Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 312/шш2025/00218

 

 

 

 

 

 

2025 02 06 312/ШШ2025/00218

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу, ******* өөрийн байранд байрлах ******* ХХК /РД:*******, утас:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг баруун дэнжийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн /РД:, утас:/-д холбогдох

 

729,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б. нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай компанитай тоот Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А31ЭС загварын гар утас, дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2020.10.30-ны өдрөөс 2021.09.30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 83,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Б. нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж 486,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 486,000 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 243,000 төгрөг нийт 729,000 төгрөгийг Б.гаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 729,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 729,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 729,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,046 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 11,023 төгрөгийг, төрийн сангаас 11,023 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 729,000 төгрөгийг хариуцагч Б. нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,046 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 11,023 төгрөгийг, төрийн сангаас 11,023 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ