Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 312/шш2025/00216

 

 

 

 

 

2025 02 06 312/ШШ2025/00216

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 22-р хороо Өлгийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2024 оны 12 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.*******, гэрч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний бие Д.******* нь Улаанбаатар хотод НААҮ-ний ТМС-д 1986-1988 онд сурч төгсөөд Эрдэнэт хотын НААҮ-ийн харьяа АҮУ газарт 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдөр оёдолын 2-р салбарт оёдолчноор орж ажиллаж байгаад 1991 онд бага хувьчлалаар Цацраг ББХК-д шилжиж ажиллаж байгаад уг Цацраг компани нь 1995 оны 11 сарын 07-нд татан буугдаж ажлаасаа чөлөөлөгдсөн. 1991-1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримтыг Нийгмийн даатгалын газраас авсан. Цацраг компанид ажилд орсон, ажлаас гарсан тушаалын лавлагаа олдоогүй учраас шүүхэд хандсан. Орхон аймгийн Цацраг компанид оёдолчноор 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү... гэв.

 

2. Гэрч Ш.******* шүүх хуралдаанд: ...Бид хоёр 1988 онд Улаанбаатар хотод Ахуй үйлчилгээний ТМС төгсөж ирээд 1988 оны 7 сард Эрдэнэт хотын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд орж байсан. Түүнээс хойш Ахуй үйлчилгээний удирдах газар байж байгаад 1991 онд Цацраг компани болсон. 1995 оны намар компани татан буугдах хүртэл хамт ажилласан. Би 1992 онд декрит авч байсан. Д.******* 1990 онд нэг төрөөд, 1991 онд бас төрөөд декрит авч байсан. Компани татан буугдах хүртэл бид хоёр хамт ажилласан. Би компани татан буугдсанаас хойш оюутан болоод өөр ажил эрхэлсэн. Д.******* Улаанбаатар хот руу шилжээд явсан... гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******ын 277620 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 304 дугаартай архивын тасгийн лавлагаа, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаартай тодорхойлолт, Эрдэнэт хот ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 135 дугаартай тушаал, Эрдэнэт хотын ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай тушаал, Эрдэнэт хот ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б-208 дугаартай тушаал, гэрч Ш.*******, Ш.Туулмаа нарын хамт ажиллаж байсан талаараа бичсэн тодорхойлолт, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

  2. Хүсэлт гаргагч Д.******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Цацраг ББХК-д оёдолчноор ажиллаж байсан болох нь Д.*******ын 277620 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаартай *******гийн *******ын ажиллаж байсан Цацраг ББХК нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991-1993 онуудад, тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно. гэсэн тодорхойлолт,

Эрдэнэт хот ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай *******гийн *******ыг 07 дугаар сарын 08-наас эхлэн оёдлын II салбарт оёдолчноор томилсугай гэсэн тушаал,

Эрдэнэт хот ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б-208 дугаартай оёдолчин Д.*******д 12 сарын 26-наас 1991 оны 06 сарын 25-ныг хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай... гэсэн тушаал,

Ш.*******, Ш.Туулмаа нарын Д.*******тай хамт ажиллаж байсан талаараа бичсэн тодорхойлолт,

гэрч Ш.*******гийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Иймд Д.*******ын хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

4. Хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Цацраг ББХК-д оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ