| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00016/И |
| Дугаар | 312/шш2025/00244 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 312/шш2025/00244
2025 02 12 312/ШШ2025/00244
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, *******ы өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, ******* ******* банк ХК /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоотод оршин суух, *******гийн *******э /РД: *******, утас /-т холбогдох
31,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******, ******* банкны харилцагч Ууган-Эрдэнэ Түмэнжаргал нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *******, ******* банкны 407314722 тоот харилцах данснаас Л.*******ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансруу 31,500 төгрөг 1 удаа, Нийт 31,500 төгрөгийн гүйлгээ хийх үйлдэл хийсэн. 2024 оны 02 дугаар сарын 06-ний өдөр банк хоорондын гүйлгээний системийн алдаа гарч үүнээс болж хүлээн авагч Л.*******ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансруу 31,500 төгрөг амжилттай шилжсэн байна. *******, ******* банкны харилцагч У.Түмэнжаргалын эзэмшлийн 407314722 тоот данснаас 31,500 төгрөг хасагдаагүй *******, ******* банкны тоот бага дүнтэй гүйлгээ хоорондын тооцооны данснаас хасагдсан. Дээрх банк хоорондын гүйлгээний системийн алдаанаас болж шилжиж орсон мөнгө нь *******, ******* банкны хөрөнгө болно. Хариуцагч Л.*******э нь системийн алдаанаас болж хийгдсэн гүйлгээг өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд шилжин орсон 31,500 төгрөгийг мэдэгдэлгүй захиран зарцуулж, үрэгдүүлж, *******, ******* банкинд хохирол учруулаад байна. *******, ******* банкы зүгээс Л.*******этэй удаа дараа холбогдон, алдаатай гүйлгээний авлагыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл банктай эргэн холбогдолгүй, банкны хөрөнгийг мэдсээр байж үрэгдүүлсэн, учруулсан хохирлыг огт төлж барагдуулаагүй байна. Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Л.*******эд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэн Л.*******э дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж *******, ******* банкинд учруулсан бодит хохиролын мөнгө 31,500 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гансүх шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******, ******* банк ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******эд холбогдуулж 31,500.00 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий №5/14049 тоот нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр танай шүүхэд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 31,500.00 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байна. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргаж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч Л.*******эд холбогдуулан 31,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.*******э нь нэхэмжлэлийн шаардлага болох 31,500 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.гансүх нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 2,275 төгрөгийг, хариуцагч Л.*******ээс 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.*******эд холбогдох 31,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.*******э нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 2,275 төгрөгийг, хариуцагч Л.*******ээс 2,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ