Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Дуламжав, өмгөөлөгч Л.Ган-, хохирогч Д.-, шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.*******т холбогдох эрүүгийн 17360000000023 дугаартай, 178/2018/00*******/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч, эрх зүйч мэргэжилтэй, Ховд Дулааны 2 дугаар станцад ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны орой Ховд аймгийн Жаргалант  сумын Цамбагарав багийн  нутаг дэвсгэрт Д.-той маргалдаж улмаар түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.-ын: “Би хөгжил политехник коллежид сахиул ажилтай, ******* голын ар талд манай сургуулийн эзэмшлийн 17 га хадлангийн зориулалттай талбай байдаг.Уг торонд хурдан морьтой хүмүүс түрээс төлж морио авчирч тавьдаг байсан. Г.******* 2017 оны 06 дугаар сарын 20-ноос эхлэн 4-5 тор тавьж байгаа боловч мөнгөө төлөөгүй байсан. Манай сургуулийн аж ахуйн даргын шийдвэрээр 2017 оны 07 дугаар сарын 20 гэхэд хүмүүстэй тооцоогоо хийгээд морьдыг нь гарга гэсэн. Тэгтэл хүмүүс морьдоо гаргахгүй байсаар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болоход үлдсэн бүх морьдыг гаргасан.Тэр морьд дотор Г.*******ын 3,4 морь байсан, Г.******* над руу яриад манай морьдыг оруулчихаач гэхэд нь бүх морьдыг гаргасан боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Г.******* машинтай нөгөө гаргасан морьдыг хүүхдүүддээ унуулчихсан ирсэн. Тэгээд машинаас бууж ирээд надруу дайрч доромжилж намайг боож унагаагаад миний нүд рүү гараараа цохисон.Тэгээд манай эхнэр салгасан гэх мэдүүлэг /хх 32-33-р хуудас/ 

Гэрч С.Мөнхжаргалын:  2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манайх торонд байсан морьдыг бүгдийг нь гаргаад тавьсан.Тэгтэл Г.******* машинтай ирээд “манай морьдыг гаргалаа” гээд манай нөхрийг барьж аваад хоолойг нь боогоод чирээд торны гадна талд гаргах гэхээр нь би очиж салгасан. Г.******* манай нөхрийн нүд рүү цохисон. Би салгах гэхэд миний хурууг хойш нь дарахаар нь би тавьчихаад цагдаа дуудна гэж хэлсэн.Тухайн үед манай нөхөр Д.-ын зүүн талын нүд улайгаад хөхөрчихсөн, хүзүү хэсгээр нь улайчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан  гэх мэдүүлэг /хх-34-35-р хуудас/

Гэрч С.Ганхуягийн : 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр над руу хамт ажилладаг хүн залгаад танай морийг торноос гаргачихсан байна гэж хэлэхээр нь би торон дээр явж очсон.Намайг очиход Д.- зодуулсан байдалтай нүүр хэсгээс нь цус гарчихсан байсан. Юу болсон юм бэ гэхэд “Г.******* намайг торноос морь гаргалаа гээд зодлоо” гэж хэлсэн.Тэгээд би удалгүй явчихсан гэх мэдүүлэг /хх 44-45/

Насанд хүрээгүй гэрч О.Баяржавхлангийн: 2017 оны 08 дугаар сарын 07-ны орой би Ган-Эрдэнийн хамт явж байтал Г.******* ахын хар азарга торноос гарчихсан явж байсан. Тэгээд хартал бүх морьдыг торноос гаргасан байсан.Тэгэхээр нь би Г.******* ахад Д.- бүх морьдыг торноос гаргасан байна гэж хэлсэн. Г.******* ах ирээд Д.-той уулзаад “морьдоо оруулчихмаар байна” гэхэд Д.-” болохгүй, хүмүүс барьцаад байна” гэж хэлсэн.Тэгтэл Г.******* ах Д.-ыг заамдаад бариад авсан чинь Д.- ахын эхнэр охин хоёр нь ирээд салгасан. Г.******* ах дахиад заамдаж аваад хавсарч унагаасан. Д.- ах босож ирээд Г.******* ахын нуруунд модоор цохиод авсан.Тэгээд Г.******* ах машиндаа суугаад явсан. Д.-ын эхнэр Г.******* ахын нуруунд модоор цохисон,охин нь гараараа барьж байсан гэх мэдүүлэг /хх-46-47-р/

Насанд хүрээгүй гэрч Ч.Ган-Эрдэнийн: 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр уяаныхаа морьдыг хөдөлгөчихөөд явж байтал торноос морьд гарчихсан явж байсан. Тэгэхээр нь Г.******* ахад танай морьдыг торноос гаргасан байна гэж хэлэхэд Г.******* ах машинтайгаа торон дээр ирсэн.Тэгээд Г.******* ах морьдыг оруулчих гэсэн чинь Д.- ах оруулахгүй гээд тэр хоёр маргалдаад Д.- Г.******* ахын толгой руу модоор цохисон.Г.******* ах заамдаад бариад авсан чинь Д.-ын эхнэр охин хоёр ирээд салгасан.Торноос гараад ирэхээр нь Г.******* ах Д.-ыг барьж аваад хавсарч унагаасан.Тэгээд машиндаа суутал араас нь модоор цохихоор нь бид нар очиж салгасан.Г.******* ахын цээжний баруун хэсэгт Д.- ах хазсан нь улаачихсан байсан. Д.-ын эхнэр нь салгах явцдаа Г.******* ахын нуруунд модоор цохисон гэх мэдүүлэ/ хх48-49-р/

Гэрч С.Нарангэрэлийн:2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байтал Г.******* машинтайгаа ирээд манай ээж аав хоёр луу дайрч доромжлоод манай аавыг заамдаад бариад авсан.Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэхэд “ дууд, дууд цагдаа надад үйлчилдэггүй юм” гээд тор луу орох гээд дайраад байсан. Мөн хамт явсан хоёр хүүхдийнх нь нэг нь манай ээжийн нуруу руу цулбуураараа цохисон.Г.******* аавыг заамдаж боогоод торны цаад талаас татаад шонгийн модыг хугалсан.Тэр үед ээж салгах гээд очиход ээжийн гар луу цохиод авсан. Тэгээд цагдаа ирэх хооронд Г.******* машиндаа суугаад явсан гэх мэдүүлэг/ хх 56-57-р/

            2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Д.-ын биед тархи доргилт,зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт,зөөлөн эдийн няцрал, хүзүүний ар хэсэгт хөндлөн байрлалтай хүрэн өнгийн зулгаралт  гэмтлүүд тогтоогдлоо.

2. Д.-ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Д.-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх -12-р хуудас/

            Шүүгдэгч Г.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх мэдүүлэг,

            Хохирогч Д.-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед Ач заяа эмнэлэгт үзүүлсэн 57000 төгрөгний төлбөр гарсан, нүдний эмчид үзүүлэх гэхэд очер ихтэй байсан үзүүлж амжаагүй гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогч Д.- нь шүүгдэгч Г.*******ыг зодсон болох нь Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Д.- нь модоор миний толгой дундуур цохиод авсан, Тэгэхээр нь би “яаж байнаа” гээд заамдаад автал намайг буцаагаад заамдаж авахад эхнэр хүүхэд нь бидний дундуур орж салгасан.Тэгтэл Д.- миний өмсөж явсан подволк майк хоёрыг татаад урчихаар нь би уур хүрээд Д.-ын шанаан тус газар нь цохиод авсан.Тэгтэл эхнэр нь миний толгой руу гараараа охин нь миний нуруу руу модоор цохисон ... гэх мэдүүлэг/ 7-8/, насанд хүрээгүй гэрч О.Баяржавхлан, Ч.Ган-очир, нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Г.*******ын биед баруун хөхний дээд гадаргууд 0.5х0.5 см хатуурч овойсон сорви гэмтэл тогтоогдлоо. Г.*******ын биед учирсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэгэн зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт / хх-67/ -ээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.

Харин хохирогч Д.-, түүний эхнэр С.Мөнхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар 100000 төгрөгний торгох шийтгэл оногдуулснаас үзэхэд энэ гэмт хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******ын  хувийн байдлын талаар гэрч Н.Анхбаярын: Г.******* нь ямар нэгэн муу зуршилгүй,архи дарс хэрэглээд байдаггүй, хамт олны дунд нэр хүндтэй,ажилч хичээнгүй,морь уях сонирхолтой, аймгийн алдарт уяач хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

Гэрч Б.Батнямын: Г.*******ын хувийн амьдралын хувьд боломжийн, Дулааны 2-р станцад ажилладаг, эхнэр нь цэцэрлэгт ажилладаг элдэв муу зуршилгүй, тамхи л татдаг, уяач хүн гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-59/ нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.- нь гэмтлийн улмаас “Ач заяа” эмнэлэгт үзүүлсэн төлбөр 57000 төгрөг гарсан гэх боловч хавтаст хэрэгт хохирлын баримт ирээгүй тул хохирогч нь баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5/28 дугаартай прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.******* нь 450000 / дөрвөн зуун тавин мянга/    төгрөгний торгох ялыг хуулийн хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Шүүгдэгч Г.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Хохирогч Д.- нь хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 32 инчийн “Самсунг” маркын зурагт битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5/28 дугаартай прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС