| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02300/И |
| Дугаар | 312/шш2025/00217 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 312/шш2025/00217
2025 02 06 312/ШШ2025/00217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт ийн /, утас /-д холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,850,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Д.******* нь *******ын ******* тоотод амьдран суудаг бөгөөд 2024 оны 8 сараас эхэлж дээд айлаас ус алдаж тухай бүр хэлж ус алдалтыг зогсоодог байсан бөгөөд 9, 10, 11 сард удаа дараа байнга ус алдуулж амьдрах ая тухтай орчныг байхгүй болгодог. Янз бүрийн хүмүүст түрээсэлдэг гэх шалтгаанаар зарим үед хүн байхгүй хэдэн өдөр ус алдуулж хариуцлагагүй ханддаг. Бусдын ая тухтай амьдрах нөхцлийг үгүй болгодог. Өөрөө УБТЗ-ын барилга үйлчилгээ, ашиглалтын ангид удаа дараа дуудлага өгч байж 2024.11.24-нд засуулж авснаар одоогоор дээрээс ус гоожихгүй байгаа хэдий ч байнга ус шүүрүүлж ус гоождог болсоноос шалтгаалж том өрөө, жижиг өрөө, 00 ванны хаалга, хана шарлан шохой унаж, обой хууларсан. Хаалга нь салж байгаа тул Д. эзэмшигчтэй *******ын тоотод гомдолтой байх тул хохирлыг барагдуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Д.эс нийт учирсан хохирол болох 2,850,300 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
1.1 Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд: ...Энэ миний нэр дээр байдаг байр байгаа юм. Байранд манай эгч, ээжтэй, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Би хажуу талын байранд амьдардаг. Би 2024 оны 06 сард энэ байрыг худалдаж авсан. Зуны туршид хальт орж гараад яваад байсан. 8 сард ороход хальт ус дуссан байсан. Хаанаас нь ус дуссан нь мэдэгдэхгүй байсан. 3 дахь удаа орж харахад ус дуссан байхаар нь дээрээс ус дуссан юм байна гэж бодсон. 09 сарын 03-ны өдөр хамгийн эхний дуудлагаа өгсөн байсан. Дээшээ гарахад айл байгаагүй. Урьд нь очиход нэг айл нүүж байх шиг байсан. Наана чинь байсан айл өчигдөр нүүж явсан гэж хэлсэн. Жаахан жаахнаар шүүрээд хатаад байсан юм шиг санагдсан. 10, 11 сард солихгүй явсаар байгаад хэмжээ нь ихсээд их гоождог болоод баннтай залгадаг том өрөөний хана, унтлагын өрөөний хана, жижиг өрөөний булангийн хэсэгт ус нэвтэрсэн. Янзлуулах гэж дээшээ гарахаар ихэнхдээ жаахан хүүхэд, хөгшин хүн байдаг байсан. Манайд хүн байдаггүй, хаалгаа тайлж өгдөггүй, оруулдаггүй гэсэн юм ярьсан байсан. Гэтэл манай эгч жаахан хүүхэдтэйгээ байдаг болохоор орж үзье гэвэл боломжтой байсан. Бид нар өөрсдөө дээшээ гараад учрыг нь олох гээд олж чаддаггүй. Энэ хүнд хэлэхээр би түрээсэлсэн байгаа, надад хамаагүй гэсэн зүйл хэлдэг. Хэрвээ манайх ус алдсан бол хурдан үзүүлээд засна. Гэтэл энэ хүнд тийм хариуцлага хүлээх зүйл байхгүй, засаж өгье гэж байгаа үгэнд нь итгэхгүй байна. Тэр мөнгөөр нь өөрөө засуулсан нь дээр, анх 6 сард авч байхад жижигхэн байсан боловч тэр нь нэмэгдсээр байгаад одоо хаалга үүд нь нээгдэж хаагдахаа больсон. Манай ажлынхан 4 дүгээр байрны 1, 2, 3, 4 дүгээр блоконд байдаг. Ус орсон талаар би мэдэж байгаа. 1 дүгээр орцны дээврээс болоод ус алдаж байсныг мэднэ. Зөвхөн 1 дүгээр блоконд дээврийн засвар хийсэн. Манайх 2 дугаар орцонд байдаг. Манай ажилчид 2, 3, 4, 5 давхарт амьдардаг. Би өчигдөр хүртэл танайх руу ус орсон уу гэж асуухад үгүй гэсэн. 1 дүгээр блок руу ус орсон гээд Баянцагаан багаас дээвэр дээр засвар хийгдсэн. Тэгэхээр тайлбар дээрээ борооны устай холбож бичсэн байсан. Дээд давхруудад ус ороогүй байхад нэг давхар хүртэл ус орсон гэж байгаа нь худлаа. 18 тоотын эсрэг талд 20 тоотод манай ажлын эгч амьдардаг. Урьд нь амьдардаг байсан хүн ч гэсэн дээрээс ус алдуулаад байна гээд гүйгээд байдаг байсан талаар хэлсэн. Өөрөө байдаггүй бусдад түрээслүүлдэг гэх шалтгаанаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулж хариуцлагаас зайлсхийх чөлөөлөгдөх боломжгүй гэж үзэж байна. Ашид билгүүн үнэлгээний компаниар үнэлүүлсэн үнэлгээний мөнгө болон үнэлгээ хийлгэхэд гарсан зардал гээд нийт 2,850,300 төгрөг гарсан. Энэ мөнгөө гаргуулах хүсэлтэй байна... 8 сарын сүүлээр дугаарыг нь олж аваад анх удаа ярьсан. 9 сарын эхээр би өөрөө дуудлага өгсөн. Өрх толгойлсон гэдгээ ярьвал би ч адилхан 3 хүүхэдтэй, эцгийгээ асардаг. Амьдралаараа өрөвдүүлэх шаардлага байхгүй. Дээврийн цас хайлаад ус орсон тийм юм байхгүй 4 давхрын айл руу ус ороогүй байхад яагаад 1 давхарт байгаа манайх руу ус ордог юм. Би өдөр, шөнийн цаг, хэн рүү хэдэн цагт утасдах ёстойг мэднэ. Шөнийн цагт залгаж хүн рүү орилж чарлах хүн би биш. Өдрийн цагт ус алдсан үед ус алдаад байна, хаагаад болиулаад өгөөч гэсэн шаардлага тавьсан. Өөрийн чинь нэрийг өнөөдөр л сонсож байна. Одоо дээд талын эмжээр бүх зүйл нь салаад уначихсан. Намайг анх авахад тийм байгаагүй. Нойл, банны ханаа дагаад ус нь урсчихсан. Төмөр замын байр Эрдэнэт үйлдвэрээс халуун, дулаанаа авдаг. Ус нь маш их даралттай ирдэг. 100 айлаас авсан холигч нь дороо эвдэрдэг. Нойлын хөвөгч хүртэл хурдан эвдэрдэг. Би нөгөө талын байранд нь амьдардаг болохоор сайн мэдэж байна. Доод талын айл руу ус оруулж өрөнд орохгүйн тулд 80,000 төгрөгөнд засуулах зүйлээ засуулна. Би тэгж амьдардаг, гэтэл энэ хүн тэгээгүй. Банны крантны тэндээс нь ус алдаад байсан юм байна лээ. Тэрийг нь солиод 11 сараас хойш одоо ус гоожоогүй зүгээр байгаа... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тухайн орон сууцыг өмчлөгч мөн боловч тухайн байранд огт амьдардаггүй. Одоо Э.Ариунзаяа Т.Үүрцайх нар амьдардаг. Эдгээр хүмүүс нь 2024.09.08-наас хойш амьдарч байгаа. Түрээсийн гэрээний дагуу байрыг хөлслөн амьдардаг. Э.Ариунзаяа Т.Үүрцайх нараас ус алдалт болсон эсэх талаар тодруулахад айл руу ус алдалт болоогүй, ус алдалтын талаар нэг удаа гомдол гаргасан гэх ба тухайн айлд ус алдсан эсэхийг үзэхээр орох гэтэл оруулаагүй, үзүүлээгүй гэдэг. Манайх ус алдалт болоогүй харин СӨХ дээврийн хуулга хийж дээврийн засвар хийж байх явцад бороо орж ханын заадсаар ус бүхий л айл руу орсон. Энэ үед тухайн байрыг худалдан аваагүй байсан гэдэг. Сүүлд буюу 2024.12.20-ны орчим гомдол гаргасан гэхээр нь тухай айлд орж үзэхэд хуучин ус алдалтын толботой, их удсан бололтой толбо байсан ба түүнийг төлөх ёстой гэсэн. Хэрвээ ус алдсан гэх даруй бидэнд үзүүлж харуулах боломжтой байсан ба шалтгаан нөхцлийг нь даруй шийдвэрлэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ ярьсан уу, эгч нь ярьсан уу мэдэхгүй байна над руу 6 сард ярьж байсан. Ус гоожоод байна гэхэд нь манайх хүнгүй байгаа, гэхдээ дуудлага өгөөд үзүүлж харуулъя гэж хэлсэн. Манайх руу угаасаа л ус ордог байсан. Тэр үед цас хайлаад дээврийн засвар орж байсан. 5 сард л дээвэр рүү орсон байсан, эднийд 6 сард мэдэгдсэн байх. Засварын газраас хүн ирээд ус ороогүй байна гэсэн. Би зарах гээд зар тавьчихсан байсан. Гэтэл 8 сард залгасан. Хүн байхгүй, ямар сонин юм бэ. Би хөдөө байна, дүүгээ явуулж үзүүлье гэсэн. Доод талын айлаа оруулж үзүүлээд зүгээр байна гээд гарсан гэсэн. 9 сарын сүүлээр энэ хүн над руу шөнийн 2 цагт орилж хашгичиж залгасан. Би асаргааны хүнтэй байдаг учраас шөнийн хэдэн цагт ч хамаагүй сэрэнгэ байдаг. Яасан бэ гээд асуухад ус гоожсон гээд хашигчсан. Үнэхээр ус гоожсон байвал засахгүй бол болохгүй гэж бодчихоод нөгөөдөр нь усны тоолуур бичдэг хүн, сангийн засварчин явж байхаар нь манайхаас ус алдаад байна гэж доод айл хэлсэн, ус гоожоод байгаа эсэхийг шалгаад өгөөч гэж хэлэхэд гоожоогүй байна гэж хэлсэн. Усны тоолуур 90,000 төгрөгөөр засдаг гэсэн. Дараа нь 11 сарын эхээр үүрийн 5 цагт хашгичаад залгасан. Би эрчимт эмчилгээнд хүн сахиад байж байсан. Би өөрөө байгаагүй учраас яаралтай зүйл гарвал холбогдоорой гээд амьдарч байгаа хүнийх нь дугаарыг өгсөн. Хэд хоногийн дараа юу болсон талаар асуухад ус гоожсон гэнэ, 80,000-90,000 төгрөгөөр солино гэж хэлсэн гэхэд нь Городод усны хаалтыг 18,000 төгрөгөөр сольдог, чи дахиад лавлаад асуугаарай гэж хэлсэн. Буцаагаад хариу өгөөгүй, би ч мартчихсан байсан. Хавар цас хайлахаар шугамын дундаас ус дусаад байдаг гэж энэ хүнд хоёр ч удаа хэлж байсан. Зун бороо орж байхад засвар хийнэ гээд дээврээ хуулж байсан. 1 блок 2 орцтой байдаг. Ус алдаад байна гэнээ та очоод үзээдхээч гэж Цэгмэд гуайд хэлэхэд ус гоожсон байна гэсэн. Тэгэхээр нь засахгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Маргааш өглөө нь энэ хүн над руу дахиж залгаад хашигчаад байсан. Нэг хүнийг өвчинтэйгээ тэмцээд сар ч гэсэн амьд байгаасай гээд хажууд нь байгаа болохоор хамаагүй чанга ярьж чадахгүй, үнэхээр ус гоожиж байвал хэрэлдэхийн оронд засварлах нь чухал байна гэж хэлсэн. Энэ хүн над руу ярихдаа таньдаг засварчнаа авчирсан байхад чи тэр дор нь засуулахгүй, мөнгөө харамлалаа гэсэн. Гэтэл цаанаас нь засварчин нь наадхаа шүүхэд өг, ингэх тусам нь шүүхэд өг, шүүхдэж байхдаа таарсан юм гэж намайг хэлсэн. Би эмнэлэгт байсан болохоор надад их эвгүй санагдаад утсаа тасалсан. Би засварын хүн рүү нь яагаад үнэтэй засаж байгааг нь асуухад их хэцүү харилцаатай хүн байсан болохоор энэ хүнээр засуулаад яахав дээ гэж бодоод 100 айлын барилгын материалаас усны хаалтыг өөрөө аваачиж өгсөн. Би тэнд удаж болохгүй учраас тэрийгээ өгчихөөд эмнэлэг рүү явтал араас чи усны хаалтаа авчирсан юм бол энийгээ солиул гэж мессеж бичсэн. Би засварчин биш учраас сольж чадахгүй, дуудлага өгсөн байгаа битгий орилоод бай, энийгээ даруй солих нь чухал байна гэж хэлсэн... Би уг нь хотын төвөөс сангийн засварын хүнийг дуудъя гэж байсан. Арай хямд үнэтэй байдаг. Гэтэл энэ хүн надад тийм завдал өгөөгүй. 5 дахь өдөр өнгөрөөд хагас бүтэн сайны үе таарсан, яаралтай дуудлага гэвэл очиж болно гэхдээ үнэ хөлс нэмэгддэг гэсэн. Тэгээд дуудлага өгтөл ажлаа барсангүй гээд ирж чадаагүй, нэг дэх өдрийн өглөө төмөр замын сангийн засварын хүнээр 100,000 төгрөгөөр засуулсан. Мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа. Танил найз нөхдөөрөө далимдуулаад тэр хүний амьдралыг мэдсээр байж санхүүгийн дарамт үзүүлсэн. Эвдрэлийг нь засчихаад байхад яагаад бүтэн байрны засвар нэхээд байгаа юм бэ. Танайх хэзээ хамгийн сүүлд засвар хийсэн юм бэ. Үнэхээр засвар хийсэн бол бид нар засварыг нь хийж болно. Зөвхөн банны өрөөнөөс гоожсон ус яаж жижиг өрөө рүү орох юм бэ. Тэр чинь доошоогоо л урсмаар юм, бүх хаалга үүд, нойл банныг засаад өгье гэхэд үгүй гэж хэлсэн. Засаж өгье засаж өгөхгүй гэж хэлээгүй. Би өөрөө крант аваачиж өгсөн. Намайг очиход ганц нэгхэн дусаад доор нь төмпөн тоссон байсан. Ээж хөдөө байдаг болохоор надад байраа өгсөн. Байрыг 2023 оны намар худалдаж авсан санагдаж байна. Манай ээж надад байраа өгсөн юм. Эзэмшигч нь би байгаа юм, өмчлөгч нь манай ээж Сэлэнгийнх. 2024 оны 11 сарын 24-ний өдөр янзлуулсан... гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ашид билгүүн ХХК-ний бэлэн мөнгөний орлогын баримт, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, слесарь Д.Сайнбүрэнгийн ус алдаад байна гэсэн дуудлагаар 2024 оны 09 сарын 21-ний өдөр, 2024 оны 11 сарын 22-ны өдөр очсон, 2024 оны 11 сарын 24-нд засварласан талаараа бичсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.эс Г.Ариунжаргалд олгосон итгэмжлэл, орон сууц хөлслөх гэрээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Баянцагаан баг *******ын 4 дүгээр байрны 1 блокт Аймгийн аваарын зардлаар 2024 онд Зарбааш ХХК нь дээврийн засвар хийсэн нь үнэн гэсэн албан бичиг зэрэг баримтуудыг тус тус өгсөн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,850,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Ашид билгүүн ХХК-ний хохирлын үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтуудыг үндэслэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг *******ын ******* тоот байрыг 2024 оны 06 сард худалдаж авсан, дээд талын 18 тоот байрны ванны өрөөнөөс 8 сараас эхлэн ус гоожиж эхлэсэн, 9, 10, 11 сард удаа дараа утасдаж хэлсэн, дуудлага дуудсан, 2024 оны 11 сарын 24-ний өдөр засуулсан. Ус алдснаас хохирол учирсан, 2,850,300 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунжаргал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Манайх руу угаасаа л ус ордог байсан. Тэр үед цас хайлаад дээврийн засвар орж байсан. 5 сард л дээвэр рүү орсон байсан, эднийд 6 сард мэдэгдсэн байх... Эвдрэлийг нь зассан бүтэн байрны засвар нэхээд байна. Намайг очиход ганц нэгхэн дусаад доор нь төмпөн тоссон байсан... гэж маргасан.
4. 2024 оны 08 сараас Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг *******ын тоот орон сууцны өмчлөгч Д.Сэлэнгийн банны өрөөний усны хаалт буюу винтель муудснаас ус гоожиж доод айл болох 16 тоот Д.*******ынх руу ус алдаж хохирол учирсан үйл баримт болсон байна.
5. Нэхэмжлэгч Д.******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг *******ын ******* тоот орон сууцны өмчлөгч болох нь 2024 оны 06 сард би худалдаж авсан гэсэн, хариуцагч Д. нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг *******ын тоот орон сууцны өмчлөгч болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунжаргалын Байрыг 2023 оны намар худалдаж авсан санагдаж байна. Манай ээж надад байраа өгсөн юм. Эзэмшигч нь би байгаа юм, өмчлөгч нь манай ээж Сэлэнгийнх. Д. нь манай ээж гэсэн тайлбаруудаар нотлогдож байх бөгөөд байрны өмчлөлийн талаар хэн аль нь маргаагүй.
6. Нэхэмжлэгч Д.******* нь өөрт учирсан хохирлыг хариуцагч Д.эс шаардсан бөгөөд тухайн ус алдсан нөхцөл байдал нь Д., Г.Ариунжаргал нарын болгоомжгүй /эс үйлдэхүй/ үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
7. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунжаргалд банны өрөөнөөс нь ус гоожоод байгаа талаар 2024 оны 08 сараас эхлэн утсаар хэлж байсан, дуудлага өгч байсан, Г.Ариунжаргал нь 2024 оны 11 сарын 24-ний өдөр усны хаалт буюу винтель авч засуулсан болох нь нэхэмжлэгчийн Д.*******ын 8 сарын сүүлээр дугаарыг нь олж аваад анх удаа ярьсан. 9 сарын эхээр би өөрөө дуудлага өгсөн...Өдрийн цагт ус алдсан үед ус алдаад байна, хаагаад болиулаад өгөөч гэсэн шаардлага тавьсан...Банны крантны тэндээс нь ус алдаад байсан юм байна лээ. Тэрийг нь солиод 11 сараас хойш одоо ус гоожоогүй зүгээр байгаа гэсэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунжаргалын шүүх хуралдаанд 8 сард залгасан. Хүн байхгүй, ямар сонин юм бэ. Би хөдөө байна, дүүгээ явуулж үзүүлье гэсэн. Доод талын айлаа оруулж үзүүлээд зүгээр байна гээд гарсан гэсэн. 9 сарын сүүлээр энэ хүн над руу шөнийн 2 цагт орилж хашгичиж залгасан. Би асаргааны хүнтэй байдаг учраас шөнийн хэдэн цагт ч хамаагүй сэрэнгэ байдаг. Яасан бэ гээд асуухад ус гоожсон гээд хашигчсан... Дараа нь 11 сарын эхээр үүрийн 5 цагт хашгичаад залгасан...100 айлын барилгын материалаас усны хаалтыг өөрөө аваачиж өгсөн. Би тэнд удаж болохгүй учраас тэрийгээ өгчихөөд эмнэлэг рүү явтал араас чи усны хаалтаа авчирсан юм бол энийгээ солиул гэж мессеж бичсэн. Би засварчин биш учраас сольж чадахгүй, дуудлага өгсөн байгаа битгий орилоод бай, энийгээ даруй солих нь чухал байна гэж хэлсэн...нэг дэх өдрийн өглөө төмөр замын сангийн засварын хүнээр 100,000 төгрөгөөр засуулсан...2024 оны 11 сарын 24-ний өдөр янзлуулсан гэсэн тайлбаруудаар нотлогдон тогтоогдож байна.
8. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4-т Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна, 148 дугаар зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь 148.2.1-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, 148.2.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэг хүлээхээр тус тус зохицуулсан.
Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж заасан.
9. Иймд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд зааснаас бусад, тухайн сууцны хил хязгаараар тусгаарлагдсан орон сууцны доторх инженерийн байгууламж, ил шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, элэгдлийг тооцож арчлан хамгаалах буюу шаардлагатайг солих, солиулах, үүнтэй холбогдон гарсан зардлыг төлөх, эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх үүргийг хуульд зааснаар хариуцагч хариуцах үүрэгтэй байна.
10. Тиймээс хариуцагч Д.Сэлэнгийн *******ын тоот орон сууцны ванны өрөөн дотор байрлах усны хаалт буюу винтель нь элэгдлийн улмаас 2024 оны 08 сараас 11 сарын 24-ний өдрийг хүртэл бага багаа ус гоожсон, үүнээс доод давхарт нь байрлах Д.*******ын өмчлөлийн *******ын ******* тоот орон сууцанд ус нэвтэрч хохирол учирсан нь, хариуцагчийн шугам сүлжээнийхээ бүрэн бүтэн байдлыг хангах, элэгдлийг тооцож арчлан хамгаалаагүй нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэс болж, түүний энэ болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учирсан байх тул учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.
11. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Д. нь гэмтсэн эд хөрөнгийг засан сэргээх замаар эд хөрөнгийг өмнө байсан байдалд сэргээх үүрэгтэй, нэхэмжлэгч Д.******* өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.
12. Иймд нэхэмжлэгчийн Ашид билгүүн ХХК-ний хохирлын үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.эс 2,850,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.эс 2,850,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.эс 60,555 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ