| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00059/И |
| Дугаар | 312/шш2025/00246 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 312/шш2025/00246
**************
**************
**************
2025 02 12 312/ШШ2025/00246
****************************
**************
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
****************************
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
****************************
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Шандын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******, утас:*******/-ын хүсэлттэй,
****************************
Ажиллаж байсан байдал, цэргийн алба хаасан, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
****************************
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
****************************
ТОДОРХОЙЛОХ нь:
****************************
1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Аав маань намайг 12, 13 настай байхад нас барсан, тухайн үед Политехникумын сургуульд орохдоо нас барсан хүний нэрээр овоглож болдоггүй гээд ээжийнхээ нэрээр *******ын ******* гээд хэлчихсэн тэгээд тэр чигээрээ цэргийн алба, ажил төрөлд орохдоо ээжийнхээ нэр *******оор овоглосон. Манай ах, дүү нар бас ээжээр овоглоод баримт бичгийн асуудалтай болцгоочихсон... Миний бие 1985 оны 09 сард Дархан хотын Политехникумын уулын цахилгааны ангид элсэж орсон. 1988.10.16-нд цэргийн албанд татагдаж 2 жил алба хаагаад 1990.10.16-нд ******* дугаарын цэргийн батлахтай халагдсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн сургуульдаа сурч 1991 оны 05 сард сургуулиа төгсөөд 1991.06.03-нд Улаантолгойн Сангийн аж ахуйн Дулааны станцад цахилгааны монтёроор ажилд орохдоо мөн л ээжээрээ овоглосон. 1 жил ажиллаад 1992 оны 03 дугаар сарын 28-нд чөлөөлөгдөөд Эрдэнэт үйлдвэрт ирж ажилласан. 1991 оны 05 дугаар сарын 28-нд хөдөлмөрийн дэвтэр нээлгэхдээ бас л Т.******* гэж ээжээрээ овоглосон овгийн зөрчил үүссэн. Иймд цэргийн алба 1988.10.16-1990.10.16-ны хугацаанд хаасан, Улаантолгойн сангийн аж ахуйн Дулааны станцад 1991.06.03-ны өдрөөс 1992.03.28-ны хооронд цахилгааны монтёроор ажиллаж байсныг болон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү... гэв.
****************************
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, 391478 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Улаантолгой дулааны станцын даргын 1991 оны 06 сарын 10-ны өдрийн 61 дугаар, 1991 оны 07 сарын 08-ны өдрийн 68 дугаар, 1992 оны 10 сарын 07-ны өдрийн 101 дугаар тушаалууд, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
****************************
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
****************************
ҮНДЭСЛЭХ нь:
****************************
1. Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа болон цэргийн алба хаасан болох, 391478 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтүүдийг тус шүүхэд гаргажээ.
****************************
2. 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 391478 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч хүсэлт гаргагч *******ийн ******* мөн болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар,
**************Төрсний гэрчилгээнд *******ийн ******* 1969 оны 07 сарын 16-ны өдөр төрсөн, эцэг Должингийн *******, эх Туваанжавын *******... гэсэн,
**************Хүсэлт гаргагчийн ...Аав маань намайг 12, 13 настай байхад нас барсан, тухайн үед Политехникумийн сургуульд орохдоо нас барсан хүний нэрээр овоглож болдоггүй гээд ээжийнхээ нэрээр *******ын ******* гээд хэлчихсэн тэгээд тэр чигээрээ цэргийн алба, ажил төрөлд орохдоо ээжийнхээ нэр *******оор овоглосон.... гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар,
****************************
2.1 Мөн хүсэлт гаргагч Д.******* нь Улаантолгойн сангийн аж ахуйн Дулааны станцид 1991 оны 06 сарын 03-ны өдрөөс 1992 оны 03 сарын 28-ны өдөр хүртэл цахилгааны монтёроор ажиллаж байсан болох нь: 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 391478 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
**************Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Улаантолгой дулааны станцын даргын 1991 оны 06 сарын 10-ны өдрийн 61 дугаар тушаалд ...*******ын *******ыг цахилгааны монтёрын дагалдангаар 1991 оны 06 сарын 03-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай... 360 төгрөгөөр цалинжуулахыг ня-бо...зөвшөөрсүгэй гэж,
**************Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Улаантолгой дулааны станцын даргын 1991 оны 07 сарын 08-ны өдрийн 68 дугаар тушаалд ...*******ын *******ыг...цахилгааны монтёрын 3 дугаар зэргээр 1991 оны 07 сарын 01-нээс эхлэн ажиллуулсугай... гэж,
**************Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Улаантолгой дулааны станцын даргын 1992 оны 10 сарын 07-ны өдрийн 101 дугаар тушаалд ...*******ыг 03 сарын 28-наас үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж бичигдсэн баримтуудаар,
****************************
2.2 Хүсэлт гаргагч Д.******* нь Дархан хотоос Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 09 сарын 29-ний өдрийн н/524 дугаар тушаалаар 1988 оны 10 сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 133 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь:
**************Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын 2024 оны 11 сарын 22-ны өдрийн лавлагаагаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
****************************
3. Иймд Д.*******ын хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдал, цэргийн алба хаасан болох, 391478 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
****************************
4. Хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
****************************
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
****************************
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6, 135.2.14-д зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ыг 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 391478 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
**************Улаантолгойн сангийн аж ахуйн Дулааны станцид 1991 оны 06 сарын 03-ны өдрөөс 1992 оны 03 сарын 28-ны өдөр хүртэл цахилгааны монтёроор ажиллаж байсан байдлыг,
**************1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 16-ны өдрийн хооронд 133 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоосугай.
****************************
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсө70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
****************************
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
****************************
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
****************************
**************
**************
**************
**************
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
****************************
**************
*******