Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/345

 

 

 

 

 

 

   2023            3              30                                          2023/ДШМ/345

 

 

П.О, Г.М, Н.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч П.О,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.Анхбаяр,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.О, Г.М, Н.Г нарт холбогдох эрүүгийн 2202 00636 0448 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ... овгийн П.О, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдох үедээ Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /...../,

            2. ... овгийн Г.М, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... ажил эрхэлдэг, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан, ам бүл ... хамтаар ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

            3. ... овгийн Н.Г, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... миксерийн жолоочийн ажил эрхэлдэг, ам бүл ... хамтаар ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /.../.

            Шүүгдэгч П.О нь Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын хүрээний 2.5-д заасан “Улаанбаатар хот руу орох шалган нэвтрүүлэх цэгүүдэд гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг, Албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээний 4.2 “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх”- д заасныг тус тус зөрчиж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр жолооч Н.Гийн “Норд бенз” загварын, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын MNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар арга хэмжээг тооцолгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд зохицуулагч цагдаа Г.Мтой бүлэглэн түүний “Хаан” банкинд эзэмшдэг ... дугаарын харилцах дансаар дамжуулан 100.000 төгрөгийн хахууль авсан,

            шүүгдэгч Г.М нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиар харьяалуулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг, Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.5-д “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх...” гэж заасныг тус тус зөрчиж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр жолооч Н.Гийн “Норд бенз” загварын, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын MNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар арга хэмжээ тооцолгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд цагдаа П.Отэй бүлэглэн өөрийн “Хаан” банк дахь ... дугаарын харилцах дансаар 100.000 төгрөгийн хахууль авсан,

            шүүгдэгч Н.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр “Норд бенз” загварын, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын MNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан арга хэмжээг авхуулахгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болох цагдаа П.О, цагдаа зохицуулагч Г.М нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: П.О, Г.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Оийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Гийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.О, Г.М нарт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Н.Гт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг тус бүр 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Г.М нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар, хассан нэмэгдэл ялыг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Г.М нараас 100.000 төгрөгийг хувь тэнцүүлэн улсын орлого болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар П.О, Г.М, Н.Г оногдуулсан торгуулийн ял, эрх хассан нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие залуу хүний хувьд өөрийн мөрөөдөл болсон ажлын гараагаа дөнгөж эхэлж цагдаагийн байгууллагад ороод удаагүй байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болсон үйл явдалд болгоомжгүй хайхрамжгүй байдлаасаа болж холбогдсонд одоог хүртэл үнэхээр их харамсаж байна. Хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд тухайн хэрэг гарах болсон шалтгаан, өөрийн банкны дансаар мөнгө авах болсон шалтгааны талаараа тодорхой үнэн зөв мэдүүлсэн. Миний хувьд анхнаасаа хахууль авъя гэсэн санаа бодол огт байгаагүй тухайн мөчид болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр дансаараа мөнгө оруулж гарган цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Эрүүгийн хуульд заасан буруу үйлдэл хийсэндээ өөрийгөө маш их буруутгаж байна. Энэ хэрэгт холбогдсон шүүгдэгч нар болон гэрчүүдийн мэдүүлэг болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбар зэрэгт давж заалдах шатны шүүхээс анхаарч өгөхийг хүсэж байна. Учир нь, миний бие дансаа ашиглуулсан үйлдэл болон 100 мянган төгрөгөөс болж өрийн хүсэж дурлаж орсон цагдаагийн байгууллагад дахиж ажиллах боломжгүй 5 жилээр эрхээ хасууллаа. Энэ 5 жилийн хугацаа миний хувьд үнэхээр хүнд тусаж байна. Эрүүгийн хуульд зааснаар шүүх нь гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрхтэй байна. Миний бие гэм буруу дээр маргаагүй гэдгээ дахин илэрхийлж байна. Иймд давж заалдах шатны шүүх тухайн хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг тал бүрээс нь харж анхан шатны шүүхээс надад оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч А.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, гэм буруу дээр маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг ялаас чөлөөлөх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Учир нь, П.О, Г.М нар тухайн өдөр постон дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хахууль өгсөн этгээд Н.Г “О гэдэг цагдаа 100 хүүхэд өг гэсэн” гэдэг агуулгаар гомдол гаргасан. Дээрхээс үзэхэд 100 хүүхэд буюу 100.000 төгрөгийг П.О анх өгөхийг шаардсан болох нь харагдаж байна. 4 машин зогсоосон бөгөөд эхний машины жолооч Т-өөс мэдүүлэг авсан. Мэдүүлэг нь хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан байгаа. Т мэдүүлэгтээ анх Г.М байсан бөгөөд дараа нь П.О ирж “100 хүүхэд өг, мөнгийг бэлнээр өг” гэсэн. Бэлнээр өгөх боломжгүй бол дансаар шилжүүлэх талаар яригдсан. Мөнгө өгөх талаар яригдаж байх үед Г.М дараагийн машинуудыг зохицуулж байсан. Анхнаасаа шүүгдэгч нар хамт байж идэвхтэй үйлдлээр гэмт хэрэгт оролцоогүй. Ингээд жолооч нар П.Отэй уулзсаны дараа Г.М дээр очиж “О цагдаа дансаа өгчих гэнэ ээ” гэж дансыг нь авсан. Шүүх бүрэлдэхүүн Г.Мыг гэмт хэрэгт ямар оролцоотой, нөхцөл байдалтай байсан, өнөөдрийн шүүх хуралдаанд ямар байр суурьтай оролцож байгааг онцгойлон анхаарч өгнө үү. Миний үйлчлүүлэгч 22 настай, цагдаагийн байгууллагад ороод удаагүй байхдаа ийм асуудалд холбогдсон учир цаашид цагдаагийн байгууллагад ажиллах чин хүсэл, эрмэлзэлтэй байгааг анхаарч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие төрийн байгууллагад 17 жил ажиллаж байна. 3 жилийн дараа тэтгэвэрт гарах байсан. Тухай өдөр Г.М машин зогсоох үүрэгтэй бөгөөд том машин зогсоосон байсан. Тэр үед Г.М бичиг баримтыг нь хураагаад авсан байсан. Намайг дуудаж би жолооч нартай уулзсан. Би 100 хүүхэд буюу 100.000 төгрөг өг гэж хэлээгүй. Би “бага мөнгөөр торгуулаад яв, хүний амьдрал хэцүү, цагдаатайгаа уулз” гэж хэлээд явсан. Өмгөөлөгч худлаа ярьж байна. Ард иргэдээс хахууль авч болохгүй гэдгийг дээд албан тушаалтнууд нь хэлж байхад яагаад Г.М дансаараа мөнгө авсан юм бэ. Би асрамжийн газраас хүүхэд өргөж авсан, түрээсийн байранд амьдардаг. Ганц хүний цалингаар амьдралаа тэжээж явдаг хүн. Иймд дээрхийг харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялаас хамгийн бага хэмжээгээр оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч П.О нь Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын хүрээний 2.5-д заасан “Улаанбаатар хот руу орох шалган нэвтрүүлэх цэгүүдэд гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг, Албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээний 4.2-т “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх” гэж заасныг тус тус зөрчиж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр жолооч Н.Гийн “Норд бенз” загварын, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын MNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар арга хэмжээг тооцолгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд зохицуулагч цагдаа Г.Мтой бүлэглэн түүний “Хаан” банкинд эзэмшдэг дугаарын харилцах дансаар дамжуулан 100.000 төгрөгийн хахууль авсан,

2. Шүүгдэгч Г.М нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зүйлийн 1.6-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиар харьяалуулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр” заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэж заасныг, Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.5-д “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх...” гэж заасныг тус тус зөрчиж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр жолооч Н.Гийн “Норд бенз” загварын, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын MNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг илрүүлэн шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар арга хэмжээ тооцолгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд цагдаа П.Отэй бүлэглэн өөрийн “Хаан” банк дахь харилцах дансаар 100.000 төгрөгийн хахууль авсан,

3. Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн төлбөр авах цэгээр “Норд бенз” загварын, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нэвтрэхдээ Монгол Улсын MNS 4598:2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ийн 5.8.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд бүх жин 18 тонн” гэж заасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан арга хэмжээг авхуулахгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болох цагдаа П.О, цагдаа зохицуулагч Г.М нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Г.А-ын “...Би машинаа зогсоогоод тэд нар дээр очиход Т-ийн машины даац хэтэрсэн гээд бичиг баримтыг нь цагдаа нар хураасан гээд тэд нар зогсож байсан. ...Миний харснаар 3 цагдаагийн алба хаагч байсан ба бид нартай 2 цагдаагийн алба хаагч нь л уулзаж ярилцаж байсан. Харин гурав дахь цагдаа нь бид нар руу ирээгүй бөгөөд энэ асуудалд оролцоогүй. Намайг очиход 100.000 төгрөгөөр торгуулахаар болсон гэсэн яриа тэд нарын дунд гарчихсан байсан. 100.000 төгрөгийн торгуулиа цагдаа нар нь 100 хүүхдээр торгуул гэж хэлсэн юм шиг байна лээ. ...Тэгээд удалгүй Г 100.000 төгрөгийн торгуулийг нь арай залуухан цагдаатай нь уулзаж гар утсаа гаргаж ирээд яриад байсан. Би 100.000 төгрөгийн торгуулиа л өгч байна гэж бодсон. Би тэр үед Гийг торгуулийн мөнгөө л өгч байна гэж бодсон. ...Харин Багахангай дүүрэгт очоод ачаагаа буулгаж байхад Г нь торгосон цагдаа нарыг шалгуулахаар гомдол мэдүүлчихлээ л гэж бид нарт хэлсэн...” /хх 43-45/,  

гэрч Г.Т-ын “...Замын цагдаа ирж миний машины гэрчилгээг хурааж аваад “замаа чөлөөлөөд зогс” гэж хэлсэн. Миний араас Г, түүний араас Б нар цувраад орж ирсэн. Харин А жолооч арай сүүлд ирэх шиг болсон. Ингээд Г, Б бид гурав цагдаа дээр очсон. Г ах цагдаа нартай уулзаж юм ярьсан. ...Тэгтэл 1 машиныг 150.000 төгрөгөөр торгоно гэж яриад байх шиг байсан. Тэнд хоёр цагдаа байсан бөгөөд яг хэн нь тэгж хэлснийг би анзаараагүй. ...Тэгтэл нөгөө хоёр цагдаагийн арай нас ахимаг цагдаа нь Г ахыг “100 хүүхэд өгөөд яв” гэж хэлсэн. Тэгэхэд Г ах тэр цагдаагаас “100 хүүхэд гэж юу гэсэн үг вэ” гэхэд “100.000 төгрөгийг хэлж байгаа юм, бэлнээр мөнгөө өг” гэж хэлсэн. ...Гэтэл хөгшин цагдаа нь дансаар авах тухай яриад байсан ба яг тэр үед арай залуу цагдаа нь цаана нэг машин зогсоогоод шалгаад байсан. ...Г ах дараа нь Багахангай орж байхад “цагдаа нарт 100.000 төгрөг өгсөн, ингэж мөнгө авсан талаар нь нэг газарт хэлсэн” гэж байсан...” /хх 47-49/,  

гэрч Т.М-ын “...жолооч Г миний гар утас руу залгаад “...Өлзийтийн пост дээр цагдаа зогсоочхоод явуулахгүй байна, жин тонн хэтэрсэн гээд байх юм, миксерийн жин тонн хэтэрдэг юм уу, үгүй юм уу, чи яриадах, 150.000 төгрөгөөр торгоно гээд байна...” гэж хэлээд тэр үедээ утсаа тасалсан. ...Тэр цагдаа нь надаас “өөрөө юу нь билээ” гэж асуухаар нь би “менежер нь” гэдгээ хэлээд “яагаад манай машинуудыг зогсоосон юм болоо” гэхэд цагдаа “танай машинуудын арын цацруулагч байхгүй, тосгуур байхгүй, өнгө үзэмж муу байна” ...“нэг машиныг 150.000 төгрөгөөр торгоно” гэж хэлэхээр нь би “наад хүмүүс чинь нэг рейсээс 50.000 төгрөгийн цалин авч байгаа хүмүүс, 150.000 төгрөгөөр торгуулахад цаана нь цалин авахгүй шүү дээ, ядаж нэг жолоочийг 20.000 төгрөгөөр торгож болохгүй юу” гэхэд нөгөө цагдаа “аан тийм юм байхгүй ээ” гэж хэлээд утсаа таслахгүй чимээгүй сонсож байгаад 10 гаран секундийн дараа утсаа тасалсан. ...жолооч Т утсаар залгаад “та нар юу болов” гэж асуухад тэрээр “аан 100.000 төгрөгөөр торгуулаад өнгөрсөн” гэж хэлсэн. ...жолооч Г надад “өчигдөр 100.000 төгрөгөөр торгуулсан, нэг цагдаагийнх нь хувийн данс руу торгуулийн мөнгөө хийсэн, цагдаагийнх нь 102 дугаарын утас руу мөнгөө өгснийхөө дараа залгаж гомдол гаргасан” гэж ярьсан...” /хх 51-52/,  

шүүгдэгч Н.Гийн “...Би тухайн 100.000 төгрөгийг цагдаагийн албан хаагч болох Мын данс руу өөрийн гаргасан зөрчилд торгуулж байгаа гэж л шилжүүлсэн. Түүнээс “Эвттрак ремикон” ХХК болон тухайн үед цуг явж байсан жолооч А, Т, Б нарын өмнөөс тэр мөнгийг өгөөгүй. Тухайн үед цагдаа 100.000 төгрөг өгчих гэхээр нь би өөрөө мөнгийг өгсөн. Бусад жолооч нар намайг өгчих, дараа нь өгье гэх зэрэг зүйлийг яриагүй...” /2 хх 44-45/, 

шүүгдэгч П.Оийн “...Би жолоочид багаар торгуулаад явчихгүй юу даа, наад цагдаатайгаа л уулзаад шийд гэж хэлсэн. ...Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргахгүй...” /2 хх 18-19, 214/, 

шүүгдэгч Г.Мын “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн. Одоо яллагдагчаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл алга. ...Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргахгүй...” /2 хх 32-33, 214/ гэх мэдүүлгүүд,

цагдаагийн албан хаагч Г.Моос Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ёс журмын ахлах байцаагчид тайлбар гаргасан тухай тэмдэглэл /хх 18-19/,

Г.Мын “Айфоне икс” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай “...Гар утасны мессеж гэсэн цэс рүү орж, жагсаалтыг гүйлгэж үзэхэд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 52 минутад тоот данснаас орлого 100.000 төгрөгийн гүйлгээ 4 mik гэсэн утгаар түүний “Хаан” банкны тоот дансанд шилжин орсон. Буцаад 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 21 минутад Г.Мын “Хаан” банкны данснаас тоот данс руу “ч” гэсэн утгаар 100.000 төгрөгийн зарлага гарсан байв...” гэх тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20-21, 172-173/,

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асралт-12” нэртэй Өлзийтийн шалган нэвтрүүлэх постын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 30-37, 176-183/,

Г.Мын “Хаан” банкинд эзэмшдэг тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /хх 101-113/,

Н.Гийн “Хаан” банкинд эзэмшдэг тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 100/,

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/161 дугаартай Г.Мыг ажилд авсан тушаал, хавсралт /хх 135-136/,

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай Г.Мыг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчийн албан тушаалын сул орон тоонд шилжүүлэн томилсон тушаалын хуулбар /хх 137/,

Төрийн тусгай албан хаагч буюу цагдаа зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолт /хх 138-141/,

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдын ажлын “...Өлзийтийн шинэ товчоо д/а Г.М...” гэх хуваарь /хх 143-144/,

Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоо бүхий “...Өлзийт Асралт-12 а/ч П.О...” гэх хуудас /хх 147/,

Экологийн цагдаагийн албаны даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/40 дугаар П.Оийг ажилд томилох тухай тушаал, хавсралт /хх 149-151/,

Төрийн тусгай албан хаагч буюу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаагийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт /хх 152-156/,

иргэд, аж ахуй нэгж байгууллагаас албан хаагчийн талаар гаргасан гомдол, мэдээлэл шалгалтын явц, үр дүнгийн хуудас /хх 164, 219/,

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1-200 дугаар албаны шалгалтын дүнгийн талаарх танилцуулга /хх 165-171/,

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10-2/3271 дугаар албан бичгээр ирүүлсэн албаны шалгалт явуулсан талаарх материал /2 хх 49-161/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О, Г.М нарыг бүлэглэн  нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Гийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Шүүхээс эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Оийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Гийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Г.Мын гаргасан “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР    

   

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ