тэтгэлэг тогтоолгохоор хариуцагч А.аас шаардах эрхтэй, хариуцагч А. нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно. 

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2024 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн охин А.г эцэг А.аар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүүхэд эхийнхээ асрамжид байгаа бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг А. нь хүүхэддээ анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод урьдчилан төлсөн байх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж /1 жилд төлөх 11 нас хүртэлх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ 2,683,800 төгрөг/ 57,891 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2024 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн охин А.г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх талаар адил тэгш эрх үүрэгтэйг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгнээс тусдаа байх үедээ тэдэнтэй байнга уулзах эрхтэйг тус тус заасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, хариуцагч А.аас 57,891 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ