| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02347/И |
| Дугаар | 312/шш2025/00237 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 312/шш2025/00237
| 2025 02 12 | Дугаар 312/ШШ2025/00237 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банк ХК-ний Орхон салбар ******* тооцооны төв /РД *******, утас *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 24 дүгээр баг******* ******* дугаар байр ******* тоотод оршин суух, овогт *******ын ******* /РД:, утас: /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 3,170,974.89 төгрөг, зээлийн хүү 656,466.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,933.41 төгрөг нийт 3,904,374.90 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ний Орхон салбар ******* тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* банкны Орхон салбарын ******* тооцооны төвөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоот барьцаат эээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийн цалингийн эээлийг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй эөрчсөн. Үндсэн зээл 3,170,974.89 төгрөг, зээлийн хүү 656,466.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,933.41 төгрөг нийт 3,904,374.90 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд: ...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* банкны Орхон салбарын ******* тооцооны төвөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоот барьцаат зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13,80 хувийн хүүтэй цалингийн зээлийг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. 2023 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэл өөрөө боломжит хэмжээгээр зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Үндсэн зээл 3,170,974.89 төгрөг, зээлийн хүү 656,466.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,933.41 төгрөг нэхэмжилж байна. 2023 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэл зээлийн төлөлтүүдээ хийж явсан. Энэ үед зөрчилтэй зээлтэй байсан. Нийт 6,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 2,829,000 төгрөг, хүү 977,000 төгрөг төлөгдсөн. Хугацаа хэтрэлтийн зөрчил эхэлснээс хойш буюу 2022 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн хүүг тооцсон. Зээлийн хүү нь 2022 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн 6,000,000 төгрөгийн үлдэгдлээс төлсөн дүн хасагдаад үлдсэн дүнгээс тооцогдоод явсан. Нэмэгдүүлсэн хүү нь 2022 оны 08 сарын 29-ний өдрөөс эхлэн бодогдсон. Хамгийн сүүлд 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү бодогдоод 76,933.41 төгрөг хуримтлагдсан байна. 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 532 хоногийн хүү, 2023 оны 09 сарын 11-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 480 хоногийн нэмэгдүүлсэн хүү бодогдсон. Гэрээний хугацаа 2024 оны 08 сарын 02-ны өдөр дууссан... Анхны зээлийн эрх нээх гэрээнд Н.*******өөр гарын үсэг зуруулсан. Зээл авах үед цахимаар хүсэлтээ гаргаад олгогдсон байгаа... гэв.
2. Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* банкнаас цалингийн зээл авсан нь үнэн болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээнээс 1 хувь 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд: ...******* банкны нэхэмжилсэн 3,904,374.90 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шимтгэл 1 хувийг авсан хүлээн зөвшөөрөхгүй. *******ын ******* нь ******* банкнаас цахим зээл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох ёстой. 532 хоногийн хүү юу, 480 хоногийн хүү юу гэдгийг ямар аргаар бодсон юм бэ. Нотлох баримтын шаардлага хангасан баримтыг гаргаж өгөөгүй. Н.*******ийн ******* банкны харилцах данс руу 6,000,000 төгрөг явуулсан талаар дансны хуулгаа гаргаж өгөөгүй. Монгол банкны журамд зааснаар арилжааны банкууд цахим зээл олгосон тохиолдолд цахимаар авсан зээлийг цахим гарын үсэгтэй буюу Иргэний хуульд зааснаар хүсэл зорилгын илэрхийллээ тодруулсан баримтыг авна гэсэн байна. Гэтэл энэ журмаа баримталж чадахгүй байна. Зээл авах эрхтэй эсэх гэснийг чагталсан байна. Хэдийгээр нийтээр мэдэж байгаа боловч баримт дутуу байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Нэхэмжлэгч тал цахим зээл авсан талаар үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох ёстой. Гэтэл хуулийн дагуу үүнийгээ дэмжээгүй, татгалзсан. Тэр талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Монгол банкны журмыг зөрчсөн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгчээс зээлийн эрх нээх гэрээ, зээл олгохыг хүссэн өргөдөл, барьцааны гэрээ, зээлийн бүртгэлийн карт, Н.*******ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* банк ХК хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүдАшид билгүүн ХХК-ний бэлэн мөнгөний орлогын баримт, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, слесарь Д.Сайнбүрэнгийн ус алдаад байна гэсэн дуудлагаар 2024 оны 09 сарын 21-ний өдөр, 2024 оны 11 сарын 22-ны өдөр очсон, 2024 оны 11 сарын 24-нд засварласан талаараа бичсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс итгэмжлэл зэрэг баримтуудыг тус тус өгсөн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ний Орхон салбар ******* тооцооны төв нь хариуцагч Н.*******т холбогдуулан үндсэн зээл 3,170,974.89 төгрөг, зээлийн хүү 656,466.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,933.41 төгрөг нийт 3,904,374.90 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ зээлийн эрх нээх гэрээ, зээл олгохыг хүссэн өргөдөл, барьцааны гэрээ, зээлийн бүртгэлийн карт, Н.*******ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг баримтуудыг үндэслэн ...Н.******* нь ******* банкны Орхон салбарын ******* тооцооны төвөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоот барьцаат зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13,80 хувийн хүүтэй авсан... 6,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 2,829,000 төгрөг, хүү 977,000 төгрөг төлсөн...2023 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 532 хоногийн хүү, 2023 оны 09 сарын 11-ний өдрөөс 2024 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 480 хоногийн нэмэгдүүлсэн хүү бодогдсон. Гэрээний хугацаа 2024 оны 08 сарын 02-ны өдөр дууссан... зээлийн эрх нээх гэрээнд Н.*******өөр гарын үсэг зуруулсан. Зээл авах үед цахимаар хүсэлтээ гаргаад олгогдсон... гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шимтгэл 1 хувь авсан үүнийг зөвшөөрөхгүй, Н.******* нь ******* банкнаас цахим зээл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй...Монгол банкны журамд зааснаар арилжааны банкууд цахим зээл олгосон тохиолдолд цахимаар авсан зээлийг цахим гарын үсэгтэй буюу Иргэний хуульд зааснаар хүсэл зорилгын илэрхийллээ тодруулсан баримтыг авна гэсэн байна. Монгол банкны журмыг зөрчсөн... гэж маргасан.
Хариуцагч Н.******* нь ******* банк ХК-ний Орхон салбар ******* тооцооны төв 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ-47419499 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, барьцааны гэрээнүүдийг байгуулж, 6,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13,80 хувийн хүүтэй зээл авахаар эрх нээлгэж, цахимаар зээл авах хүсэлтээ гаргасны дагуу банк зээл олгосон байна.
Зээлдэгч нар нь уг зээлээс үндсэн төлбөрт 1,226,793 төгрөг, хүү 1,165,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 833 төгрөг, нийт 2,393,086 төгрөг төлсөн байх ба хариуцагч нар нь төлбөрийг төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд энэ талаар зээлдүүлэгч удаа дараа утсаар болон биеэр уулзаж зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар маргаангүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний 2.4.1, 6.1.1 дэхь заалтуудыг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Н.*******өөс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3,369,386.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ний Орхон салбар ******* тооцооны төвд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.*******өөс 3,369,386.45 төгрөгийг гаргуулан ******* банк ХК-ний Орхон салбар ******* тооцооны төвд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,420 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******өөс 68,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ний Орхон салбар ******* тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ